2011/03/15

Манай улс эрсдэлийн маш єндєр тооцоотой байх хэрэгтэй



Саяхандаа телевизийн нэгэн ярилцлагад Монгол банкны Лондон дахь суурин тєлєєлєгчийн газрын захирал Энхжаргал хэмээх бvсгvй vнэн юм ярьж байсан шvv. Сvvлийн vед манайхан байгалийн баялгаа яаж ашиглах уу гээд бvгд л толгойгоо ажиллуулж байна. Энэ нэг талаараа зєв зvйтэй алхам, vvний цаана ямар эрсдэл байна гэдгийг хол харах хэрэгтэй тийм учраас манай зарим нэгэн салбарт даатгалын тогтолцоо vгvйлэгдээд байгааг ч хэлж байсан.

Манай улс хар алтаар баялаг орон, Монголын чанар сайтай нvvрсний асар их нєєц болон дэлхийд нvvрсний хэрэглээгээрээ тэргvvлэгч Хятадтай хєрш зэргэлдээ орших байршил, Ази тивийн зах зээлийн єсєлт зэрэг нь нийлээд Монгол улсыг дэлхийн нvvрсний зах зээлд стратегийн ач холбогдол бvхий гол vvрэг гvйцэтгэх боломжийг олгож байгаа юм. Товчоор хэлбэл, Монгол улсын нvvрсний салбарын хувьд тэсрэлтийн vе эхэлж байгаа юм.

Монгол улсын нvvрсний нийт vйлдвэрлэл одоогоор тэрбум ам.долларт хvрээд байгаа. 2010 оны эцсийн статистик мэдээллээр нvvрс олборлолтын хэмжээ 20 сая тоннд хvрсэний дийлэнх хувийг нь гадаад улс орнууд руу экспортлосон байгаа. Харин Тавантолгой тэргvvтэй орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж эхлэх тэр vеэс нvvрсний vйлдвэрлэл 40 сая тоннд хvрэх тєсєєлєл бий. Тавантолгой, Нарийн сухайтаас гадна Монголын хойд бvс нутгуудад нvvрсний томоохон ордуудыг илрvvлсэн. Тэгэхээр нvvрс бол яалт ч vгvй Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний орлого, ашиг авчирна гэдэг нь тодорхой. Гэвч нvvрсээ эдийн засгийн эргэлтэд зєв оруулах, мєн тєрєєс нvvрсний экспортын талаар нэгдсэн бодлоготой байх нь юуны тvрvvнд чухал юм. 

Цаашлаад, дэлхийн нvvрсний хэрэглээ жилд 7 тэрбум тонн, цаашид ч эрс нэмэгдэх хандлагатай байгаа ба дараагийн 10 жилд Ази дахь нvvрсний импортын хэмжээ 30 хувиар єсч, жилд 850 сая тонн хvртэл нэмэгдэх хандлага нь Монголын хувьд нvvрсний салбарын ирээдvй гэрэлтэй харагдаж байгаа нь хамгийн сайхан мэдээ юм. Гэвч єнєєдєр дэлхий дээр техник технологи асар хурдацтай хєгжиж байгаа учир бидний бодох эрсдэл нь нvvрсийг орлуулах тийм бvтээгдэхvvн зохиогдвол яах вэ гэдгийг ч тооцоолох хэрэгтэй байгаа юм. Тийм болохоор бид шинжлэх ухааныхаа салбарт ахиухан хєрєнгє оруулалт хийж нvvрсээр єєр юу хийж болох уу гэдэг боломжийг судлах хэрэгтэй.

Япон улсад гамшиг болсонтой холбоотойгоор Дэлхийн зах зээл дээр зарим нэгэн бvтээгдэхvvний vнэ буурч байгаа нь мєн л бидэнд шалгуур vзvvлэлт болж таарна. Лондоны Металлын бирж дээр зэсийн vнэ сvvлийн хэд хоногийн турш тасралтгvй буурч байна. Хамгийн сvvлийн мэдээгээр тус бирж дээр ирэх гурван сард нийлvvлэлтэд гарах нэг тонн зэсийн vнэ 1.4 хувиар буурч, 9060 ам.доллар болжээ.
Єнгєрсєн долоо хоногт зэсийн
vнэ 8.2 хувиар буурсан юм. Саяхан нэг тонн нь 10 мянган ам.доллараас хол давж байсан уг металлын vнэ сvvлийн vед нэлээд буурах хандлагатай байгаа. Єнгєрсєн долоо хоногоос эхлэн Хятадын тал зэсийн нийлvvлэлтээ багасгасан явдал нь ийн vнэ буурахад нєлєєлсєн хэмээн ажиглагчид дvгнэж байна. Тvvнчлэн Японд болж буй газар хєдлєлт, цунамигийн гамшиг ч тодорхой хэмжээнд нєлєєгєє vзvvлж байгааг байгаа нь тодорхой тэнд дэлхийд тэргvvлдэг нэлээд хэдэн vйлдвэрийн vйл ажиллагаа зогсож зэсийн хэрэглээг эрс багасгаж байгаа юм. Vvнийг ч тооцоолж бодох хэрэгтэй. 

Мєн манай улсын голлох салбар болох хєдєє аж ахуйн хувьд, байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай болохоор хэзээ ч гамшиг нvvрлэж эрсдэлд орох боломжтой тиймээс даатгалынхаа тогтолцоог сайжруулж хvн амынхаа амин зуулга болсон салбараа хамгаалах шаардлагатай байна. Хvн амынхаа дунд эдийн засгийн боловсролоор дамжуулж эрсдэлийг хэрхэн тооцоолох, эрсдэлээс хэрхэн гарах зэрэг нарийн аргыг сурган тооцоо судалгаатай, мэдлэгтэй болгохыг цаг vеийн олон vйл явдал нотолсоор байна. Энэ vйл явцыг цаашлаад бvх салбартаа нэвтрvvлэх, хэрэглэх нь зvйн хэрэг болов уу.


No comments:

Post a Comment