Єнєєдєр монголчууд бидний ярих хамгийн чухал, анхаарлаа хандуулах асуудал бол монголоороо vлдэх буюу vндэсний vзэл, ухамсар, тєлєвшил мєн vндэсний гэсэн vйлдвэр ер нь бол монголоороо байх нь хамгийн хурцаар тавигдах ёстой.
Єнєєдєр монгол хvн монгол хэлээрээ, бичгээрээ зєв ярьж, бичиж чадахгvй, монголоороо сэтгэж чадахгvй, монгол хvний хувцаслалт, хэрэглээ гээд бvгд л єєр болсон дээр нь улсаа хєгжvvлэх тєрийн бодлогоо хvртэл гаднаас хуулбарлаад, дуурайгаад байгаа нь vнэхээр ичгэвтэр, бид орчин vетэй хєл нийлvvлэх нь зvйн хэрэг сvvлийн vеийн техник технологи гээд дэлхий дахины хєгжлєєс хоцрохгvй байх нь зєв, гэлээ гэхдээ бид чинь олон зуун жилийн соёлтой, бодлоготой vзэлтэй, онолтой ард тvмний vр сад тийм болохоор євєг дээдсийн агуу ухаан, соёл зэргээс суралцах хэрэгтэй.
Хvчирхэг явсан бидний євєг дээдсийн нууц нь олон юманд бий тэд бол нэгдмэл нэгэн бодлого, ард тvмнээ гэсэн чин сэтгэл зvтгэл, vvрэг, хариуцлага, vндэснийхээ vзлийг дээдэлдэг гээд олон юман дээр гардагийг бид олон эх сурвалжаас харж болно. Гэтэл єнєєгийн олон нийтийг тєлєєлж гарсан нєхдvvд энэ бvхнийг умартан зарим нэгэн зvйл дээр єєрсдийнхєє тєлєє л явж байна гэмээр байна.
Бид єнєєдєр цєєхєн хэдэн зvйлийг нэн тvрvvнд солих хэрэгтэй байгаа юм. Эдгээрийг хэрэгжvvлнээр бид єєрсдєє болон бидний vр хойчис маань бага ч гэсэн vндэсний vзэл, хvмvvжил, тєлєвшил, нь дээшилж аливаа зvйлийг арай єєрєєр харна. Тухайлбал эх орноо бусдаас илvv, мєн эх хэл бичгээ ч хайрлах тvvнийгээ хэрэглэх, монгол хvнээ хайрлах гээд маш оло зvйлийн єєрчлєлт гарна хэмээн бодох юм.
Vvнд: Эхлээд тєрийн албан ёсны бичиг хэргээ монгол бичгээрээ явуулах хэрэгтэй. Гадаад дотоод харилцаа гээд эдгээрийг бол олон хvн уншиж биеэ зовоохгvй, зєвхєн гарын vсэг зурхад л боллоо гэсэн vг vvнийг туслахууд нь л хийж гvйцэтгэх учраас эвгvй байдалд орохгvй нь ойлгомжтой. Vvний цаана маш олон талын ач холбогдол бий. Биднийг олон зууны соёлоо дээдэлдэг єєрийн гэсэн хэл бичигтэй ард тvмэн хэмээн харах нь ойлголмжтой.
Мєн дараа нь Монгол улсад vйл ажиллагаа явуулж байгаа бvх vзвэр, vйлчилгээ болон тєр, хувийн байгууллагуудын Хаяг, Реклам, Сурталчилгааг монголоор бvр тодруулбал “Монгол бичгээрээ” бичих, харин дараа нь гадаад нэр оруулж бичмээр байна. Vvнийг бvр манай удирдлагууд мєрийн хєтєлбєртєє суулгаж єгєх хэрэгтэй юм.
Улаанбаатар хот, аймаг сумуудын vзвэр vйлчилгээний газрын хаяг рекламны самбарууд бvгд болсон болоогvй англи юмуу харь хэлээр, тэрнийгээ єєрсдєє ойлгохоосоо ойлгохгvй нь илvv, зарим нэгэн vг vсгээ буруу бичсэн ч байх жишээтэй байдаг энэ бол єєрсдийгєє доромжилсон том эмгэнэл.
Тэгэж их чамирхаж, моод хєєх гээд байгаа юм бол эхлээд єєрийнхєє хэл, бичгээ зєв сурч тэр гоё зар сурталчилгааныхаа ємнє монгол бичгээ оруулах хэрэгтэй юм бишvv. Гаднаас ирсэн хvний нvдэнд хэдэн зууны тvvх соёлтой аугаа монгол улс чинь харийн нэг орны муж, аймаг шиг харагдах хэмжээнд байгаа эмгэнэлтэй байна. Тэд ч биднийг Америкийн монгол, Английн монгол, Япон Солонгосын монгол гэж хэлэхэд vнэнд ойр байгаа юм.
Аливаа vндэсний vзэл гэдэг бол бусад vндэстнийг гутаан доромжилж, дорд vздэг vндсэрхэг vзэл биш, харин тухайн vндэстний хєгжин дэвшиж, мандан бадрах vзэл, онол, бодлого байдаг. Тийм ч учраас “Vндэсний vзэл байхгvй бол vндэстэн байхгvй” хэмээх ухаант vг ч байдаг.
Энэ бол биднийг монгол улс гэж єєрийн гэсэн vндэсний хэл бичиг, соёлтой ард тvмэн юмаа гэдгийг батлах нэг чухал алхам тиймээс та бvхэн монголоороо vлдэх vv эс, vлдэх vv гэдгээ шийдэх, аль эсвэл харийн дуураймал хэвээрээ vлдэх эсэхээ сонгох сонголт хэмээн vзэж байна.
Манайхнаас vvнийг хийхэд нэг их тєсєв хєрєнгє гараад байхгvй гол эх орноо гэсэн сэтгэл зvрх байхад л хангалттай. Бид цаашид монгол бичгээ олон нийтийн хэрэглээ болгох хэрэгтэй, эхний ээлжинд уншиж чадахгvй юмаа гэхэд хараад монгол хvний яс цусны омгорхол тєрєх байх даа мєн єєрєєр нэг харвал євєг дээдсийн маань сvнс ч баярлах байх.
Монгол Улсын Ерєнхийлєгч “Монголын тулгар тєрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргаж Дэлхийн нvvдэлчдийн тvvх, соёлын тєв цогцолбор мєн “Тэмvvжин” цэнгэлдэх хvрээлэн байгуулах гэж байгаа нэн сайхан мэдээ юм харин тvvний бvх бичгийг “Монгол бичгээрээ” хийнэ байх хэмээн найдаж байна.
Бидний монголоороо vлдэх, эс vлдэх нь энэ мэт монголын соёлын эх ундаргаас хамаарах юм.
No comments:
Post a Comment