2011/03/28

Ноолуураа vндэсний vйлдвэрлэгчиддээ єгцгєєе Монголчуудаа


Энэ євєл харьцангуй єнтэй байснаас ам тосддог таван хошуу мал онд тавтай оров. Ноднингийн єдийд 6-7 сая малаа зудад тавиад туучихсан байсан бол энэ жил хагас сая мал нvд аньсан байна. Юутай ч мал их єсєх нь. Мэргэжилтнvvдийн хэлж буйгаас vзвэл, таван тєрєл дээрээ єсєх магадлалтай байна.
Одоогоор 3-4 сая тєл бойжиж буй гэсэн албан бус тоо байна. Наад зах нь 10 саяас доошгvй тєл авна гэсэн тооцоо гарчээ. Харин саяхан Завхан, Булган, Архангай зэрэг аймагт их хэмжээний цас унаж, хаваржилтыг хvндрvvлжээ. 12 аймгийн 40-єєд суманд цагийн байдал тийм ч сайнгvй байгаа гэж цаг уурынхан хэлж байна. Халуунд халж, хvйтэнд хєрч явдаг хэдэн малчдын маань магнай тэнийх цаг ойртсоор. Тэд удахгvй ямаагаа самнаж эхэлнэ. Ноолуур гэдэг алт шиг тvvхий эд Монгол ченж, Хятад наймаачдыг уралдуулдаг.  

Энэ уралдаанд арай илvv мєнгє хаясан нь тvрvvлдэг жамтай  500, 1000, 5000 тєгрєгєєр илvvд нь манай малчин ард тvмэн маань ноолуураа атгуулдаг. Vvнийг буруутгах аргагvй амьдрах гэж ядаж байгаа хvмvvс тvvхий эдээ гайгvйхэн vнээр борлуулж амьдралдаа нэмэрлэх нь зvйн хэрэг.
Гэхдээ бид vндэснийхээ vйлдвэрээ дэмжиж монголын томоохон vйлдвэрvvдэд ноолуураа єгмєєр байна. Тэд маань дэлхийд нэртэй брэнд бvтээгдэхvvн vйлдвэрлэж биднийг баярлуулж байна. Тэдний тєлсєн татвар нь нийгмийн амьдралд олон талаар нєлєєлж байгаа. Тийм болохоор хэдхэн тєгрєгийн наана цааныг харалгvй нэг vгээр хэлбэл хятадуудад тvvхий эдээ єгєхгvй байх хэрэгтэй. Томоохон vйлдвэрлэгчид маань ч гэсэн тэднээс доогуур vнээр авахгvй байх хэмээн найдаж байна.
Єнгєрсєн жил килограмм нь 45 мянга орчим тєгрєгт хvрч байсан бол єнєє хавар 55 мянгаас буухгvй байх гэж таамаглацгааж байна. Гэхдээ ноднин 20 сая ямаатай байсан бол энэ хавар сайндаа л 13 сая ямаатай гэж бодохоор самнаж авах ноолуурын хэмжээ бараг хоёр дахин буурч болзошгvй нь. Тийм болохоор эрэлт ихээхэн нэмэгдэж, тэр хэрээр vнэ єсєх магадлалтай. 

Харин ноолуурын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг vндэсний vйлдвэрлэгчид нэлээд сандарч байна. Арга ч vгvй биз. Учир гэвэл, тэд мєнгє муутай. Хятадууд тvvнийг нь овжиноор ашиглаад єнєє жаахан ноолуурыг нь хуу хамаад явчих гэж айлгаад л. 20 сая ямаатай байхдаа бэлтгэсэн долоон тонн ноолуурынх нь дийлэнхийг хужаа нар vнэ цохиод авчихсан. Єнєє жил сайндаа л дєрвєн тонныг бэлтгэнэ. Тэгэхээр тvvнийгээ алдчихна гэж айлгvй яах вэ.Улаанбаатарт Хятадын хєрєнгє оруулалттай ноолуурын дєрвєн ч vйлдвэр бий.
Засгийн газар vндэсний vйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор 100 тэрбум тєгрєг олгохоор шийдсэн ч эдvгээ эх vvсвэрээ судалж буй сурагтай. Уг нь 100 тэрбум тєгрєгтэй болчихвол жаахан ноолуураа єєрсдєє худалдаад авчих боломж бий гэнэ. Ер нь  манай томоохон vйлдвэрvvд малчдынхаа ноолуурыг гадагшаа алдахгvйн тулд бодлого боловсруулах хэрэгтэй. Энэ тал дээр тєрийн бодлого ч мєн хэрэгтэй байгаа юм.

Тухайлбал: Нэг сумын нэг багаас ч юм уу тодорхой хэсэг бvлгээс ноолуурыг нь жил болгон найдвартай авч байхын тулд тэдний дунд азтан тодруулж оюутны сургалтын тєлбєрч юмуу малчдын хэрэглээ болсон мотоцикл зэргээр хэд хэдэн хvнийг жил бvр урамшуулах юм бол тэд маань хятадуудад яасан ч ноолуураа єгєхгvй дээ. Мєн ноолуурынх нь хэмжээнд тохирсон vйлдвэрийнхээ бараа бvтээгдэхvvнээс єгєх ч юмуу янз бvрийн  идэвхижvvлэл, урамшуулал байхад томоохон vйлдвэрлэгчид тvvхий эдээ алдлаа гэж уйлан дуугарахгvй шvv дээ. 

Ноос ноолуурын салбар бол улс орны эдийн засагт чухал нєлєєтэй салбар тийм болохоор гадагшаа алдахгvй байх тал дээр хаа хаанаа их анхаарах хэрэгтэй. Ноолууран бvтээгдэхvvн монголын нэрийг дэлхийд тахлах чухал брэнд, ер нь манай єрсєлдєх чадвар сайтай салбаруудын нэг тийм болохоор гадагшаа гаргахыг эрс хориглох хэрэгтэй байна.


No comments:

Post a Comment