2011/03/30

Манай улсад байрны vнэ хєєрєгдєх шалтгаан байхгvй


Манайхан аливаа юмны vнийг хєєрєгдєн vнээ нэмэн энгийн ард иргэдээ мєлжих туйлын дуртай болчихсон улс тэр жишгийнхээ дагуу манай барилгын компаниуд чанар муутай нэг юм бариад л хэвлэл мэдээллийн хэрэгслээр єдєр шєнєгvй олны тархийг угааж тvvндээ оруулдаг. Тэгээд янз бvрийн худал vнэн нь мэдэгдэхгvй шалтаг шалтгаан хэлж vнээ нэмээд сурчихсан.

Манай улсын дэд бvтэц тэр дундаа барилгын салбар нэг иймэрхvv замаар яваад л байна. Уул нь манай улс чинь хууль дvрэмтэй, олон улсын жишгийн дагуу шударга бусаар єрсєлдєж байгаа бизнест зохицуулалт хийн хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалдаг байгууллагатай л юмсан. Гэтэл ер нь манай зах зээлийн хууль тийм биш бололтой хэн дуртай аавын хvv нь мєнгє угааж, дураараа дургиж дунд чємгєєрєє жиргэж байна. 

Саяхан манай тєр засгийн хvмvvсийн нэгэн оновчтой зєв шийдэл гаргасан нь орон сууцны урт хугацааны зээлийн хvvг зургаан хувь болгож бууруулах байлаа. Энэ бол ард тvмэнд яах аргагvй хэрэгтэй зvйлvvдийн нэг, ард тvмнээ орон гэртэй болгоно мєн нийслэл хотын утааны асуудлыг шийдэх гарц гээд л зєв алхам боллоо. Сайны хажуугаар саар гэгчээр нийгэмд нэгэн яриа гараад байгаа нь орон сууцны хvv нь буурсан юм чинь vнээ нэмнэ гэсэн хардлага байгаа юм.
Энэ бол vнэхээр боломжгvй зvйл харин ч vнээ маш сайн буулгах хэрэгтэй гэж vзэж байна. Учир нь манайхны барилгын чанар маш муу, дээрээс нь газар хєдлєлтєнд ямар ч тэсвэр байхгvй  байгалын ямар нэгэн томоохон vзэгдэл боллоо гэхэд маш олон хvний амь нас эрсдэх магадлалтай тиймээс манай улсын барилгыг нас, чанар,  зэрэг маш нарийн vзvvлэлтээр улсын комисс хvлээж авах хэрэгтэй.
Ер нь манайх барилгын чанар, vнийг бvр хуульчилаад єгєх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал улсын комисс хvлээж аваад танай барилгын чанар нь тийм учраас хуулийн дагуу тийм хэмжээний vнэтэй гээд ч юмуу аль эсвэл єєр хувилбар байх хэрэгтэй. Мєн орон сууцны дээд жишиг vнийг ч ард тvмнийхээ амьдрал ахуй, цалин хєлсєнд нийцvvлэн тогтоомоор байна. Аль эсвэл хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг дээшлvvлж энэ хоёрын балансыг ойртуулахгvй бол урт хугацааны бага хvv байгаад ч нийслэлийн утаа, хvн ардынхаа орон сууцны хэрэглээг зохицуулж яагаад ч чадахгvй.
Хамгийн чухал асуудал нь чанар болоод байгаа энэ нь хvний амь нас цаашлаад улс vндэстний аюулгvй байдалтай холбоотой маш чухал асуудал. Хамгийн наад захын жишээ гэхэд "Эск инженеринг" хэмээх барилгын компани БГД-ийн 10 дугаар хороололд 9 давхар байр барьжээ. 65 тоот энэ байр чанарын шаардлага хангахааргvй байгааг Шударга єрсєлдєєн хэрэглэгчийн тєлєє газар болон  Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг тогтоогоод байна.
 “Эск инженеринг” компанийн барилгын хана нь маш нимгэн. Учир нь ямар ч барилгад ашиглаж болохгvй материал ашиглаж тухайн барилгыг барьсан. 

Мєн нэг айл нь телевизийнхээ дууг чангалахад нєгєє айлд сонсогддог гэж байгаа. Тэр бvv хэл хvvхдvvдийнх нь ярьж байгаа, бараг инээж байгаа нь хvртэл сонсогддог юм байна.
Хана тааз нь хэт нимгэн, дээр нь барилгад ашиглаж болохгvй материал ашигласан учраас энэ барилга газар хєдлєлтийг тэсвэрлэж чадах эсэх нь тодорхойгvй байна.

Мэргэжлийн хяналт болон улсын комисс хvлээж авсан эсэх нь тодорхойгvй байхад зарим нэг айл байрандаа орчихсон гэнэ. Дээд давхруудын зарим нэг айл нь байрандаа орсон хэрнээ нэг давхруудын айлуудын засвар нь дуусаагvй байх жишээтэй. Энэ бол маш олон барилгын компаны зvгээр л нэг жишээ шvv дээ.
Мєн чанаргvй барилга барьж буй компанийн тусгай зєвшєєрлийг хvчингvй болгосон жишээ байна. УМХГ, НМХГ-аас нийслэлд барилга барьж байгаа зарим компанийн vйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг шалгалтад “Зарубежстрой”, “Шvнди”, “Билгvvн трейд”, “Канто”, “Авзага трейд” зэрэг барилгын ажил гvйцэтгэдэг компаниудыг хамруулсан байна.

Барилга барих явцад тухайн байгууллага нь дотоод хяналт тавьдагг
vй, ажилчдынхаа хєдєлмєрийн аюулгvй байдлыг хангаагvй, барилгын зураг тєслийг єєрчилсєн, чанаргvй барилгын материалаар барилга барьж байгаа зэрэг олон зєрчил илэрчээ. Тухайлбал, одоо баригдаж байгаа “Москва хороолол-2”-ын барилгын ажлыг “Зарубежстрой” компани гvйцэтгэж байгаа. Орон сууцны зориулалттай 12 давхар барилга барих ёстой аж.
Гэтэл тус компанийнхан нягтрал муутай бетон, чанаргvй арматур, цуурч хагарсан тоосго ашиглаж барилгаа барьж байсан нь илэрсэн байна. Энэ мэтчилэн дээрх компаниуд бvгд барилгын ажлаа ном журмынх нь дагуу хийгээгvй учраас УМХГ-аас vйл ажиллагааг нь тvр зогсоов. Харин Хятадын хєрєнгє оруулалттай “Шvнди” компанийн барилга барих тусгай зєвшєєрлийг цуцлахаар болоод байгаа зэрэг жишээ байна. 

Тэгэхээр барилгын салбарын хамгийн чухал асуудал нь чанар, насжилт, хэдэн баллын газар хєдлєлтєнд тэсвэртэй, аль улсын технологи, хаанахын барилгын материалаар баригдсан зэрэг юм. Тэгэхээр манайд энэ шаардлагыг хангах барилга маш цєєхєн нь ойлгомжтой тийм болохоор vнэ єндєр байх ямар ч боломжгvй асуудал шvv.
Мєн чанаргvй барилга барьсан “эздийг” нийтэд зарлах, улсын комисс хvлээж авсан орон сууцаа нийтэд ил тод мэдээлэх, хамгийн чухал нь энэ салбарт олон улсын стандарт тогтоож, барилга vйлдвэрлэж байгаа нєхдvvдэд ч гэсэн шалгуур vзvvлэлт тавих хэрэгтэй байна. Энэ бvхнээс харахад манай улсад байрны vнэ дээшлэх ямар ч vндэслэл байхгvй харин ч vнээ навс буулгах хэрэгтэй нь харагдаж байна.

No comments:

Post a Comment