2011/03/24

Эх орны минь хишиг vv, Эрх баригчдын хаясан яс уу?


Монголчууд бид євєг дээдсээсээ євлєж авсан ариун дагшин, гадны хvний нvд унамаар сайхан газар нутагтай, бид энэ газар нутгаа ашигт малтмалын арвин нєєцтэй гэхээсээ илvvгээр євєг дээдэс минь алтан амь, бvлээн цусаа урсган байж олж авсан газар мєн тэд минь мєнхєд нойрсож, сvнс, сvлд нь оршсон ариун дагшин газар шороо гэдэг утгаар нь бид хvлээн авч амьдрах ёстой.

Тиймдээ ч бидний євєг “Mиний монголын газар шорооноос бурхан гуйсан я бvv єг” хэмээн зарлигдан, захин vлдээсэн байдаг. Энэ хорвоо ертєнцєд хvний нийгэм бий болсон цагаасаа л газар нутгийн тєлєє тэмцэл хамгийн хvчтэй байсаар ирсэн бидний євєг дээдэс хvртэл энэ замаар л явж ирсэн.
Харин єнєєгийн энэ хахир хатуу бvхнийг  мєнгєєр хардаг болсон нийгмийн уршгаар энэ бvхэн эсрэгээрээ эргэж байгаа нь эмгэнэлтэй байгаа юм. Бид энэ хэцvvхэн амьдралаас гарч хєгжихийн тулд байгалынхаа баялгийн ашиглах нь зvйн хэрэг. Гэхдээ бид євєг дээдсээсээ, газар шорооноосоо уламжлалынхаа дагуу гуйх хэрэгтэй хэмээн саяхан телевизийн нэгэн нэвтрvvлгээр ярьж байсан нь vнэн юм. 

Тєрийн эрхэнд гарсан нєхдvvд эх орныхоо газар шороогоо ихээр нь зарж, ухан, харийн банканд газар шороогоо барьцаалан сонгуулийн амлалтаа биелvvлэх гэж “Эх орны хишиг” нэрийдлээр бэлэн мєнгє тарааж байгаа нь ядарсан ард тvмнийхээ дунд яс хаясан хэрэг болоод байгаа юм. Ажилгvй ядарсан ард тvмэн маань эх орныхоо хишгийг хvртэх гэж сар бvрийн дундуур энд тэндхийн банкинд бєєн оочир чирэгдэл болж бvр зарим нэгэн хэсэг нь зодоон цохио хийж  байгаа сурагтай. Хорин нэгэн мянгаа авсан хvмvvсийн зарин хэсэг нь ганц хоёр шил архинаас єгнє, зарим нэгэн хэсэг нь энд тэндхийн bar, pub хэснэ мєн єєр хэсэг хэрэгтэй хэрэггvй аар саархан зvйлд зарцуулаад байгаа юм.
Эх орны хишиг маань хvний хєгжилийг дэмжих биш хvнийг сvйрvvлэх бодлого болж хувираад байна. Эх орны хишгийн сургаар бvх дэлгvvрийн барааны vнэ нэгэн зэрэг єсєєд ядарсан ард тvмнээ улам туйлдуулж байна. Энэ тал дээр дуугарч зохицуулалт хийх ёстой газрууд таг чиг байгаа нь ёстой л  ард тvмнээ сvйрvvлэх гэсэн бодлого гэдгийг батлана. 

Статистик тооноос харахад сүүлийн хоёр сарын байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон хvмvvсийн тоо л гэхэд 3226 иргэн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэмт хэрэгт холбогдож бүртгэгдсэн. Мөн хөлчүү үедээ гэмт халдлагад өртсөн 34 тохиолдол гарсан байна.
Шалгалтаар ажиглагдсан онцлох зүйл бол иргэд “Эх орны хишиг” буюу 21 мянган төгрөг буух үеэр архи согтууруулах ундаа ихээр хэрэглэж улмаар эрүүлжүүлэгддэг хэмээн албаны хvмvvс хэлж байна.
Мєн цөөнгүй иргэн “Эх орны хишиг -ийн дэвтэр болон бичиг баримтаа биедээ авч явж байгаа нь тааралдсан. Мөн 21 мянган төгрөгөө аваад 10 гаруй шил архи авч уун архинд хордож нас барсан хэрэг ч саяхан гарсан. 

Уул нь бид эхнээсээ эх орны хишиг болох 805 тэрбум тєгрєгийг хэдэн томоохон vйлдвэр байгуулахад зориулсан бол олон хvнийг ажлын байраар хангаж сардаа авах 21 мянган тєгрєгєє єсгєх боломжтой байсан юм. Иргэдийн дургvй байгаа  нэг зvйл бол Тавантолгойгоос иргэдэд олгох хувьцааг шинээр тєрсєн хvvхдэд олгохгvй байгаа  зэрэг иргэнээ ялгаварласан харлаган бодлого гэлтэй. Євєг дээдсээс євлєгдєн ирсэн эх орныхоо хишгийг монгол хvн бvр л хvртэх эрхтэй юмсан. 

Манай удирдлагууд сонгууль дєхєхєєр газар шороогоо зарж ард тvмэндээ бэлэн мєнгє тараахаа болимоор байна. Ємнєх сонгуулийн амласан мєнгє одоо олон юман дээр тєрийн тарийг таниулж байгааг тvмэн олон харж байна. Ингэж ард тvмнийхээ дунд яс хаяж байхаар томоохон сэтгэж, томоохон бvтээн байгуулалт хийх сvйхээтэйхэн аавын хvv монголын тєрд хэрэгтэй байна шvv дээ.       

No comments:

Post a Comment