Монголын эдийн засагт гаднаас орж ирэх гадаад валютын урсгал энэ онд эрс нэмэгдсэн. Гаднаас орж ирэх энэ их валютын урсгал Монголын бодит эдийн засагт байршихдаа маш их эрсдэл дагуулж байна.
Эдгээрийн хамгийн наад захын асуудал гэхэд л инфляци єсч байна мєн хамгийн их эрсдэл амсах магадлалтай байгаа арилжааны банкууд, тэд валютын ханшны єєчрлєлтийг урьдчилан тооцоолох, эрсдлийг удирдах аргад суралцаж байгаа юм. Уг нь гадаад валют манай улсын эдийн засагт орж ирж байгаа нь сайн хэдий ч валютын урсгалыг зєв удирдаж, эдийн засагт ухаалгаар шингээж чадахгvй бол хохирол амсахыг эдийн засагчид болон холбогдох албаны хvмvvс тооцоолж, судалж байгаа нь тодорхой.
Манай улсад уул уурхайн болон экспортын, шууд хєрєнгє оруулалтаар гадаадаас валют орж ирж байна. Манай валютын зах зээлрvv орж ирж байгаа валютын ихэнх нь уул уурхайн орлогоос байгаа нь єнєє Голланд євчний шинж тэмдэг юм. Гадаад валют ихээр урсч орж ирснээс тvvний ханш унаж, хариуд нь тєгрєгийн ханш чангардаг. Єнєєдєр манайд яг энэ vзэгдэл болж байна.
Тєгрєгийн ханш чангарсан тохиолдолд дотоодод vйлдвэрлэгдэж байгаа бараа, бvтээгдэхvvний єртєг єндєрснє гэсэн vг. Энэ нь экспортод гаргадаг бvтээгдэхvvний гадаад зах зээл дээрх єрсєлдєх чадварыг бууруулдаг байна. Мєн эдийн засгийн халалт, vнийн дарамт, эргээд эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтворгvй байдлыг vvсгэдэг юм.
Дэлхийн зах зээл дээр хvнсний бvтээгдэхvvний vнэ єссєн нь манай улсад ч єргєн хэрэглээний барааны vнэ єсч байгаа нь нэг талаар холбоотой. 2011 онд тєгрєгийн ханш суларч импорт, экспортын харьцаа алдагдана гэж гадны эдийн засагчид онош тавьж байна. Учир нь манай улс гаднаас авсан их єртэй, замбараагvй мєнгєний бодлогоос болж тєгрєгийн ханш сулрах аж.
Гэтэл тєв банкнаас тєгрєгийн ханшийг чангаруулаад байгаа. Энэ мєнгєний бодлогоос болж 2011 онд зээлийн хvv єсєх магадлалтай байна. Бизнес эрхлэгчдийн хувьд зээлийн хvv єссєнєєр зарим нь дампуурах эрсдэлтэй. Гэхдээ валютын ханш буурахад бизнес эрхлэгчидээс илvv айл єрхvvдийн худалдан авах чадвар буурах юм.
Мєн арилжааны банкны системийн 40 хувь нь эрсдэлд орно. Тиймээс зах зээлдээ таарсан бага хэмжээний валют нийлvvлэх, гадаад єрєє багасгах хэрэгтэй гэж гадны судлаачид зєвлєж байна.
Хөрөнгийн дотогшлох урсгалын үед Мөнгөний бодлого ямар байх ёстой вэ? Энэ асуулт тун төвөгтэй хариу шаардаж байгааг Төвбанкны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна. Учир нь ийм үед баримтлах мөнгөний бодлого олон хүчин зүйлээс хамаардаг аж. Тухайлбал, тухайн улсын Төвбанкны мөнгөний бодлого эдийн засгийн орчноос үл хамаарах бие даасан байж чадаж буй эсэхээс, хоёрдугаарт, тухайн улсын валютын ханшийн дэглэм ямар байхаас, гуравдугаарт, тухайн орон хөрөнгийн дотогшлох урсгалд хяналт тавьж чадаж байгаа үгүйгээс хамаарах нөхцөл байдал үүсчээ.
Харин одоо бол хєрєнгийн дотогшлох урсгал,капиталд хяналт тавьж чадахгvй нь хамгийн тодорхой асуудал гэж Монголбанкны судалгааны мэргэжилтэн хэлээд байгаа. Єєрєєр хэлбэл, хэн хэзээ хаанаас хєрєнгийн эх vvсвэр оруулж ирэх, хэзээ тvvнийгээ зах зээлээс татаж гаргахыг хянах, зохицуулах боломж байхгvй аж.
Тэгэхээр одоо ямар боломж байна гэхээр Тєв банкны мєнгєний бодлогын бие даасан байдлыг сонгож авах, тэгээд хєвєгч ханшийн дэглэмийг хэрэгжvvлэх сонголт л vлджээ. Энэ нь Мєнгєний бодлогоор инфляцийг тогтвортой нам тєвшинд барих, vvний тулд валютын ханшийн хєвєгч дэглэм барих ёстой болж байна.
Єєрєєр хэлбэл, долларын ханшийг тодорхой тєвшинд хатуу барих биш хєвєгч хvvгийн дэглэм баримтлах нь тодорхой болж байгаа аж. Харин єнєєдрийн байдлаар Монголбанк зах зээл дээрх валютын нийлvvлэлтийг хазаарлах, илvvдлийг шингээхийн тулд валют худалдаж авах замаар зохицуулалт хийж байгаа аж.
No comments:
Post a Comment