Манайд улсад хууль дүрэм хэрэгжинэ гэж мянгуужингийн үлгэр болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө мөн Монголын хууль гурав хоног гэж ярьдаг нь vнэн болохыг амьдрал дээр олон зvйл баталсаар байна.
Єнгєрсєн долоо хоногт арлын Япон оронд болсон хүчтэй газар хөдөлж, цунами болсоны улмаас манай телевиз болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын цєс нь хєєрєх шиг боллоо. Муу эр дайнд хєєрнє гэдгийн бодит жишээ болоод авсан. Бодит мэдээллийг хvргэх нь зєв ч гэлээ хэтрvvлээд байсан гэдэг нь хэнд ойлгомжтой байсан.
Нэг удаагийн гамшгаас болж бvхэл бvтэн том гvрэн сvйрэх юм шиг санаж япон улсад vйлдвэрлэдэг брэнд гэсэн бvх л барааны vнэ єслєє гэж “салхилаад” нєгєє талд худалдаа хийдэг нєхдvvд нь ч гэсэн тэр сургаар vнэээ нэмж нэлээдгvй ашиг олсон. Vvний нэг нь япон автомашины vнэ 500 мянгаас хоёр сая төгрөгөөр нэмэгджээ гэсэн мэдээлэл гарсан.
Дэлхийн зах зээлд тэргvvлдэг аварга том зах зээлтэй тоёотагийн хувьд хэдийгээр бэрхшээл, эрсдэл мєн боловч даван туулж vйлдвэрлэлээ єчигдєрєєс хэвийн vйл ажиллагаандаа оруулсан. Тийм болохоор vнэ нэмэгдээд байх шалтгаан биш мєн япон машин хэрэглэгчийн хувьд айж эмээгээд байх зvйл биш болж байна.
Монголчууд хэдийгээр амьдрал ахуй тааруу байна гэж ярих боловч нэг үеэ бодвол хүн бүхэн хөл дүүжлэх унаатай болохыг зорьдог болсон. Манай улсад уул нь Шударга бус єрсєлдєєн хэрэглэгчийн тєлєє газар гэсэн сvржин сайхан нэртэй байгууллага бий гэхдээ энэ байгууллын vйл ажиллагаа бодит амьдралд хийгдэж, хэрэгжиж байгаа юм харагдахгvй байна.
Япон автомашины vнийн хөөрөгдлийг бий болгоод байгаа эдгээр хүмүүст хариуцлага тооцох эрх нь хаана байдгийг мэдэх гэсэн сэтгvvлчийн асуултанд "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"-ын ажилтан "манай байгууллага автомашин борлуулагчид арга хэмжээ авч, шаардлага тавих боломжгүй. Учир нь тэдгээр ченжүүд монополь компани биш. Эрэлт буурахад үнэ нэмэгддэг нь зах зээлийн хууль шүү дээ. Энэ асуудалд манай байгууллага бүү хэл Засгийн газарч үнээ буулга гэж хэлэх эрх байхгүй. Энэ бол хүссэн ч хүсээгүй ч зах зээлийн хууль шүү дээ" гэсэн хариултыг єгсєн байна.
Тэгэхээр хэрэглэгчийн эрх ашгийг хэн хамгаалах болж байнаа. Манай улс гадны нэг улсад ямар нэг юм боллоо гэхэд єргєн хэрэглээний барааны vнэ єсч инфляци тэнгэрт гараад єгнє, vvний зохицуулах ёстой газар таг чиг л байна шvv дээ.
Тєр засгийн удирдлагуудын сvvлийн vед ярих болсон нэг vг бол эрх мэдлийг мэргэжлйин холбоод болон иргэний нийгэм, иргэд, орон нутагт шилжvvлэх гэсэн яриа ард тvмний сонорт хvрээд байгаа. Энэ нь ч нэг талаараа зєв санаа болоод байгаа. Энэ асуудал хэрэгжээд эхлэх юм бол тухайн салбарынхан хоорондоо єрсєлдєєд, илvv хєгжих боломжтой мєн хэрэглэгчийн эрх ашиг зєрчигдєхгvй vнэ, чанар зэрэг олон асуудал шийдэгдэх сайн талтай.
Иймд амьдралын бодит хэрэглээ болсон автомашин хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан “Автомашин хэрэглэгч болон худалдаалагч, мэргэжилтнvvдийн холбоо” vгvйлэгдээд байгаа юм. Холбоотой болж гэмээнэ автомашинтай холбоотой бvх л асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хvмvvсийн зvгээс зєв санал санаачлага гарах талтай. Тиймээс манайд “Автомашин хэрэглэгч болон худалдаалагч, мэргэжилтнvvдийн холбоо” байгуулах хэрэгтэй байна.
No comments:
Post a Comment