2011/03/17

Манай улсад 2000-3000$ vнэтэй сvрьеэгийн эмчилгээг vнэгvй хийж байна


Манай улсын нийгмийн эрvvл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь Халдварт євчнєєс урьдчилан сэргийлэх, тvvнтэй тэмцэх асуудал бєгєєд тєр, засгийн анхааралд байнга оршисоор байна. Хvн амын дийлэнх хувь нь амьдралын бололцоо муу, мэдлэг боловсрол тааруу зэрэг олон шалтгаанаас болоод манай нийгэмд євчлєл их байгаа нь ний нуугvй vнэн юм. Халдварт євчин дундаа єнєєдєр дэлхийн хvн амын євчин бол сvрьеэ, ДОХ хоёр болчихоод байна.

Манайд судалгаагаар жилд 4000 хvнд сvрьеэгийн тохиолдол илэрч, vvнээс 85 хувийг нь эмчилж эдгээдэг гэсэн албан ёсны тоо гарчээ. Эмчлvvлэгчдийн цєєхєн хэдэн хувьд нь хожуу илрvvлснээс болж нас барах тохиолдол гардаг байна. Эрт илрvvлж эмчилгээнд орвол эдгэрдэг євчин бєгєєд манайхан сурсан зангаараа зовиур шалтгаан нь хvндэрсэн vед хандах нь сvvлийн vед их болсоныг албаны хvмvvс хэлээд байгаа. 

Энэ євчний гол хvчин зvйл нь нийгмийн байдал, хоол хvнс, ядуурал гэж ярьж байгаа vнэн хэдий ч, єєр єнцгєєс харахад бидний бодлого алдагдаж, дутагдаад байгаа юм. ДЭМБ, Сvрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс жил бvр гаргадаг мэдээллээр энэ євчин дэлхий даяар нэмэгдэж байна. Арав, магадгvй хорин жилийн дараа хамгийн аюултай, тахал шиг болох євчин бол сvрьеэ гэсэн тооцоо гарсан. 

Эрт оношлогдвол эдгэрдэг євчин яагаад тахал болдог билээ гэхээр сvрьеэд сєрєг хvчин зvйл гарч ирж байгаа юм. Юу гэвэл, одоо хийгдэж байгаа эмчилгээндээ дасал болж. Єєрєєр хэлбэл, одоо хийж байгаа эмчилгээ нь ямар ч vр дvнгvй болно гэсэн vг. Тэгэхлээр эмчилгээгvй євчин ямар байх нь ойлгомжтой. Тєгсгєл нь нас баралт шvv дээ. Тиймээс ДЭМБ энэ тал дээр маш их анхаарал тавьж байгаа. Манай эрvvл мэндийн яамныхан ч гэсэн нарийн зохион байгуулалт хийж тєр засгийн удирдлагуудын анхааралд оруулах хэрэгтэй байгаа юм.
Манай иргэдийн дунд энэ талын мэдлэг мэдээлэл хэрэгтэй гэсэн vvднээс дараах ойлголтуудыг орууллаа.
 
Олон эмэнд дасалтай сvрьеэ гэдэг нь сvрьеэгийн эсрэг эмvvдэд дасалтай болсон сvрьеэг эмэнд дасалтай сvрьеэ гэнэ. Энэ нь юу гэсэн vг вэ? Гэвэл эдгээр эмvvд нь сvрьеэгийн нянг устгаж чадахгvй буюу vр дvн vзvvлэхгvй байна гэсэн vг юм.
Яагаад эмэнд дасалтай сvрьеэ vvсдэг вэ?
1.     Сvрьеэгийн эсрэг эмчилгээг горимын дагуу зєв хэрэглээгvй
-Эмээ тогтмол тууштай уугаагvй
-Эмчийн єгсєн тун заавраар хэрэглэхгvй байх
-Ємнє нь сvрьеэгээр євдєж байсан ба эмчилгээгээ бvрэн тєгс хийлгээгvй

2.     Эмэнд дасалтай сvрьеэгийн халдвар авч євчилсєн зэргээр vvсдэг.
Сvрьеэгийн эсрэг эмvvдэд мэдрэг нянгаар vvсгэгдсэн сvрьеэ нь 6-8 сарын хугацаагаар эмчлэгддэг бол олон эмэнд дасалтай сvрьеэ нь 18-24 сар буюу тvvнээс дээш хугацаагаар vргэлжилнэ.Эхний 6 сараас доошгvй хугацаанд буюу халдваргvй болтлоо эмчийн хяналтан дор эмнэлэгт тусгаарлан эмчлvvлдэг юм байна. 

Олон эмэнд дасалтай сvрьеэгийн эмчилгээний єртєг єндєр 2000-3000$ боловч vнэ тєлбєргvйгээр манай оронд хийж байна. Сvрьеэгийн нянг устгахад дор хаяж 6 сар шаарддаг. Магадгvй танд эмчилгээ эхэлж хэдхэн долоо хоногийн дараагаас бие чинь сайжирч зовиур шаналгаа арилсан мэт санагдаж болно. Гэвч таны биед буй сvрьеэгийн нянгууд амьд байсаар л байгаа гэдгийг мартаж болохгvй.
Эмээ тогтмол уугаагvйгээс сvрьеэгийн нян дахин идэвхижиж ємнєхєєсєє удаан хугацаагаар євчлєх, эмэнд дасалтай болох аюултай vр дагавартай. Ингэснээрээ та гаж нєлєє ихтэй єєр шинэ эмvvдийг удаан хугацаагаар уух шаардлагатай болдог. Ингээд зогсохгvй таны євчин сэдэрч гэр бvл, найз нєхєд, эргэн тойрныхоо хvмvvст дасалтай халдвар тараах аюултай боловч эмчинй зааврийн дагуу эмчилгээгээ хийлгэхэд эдгэрнэ шvv дээ.

Ийм учраас євчин оношлогдсон даруй эмчийн зааврын дагуу эмнэлгийн ажилтан , эрvvл мэндийн сайн дурын ажилтны хяналтан дор эмээ тогтмол уух нь маш чухал.
Сvрьеэ нь нэг л євдсєн бол дахин євдєггvй зарим нэгэн халдварт євчинтэй адилгvй. Хэдийгээр сvрьеэ євчнєєр євчлєєд эмчилгээ хийлгээд эдгэрсэн ч дахин євчлєх магадлалтай. Энэ нь мэдээж аймшигтай сонсогдож байгаа биз. Иймээс
·         амин дэм, тэжээллэг хоол хvнс хэрэглэх
·         ажил, амралтаа зохицуулах,
·          харанхуй чийгтэй орчин
·         ,хvйтэн нєхцєлд амьдарч, ажиллахаас зайлсхийх
·         Єрєє тасалгаагаа байнга агааржуулж байх нар, салхи оруулах
·         Биеийн эсэргvvцлээ сулруулахгvй байх  зэрэг нь євчин дахихаас сэргийлэхэд тустай. Мєн архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах нь таны эрvvл мэнддээ оруулж буй том хувь нэмэр юм.
Олон эмэнд дасалтай сvрьеэгийн эмчилгээ нэлээд тєвєгтэй бєгєєд vр дvн багатай єртєг єндєртэй, эмvvд нь гаж нєлєє ихтэй байдаг байна. Эмчилгээний явцад дотор муухайрах, хоолны дуршил буурах, сонсгол муудах, vе мєчєєр євдєх зэрэг гаж нєлєєнvvд илрэх боловч аажимдаа арилна. 

Эдгээр гаж нєлєє илэрсэн ч та эмчилгээгээ таслахгvй байх нь маш чухал. Учир нь энэ эмчилгээ тасалснаар сvрьеэгийн нян улам даамжирч , эмчилгээгvй болох аюултай...
Эмчилгээ vр дvнтэй болоход юу нєлєєлєх вэ?
-Эмчийн зєвлємжийг чанд сахих
-Эмийг тогтмол зааврын дагуу уух, эмчилгээтэй холбоотой ямар нэгэн асуудал гарахад эмчтэйгээ заавал зєвлєх
-Хєдєлгєєний идэвхитэй байх
-Тэжээллэг хоол хvнс хэрэглэх
-Эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байх
-Архи тамхи хэрэглэхгvй байх
Євчтэй нэгнийгээ гадуурхах бус бид нэгэн агаараар амьсгалж байгааг хvн бvр санан сvрьеэгээр танай гэр бvлийнхэний хэн нэгэн євчилсєн бол та дараахи зvйлсийг анхаараарай.
·         Єдєр бvр эмээ уухад нь туслаарай.

·         Хvндлэл, гэр бvлийн хайр, анхаарал халамж нь эм уухтай адил чухал зvйл гэдгийг сана.
·         Тvvнтэй ярилцаж, биед нь ямар нэг зовиур шаналгаа байгаа эсэхийг асууж бай. Хvмvvс євчлєхєєрєє гэр бvлийнхэндээ тєвєг удахгvйг хичээдэг учраас чадах зvйл байвал та тvvнд туслаарай.
·         Сvрьеэ євчний талаар ерєнхий ойлголтыг та олж мэдээрэй.

·         Хэрвээ хэн нэгэн сvрьеэ євчний талаар буруу ойлголттой байвал та тvvнийг засч залруулан, vнэн мэдээллийг тvvнд хэлж єгєєрэй.
Олон эмэнд дасалтай євчтєн эмчилгээ хийлгээгvй тохиолдолд жилд 10-15 хvнд халдвар тараах аюултай байна.Ийм учраас та болон таны танил, гэр бvлийнхэн хэн нэгэн энэ євчнєєр євдсєн бол эмчилгээг цаг алдалгvй, эмчийн зєвлєсний дагуу, таслалгvй уух нь ямар чухар vр дvнтэйг ойлгож авсан бизээ.

Манай оронд энэхvv олон эмэнд дасалтай сvрьеэ євчнийг Халдварт Євчин судлалын Vндэсний Тєвийн “ХЄСVТ” олон эмэнд даслын тасагт хэвтvvлж эмчилж байна. ДЭМБ-ын зєвлємжийн дагуу эмчилгээг бvрэн хийлгэсэн тохиолдолд євчтнvvдийн 80 хувь нь бvрэн эдгэрэх боломжтой байна. Монголчууд бид аливаа євчнийг хvндэрсэн хойно халаглаж суух бус харин анхны шинж тэмдэг илэрснээс эхлэн эмчийн хяналтан дор эмчилгээгээ цаг тухай бvрт хийлгэвэл ямар ч євчнийг даван гарч эрvvл саруул сайхан ирээдvй хvлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Сэтгvvлч хvний зvгээс нийгмийн євчин болоод байгаа энэ аюулыг хохирол багатайгаар хэрхэн даван туулах талаар дараах хэдэн саналыг дэвшvvлж байна.

1.     Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэний нийгэм болон тєрийн бус байгууллагуудаар дамжуулан энэ талын мэдлэг мэдээллийг олон нийтэд хvргэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэхдээ сар бvрийн нэг єдєр тогтмол гаргаж хэвших хэрэгтэй байна.
2.     Тєр засаг холбогдох яамны зvгээс баримталсан хатуу бодлого барьж жилийнхээ тєсєвт тодорхой хэмжээний мєнгє суулгах хэрэгтэй. Учир нь энэ бол нийгмийн аюулын харанга манайх шиг ядуурал ихтэй нийгэмд олон хvн євчилєх магадлалтай. Одоогоор манайд олон улсын эмнэлэгт олон улсын тусламж дэмжлэгээр vнэгvй эмчилж байгаа нь сайн хэрэг юм.

3.     Мєн хvний хєгжлийн тэргvvлэх чиглэл болох боловсрол, эрvvл мэндийн салбарын мэргэжилтнvvдийг бодлогоор дэмжиж тэдний хєдєлмєрийн хєлс, ажлын орчин зэргийг сайжруулах хэрэгтэй.
4.     Хамгийн чухал нь ард тvмнийхээ амьдрал ахуйг бодитоор дээшлvvлж эрvvл мэндийн боловсрол, эдийн засгийн боловсрол, мэргэжлийн боловсролд анхааран хєрєнгє хvчээ дайчлах хэрэгтэй. Аливаа зvйл болж єнгєрсний дараа дуугарах биш болохоос нь ємнє урьдчилан сэргийлэх олон алхамыг хийх зарчмаар явах ёстой гэдгийг амьдрал практик харуулсаар байна.

No comments:

Post a Comment