Аливаа ард тvмний хувь заяа, тэр тусмаа ард тvмний аж тєрєхvй, сэтгэлгээ, боловсрол хєгжихvй, мэдлэгийн тvвшин ямархуу байгаа зэрэг нь урлаг уран зохиолоос шууд хамааарна. Тэр дундаа хvvхдэд зориулсан зохиол бvтээл нэн чухал юм. Манай ард тvмэн хvvхдийг багаас нь л vлгэр домог, хууч, оньсого таавар, зvйр цэцэн vг, жороо vг, зугаа vг гээд л ардын аман зохиолын далайд шумбуулж, умбуулж єсгєдєгтэй нь холбоотой байлаа.
Харин сvvлийн арав хорин жилд энэ уламжлал vлэмж ихээр гээгдэж, нєгєє талаар 1950-60-аад оны vеэс аман зохиолыг vнэлэх хандлага буурсан зэрэг нь суурин соёл иргэншлийн харгай юм.
Бусад улс орны жишгээс харахад хvvхдээ багаас нь vндэсний vзэлтэй єєрийн гэсэн ертєнцийг vзэх vзэлтэй болгож хvмvvжvvлж байгаа нь цаашлаад улс эх орны хєгжилд чухал.
Тэгэхээр єнєєдєр манайд ийм систем байна уу гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй болов уу. Багаасаа єєрийн гэсэн бодолтой зорилготой,vндэсний vзэлтэй хvн болооход нєлєєлдєг vvнийг юу гэж ойлгох уу гэхээр эцэг эх, эх орноо хайрлаж чаддаг, vvх тvvх хэл соёлоо мэддэг байхыг л хэлнэ.
Тэгэхээр эндээс хvvхдийн зохиолын чанар, хэлний, сэтгэлгээний дархлааны асуудал хєндєгдєнє.
Уран зохиолын шилдэг бvтээл дэх гайхамшигт дvрvvд хvvхдийн амьдралд гvн гvнзгий нєлєєлж амьдралын vлгэр жишээ, танин мэдэхvйн эх сурвалж болдог. Бас хvvхдийн амьдралын тухай мэдлэгийг бататгаж эх хэлийг баяжуулж, сэтгэл санааг нь ариутган, ертєнцийг vзэх vзлийг тєлєвшvvлэх эх vндэс болж хvрээлэн байгаа ертєнцєє зєв ойлгоход нь туслах, амьдралын босгоор зєв алхан орход vнэлж баршгvй ач холбогдолтой билээ.
Иймд хvvхдийн зохиолчдын бvтээлийг цэгнэх цаг нэгэнт болоод байгаа юм. Сvvлийн vед МЗЭ-н шагналт зохиолч Д.Батжаргал олон арван хvvхдийн зохиол бvтээл туурвиж байгаа бєгєєд тvvний зохиолыг уншсан хvvхдvvдийн сэтгэл сэргэж, ход ход инээмээр, мєн ахмад буурлаа хvндлэх, ёс суртахуунлаг байх, танин мэдэхvйн ухаарал хайрласан олон арван бvтээл туурвисан нь нэгэнт хvvхэд багачуудын дотны нєхєр болж чаджээ.
Ингээд зохиолчийн бvтээлийн зарим нэгийг нь уран зохиол шинжлэлийн vvднээс авч vзье “Хаан хуруу” зохиолын тvvвэрээс:
Зохиолчийн уран бvтэээлд хоёр гурван онцлог байгааг тодруулъя
1. Монгол ардын аман зохиолын хєрс суурин дээр сонирхолтой шинэ дvрээр санаагаа хошин илэрхийлсэн байна.
Жишээ нь “Хулсан домбо” Унтахдаа ам нь цангаад ээж аав нь зvvдэн дунд нь хулгана мєнгєн аягатай цай авчирч єгнє гээд хvvхдээ унтуулдаг аман яриаг
Хуруувчин чинээ домбонд
Хулгана цайтай ирж байгаад бvдэрч унаад цайгаа асгахад хvv цочиж сэрж байгаа нь уран санаатай инээд хvргэм шvлэг юм.
“Хаан хуруу” шvлэгт монголчуудын эзэн хаанаа тодруулдаг арга ухааныг далдуур ёгтолж хуруунуудын онцлог шинжийг сонирхолтой гаргаж тависан нь энэн шvлгийн амин чанар.
Мєн монгол ардын аман зохиолд гардаг шиг хамгийн бага авхаалжтай, сэргэлэн нь дийлдэг зvй тогтлыг гаргаж тавьснаараа монгол хvн/хvvхэд/ уншихад амархан тогтоох юм. Эцэст нь гол санаа нь авхаалж самбаатай, ухаантай, сэргэлэн нь сайхан амьдардаг гэдгийг сургаж байгаа юм.
“Долоон бор оготно буюу долоон тийн ялгал”
Энэ vлгэр шvлгээр шvлгээр дамжуулж хvvхдэд хэлний боловсрол олгож байгаагаараа онцлог.
2. Монгол ахуй сэтгэлгээний онцлог
Ямарч зохиолч єєрийн уран бvтээлдээ vндэсний ахуй, сэтгэлгээний хэв маягийг тусгаж байдаг болов уу учир нь зохиолчид гэдэг маань эх хэл, сэтгэлгээ, vндэснийхээ соёлын дайчид байх ёстой.Тиймдээ ч
До. Батжаргал зохиолч маань энэ vзлийг уран бvтээлдээ гvн тусгаж єєрийн гvн ухаанаа болгосон гэмээр байна.
Жишээ нь: “Мануухай” шvлэг энд монголын хєдєє нутгийн айлын гаднах дvр тєрх тэдний бvтээсэн бэлгэдэл зэргийг тод томруун харуулсан.
“Эмээгийн бор дээл” эндээс монгол хvний нандин чанар євєє эмээгээ хайрлаж, дээдэлж,хvндлэх чанарыг тусгасан.
“Хатуу ааруул”, “Халбага данх хоёр”, Хулсан домбо, “Анх тэмээ хєтєлсєн минь”, “Долоон бор оготно буюу Долоон тийн ялгал”, гэх мэтийн олон бvтээлэээс нь монгол ахуй vнэртэж байгаа нь хvvхдийн сэтгэлгээ болоод хvмvvжилд нь нєлєєлж зєв хvн болоход нь тусална.
3. Хэл найруулгын онцлог
“Гєєхий шvлэг”
Дєрвєлжин гурвалжин гєєхий
Дєрєєєн таваг шиг гєєхий
Єндєг vзэмтэй гєєхий
Єчнєєн тєчнєєн гєєхий
“Халбага данх хоёр”
Галуу шиг гэдгэр хvзvvтэй
Гахай шиг цvдгэр гэдэстэй
Тархиндаа ходоодтой
Тахир биендээ гэдэсгvй гэж
Гэрийн хоёр авгай шиг
Гэдгэр цvдгэр хоёр
Хэн хэнээ мэрж
Хэдэн оныг элээнэ
“Хулсан домбо”
Хэл нь хатаад
Хэцvv байлаа
Ам нь цангаад
Аргаж байлаа
Дон хийгээд унаж
Дороо унаж доош єнхєрлєє
гэх мэтчилэн олон шvлгээс нь монгол хэлнийхээ баялаг сангаар чєлєєтэй аялж энгийн бєгєєд уран хошноор дvрсэлж байгаа нь хvvхдийг номонд дуртай болгоод зогсохгvй ийм хєєрхєн шvлэг бичих юмсан гэсэн хvслийг тєрvvлж байгаа нь зохиолчийн маань нэг чадвар юм.
Уг зvйлийг нь дvрслэн vзvvлэхдээ хэлний авиа vгийн дуудлагийн ижил тєстэй хэлэгдэхийг нь сонгож энгийн бєгєєд урнаар дvрсэлсэн нь хєгжимлєг болоод аялгуутай болгож байна.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Д.Батжаргал нь хvvхэд сэтгэлгээгээр уран дvрийн ертєнцєд амьдарч хэл найруулгын хувьд уран чадмаг хурц энгийн хэлтэй, дvрийн хувьд хєгжилтэй хошин байдгаараа онцлог бєгєєд vе vеийн багачуудын сэтгэл зvрхийг гижигдсэн зохиол бvтээлээ туурвисаар байна.
Ер нь сvvлийн vед манайд яригдаж байгаа чухал асуудлын нэг бол чанартай боловсрол, боловсролын системийн олон асуудал юм. Тvvний нэг яах аргайгvй хvvхдийн зєв тєлєвшил, хvмvvжил, сэтгэлгээ, хєгжлийн асуудал болоод байна. Тиймээс бид эх орныхоо ирээдvй болсон хvvхдvvдээ багаас нь эх хэлнийхээ баялаг сан, ардын аман зохиолынхоо шавхагдашгvй сангаас мєн томоохон хvvхдийн зохиолчдын шилдэг бvтээлээр дамжуулан хєгжvvлэх нь хамгийн зєв арга хэмээн бодох юм. Иймд энэ мэтчилэн асуудлуудыг холбогдох албаны хvмvvст нь сонордуулах нь зєв хэмээн vзэж байна.
No comments:
Post a Comment