2011/03/18

Зєв хэнхэглэл ба хєгжлийн гарц


Манай монголчуудын цус, ясны яах ч аргагvй нэгэн зан бол хэнхэглэл гэдэгтэй санал нийлнэ байхаа. Нийгэмд нэг зvйл боллоо гэхэд нєгєєхєє хvн бvхэнд ярьж би бусдаас илvv гэх vзлээр ёстой жинхэнэ хэнхэглэж єгнє дєє. Сvvлийн vед манай тєр засгийн олон нийтийн vйлчлэгчид дээд, доод, дундгvй  томтой багатайгаа нийгэм тэр аяараа олон сэдвээр хэнхэглэж байна даа. Тухайлах юм бол арлын Японд болсон цунамийн гамшгаар нэг хэсэг хэнхэглэж байна мєн тємєр зам, уул уурхайгаар нэлээдгvй их хугацаагаар хэнхэглэж байгаа. Єє тэгээд яриад байвал их л олон янзаар хэнхэглэнэ дээ  єдєр тутмын дуулиан шуугиан, хvvхэн шуухан, эд хєрєнгє, тоглоом наадам, баяр цэнгэл, эрдэм ном, идэх уухаараа хvртэл хэнхэглэдэг зантай улс шvv манайхан.

Сvvлийн vеийн хамгийн сенсаацтай урт настай хэнхэглэл бол уул уурхай болон хєгжлийн бодлого дагасан хэнхэглэл болоод байна. Олон талаас нь зєв хэнхэглэж чадах юм уул нь юм дуулгах ард тvмэн хэмээн дэлхийн нvд бvлтийж чих нь сортоож байгаа нь мэдээжийн хэрэг. Тийм болохоор бид хаа хаанаа зєв зєвшилцєж, зєв эвлэлдэн нэгдэж, атгасан гар шиг зєв хэнхэглэж чадаж гэмээнэ хєгжил хєтлийн цаахна л байна. Харин шуудайнд хийсэн vхрийн эвэр шиг тас нас, хаг яг хийж хэнхэглээд байвал юун хєгжил байтугай сvйрэл мєхлийн ирмэг рvv шидэгдэнэ шvv дээ. 

Олон улсын туршлага, замналаас харахад дэлхий дээр уул уурхайгаа амжилттай ашиглаж чадсан, ардчилсан тєр засагтай, хєгжиж буй орон дэлхий дээр Ерєнхийлєгч Пероны vеийн Аргентинийг эс тооцвол бараг байхгvй. Уул уурхайн баялгаараа улс орноо хєгжvvлж чадсан бараг бvх улс дарангуйлагч тєр засагтай байсан. Ардчилал бодитой хэрэгжиж, ардчилсан биш шийдвэр гаргаж чадахгvй болж байгаа Монгол Улсын байгалийн баялгаа хэрхэн хєгжлийн суурь болгох сорилтыг, туулж давахыг дэлхий даяар харж байгаа нь ойлгомжтой юм.

Уул уурхайн хэнхэглэлийг олон улсад mining mania хэмээн томъёолдог манай улсын нийгэм, эдийн засаг, тєр засгийн бvх тєвшинд энэ vг болон энэ сэдвээр хэнхэглэлvvд аль хэдийнэ эхэлчихээд байгаа. Эдvгээ улс орны ємнє тулгарч байгаа бvх асуудлыг уул уурхайн ирээдvйн орлоготой холбож, уул уурхайтай холбогдоогvй ямар ч ажил явахаа болиод байгаа нь нууц биш.
Тєрийн хэмжээ, хэрэгцээ улам томорч Засгийн газрын тєсвийн зардал нь эдийн засгийн гуравны хоёртой тэнцэж байна. Уул уурхайн орлогын сургаар хєєрсєн тєр засгийн зардал нь хvлээж байгаа єндєр орлогоосоо ч хэт давж, зєрєє нь эдийн засгийн арван нэгэн хувьтай тэнцэх гэж байгааг юу гэж ойлгох уу.

Ирэх оны Их хурлын сонгуульд бэлдэн улс тєрийн намууд, тєр засгийн удирдлагууд зєвхєн Тавантолгойн хувьцааг яаж тараах, хэнд єгєх, хэнд єгєхгvй тухай л ярилцаж байна. Хувьцаа гарган тарааж єгсєн болж, єнгєрсєн сонгуулийн амлалтаа биелvvлсэн нэр зvvхийн тєлєє тєрийн эрх баригчид бага нойртой хонож байна. Эдvгээ алаагvй баавгайн арьсан дээр зодоон гарч байгааг ямар хэнхэглэл гэх тодорхой.

Энэ оны эцсийн єдрєєс хойш тєрсєн хvvхдvvдэд тэр хувьцааг олгохгvй гэнэ. Цагаа олж тєрєєгvйнх нь буруу юм байна л даа гэсэн гомдол хаа сайгvй хєврєнє. Зєвхєн компанитай хvн л хувьцааг хямдхан vнээр авна, компанигvй иргэдэд тэр эрх олдохгvй хохирох янзтай. Улаанбаатар хотын утаа, зам, усны асуудлуудыг уул уурхайгаас орж ирэх мєнгєнєєс шийдэх гэнэ. Одоо байгаа хєрєнгєє яаж ашиглаж байгаа тухай хэн ч ярихгvй байна. 

Нийслэлийн сургуулиудын хашаан дотор байсан спортын талбайг сургуулийн захирлууд нь улстєрчидтэй хуйвалдан луйвардаж, дээр нь орон сууцны байшин барьж байгааг хардаг ч бvгд л дуугvй єнгєрч байна. Бvгд л том мєнгє хvлээж баяжина гэсэн буруу хэнхэглэл євчин хурцаар тусчээ.
Хэнхэг туссан хvн бодит байдал, хэвийн хэмжээсээс тасран холдож, заримдаа ичмээр vйлдэл гаргадаг. Яг ийм vйлдэл засаглалын бvх шатанд хийгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд ч энэ євчинд нэрвэгдэж, зєвхєн уул уурхайн орлого, Тавантолгойн хувьцааг тойрсон асуудлаар уралдан мэтгэлцэж байгаа нууцгvй vнэн болоод байна. Оюутолгой, Тавантолгойн орд газруудаас асар их орлого маш хурдан орж ирснээр Монгол Улс хєгжиж, хvн бvр нь баян болох хvлээлт нийгэмд бий болж байна. Энэ хvлээлтийг зохистой удирдахын тулд уул уурхайг эдийн засгийн бусад салбартай оновчтой эвсэлдvvлэн холбох шаардлагатай байна. 

Энэ уялдааг зєв харж, єрсєлдєєний vндсэн дээр компани бvр єєр єєрийн vvргийг олж, бараа бvтээгдэхvvнээ нийлvvлэх замаар хуримтлал бий болгох шаардлагатай. Мєн эдийн засагт бvтээмж нэмэгдэхгvй бол уул уурхайн их хvлээлт зєвхєн vнийн хєєрєгдлийг бий болгох бєгєєд эцэст нь хэрэглэгчид, ялангуяа бага орлоготой иргэд хохирно. Уул уурхайн орлогоо дагаж эдийн засгийн бvтээмж нэмэгдэхгvй, зєвхєн vнийн хєєрєгдєл бий болбол эдийн засгийн єсєлт нь хоосон хєєс болох магадлал єндєр гэдгийг хал vзэж халуун чулуу долоосон нєхдvvд хэлээд байгаа.

Эдийн засгийн єсєлт тодорхой салбарыг олон улсын зах зээл дээр єрсєлдєх чадвартай болгож байвал урт хугацааны бодит хєгжил бий болгох хэрэгтэй. Тиймээс уул уурхайн хэнхэглэлээ зєв бодитоор харж , нєхцєл байдалд тохирсон vйл ажиллагаа явуулахыг олон нийтийн эрх ашгийн vvднээс олон нийтийн vйлчлэгч, нєхдvvдэд хэлэх байна. Эцэст нь бvгдээрээ зєв хэнхэглэе тэгж гэмээнэ хєтєлийн цаадах хєгжлийн гарц гэрэлтэй гэдгийг дахин хэлэе.

No comments:

Post a Comment