2011/03/22

Японы эдийн засгийн бууралт богино хугацаанд болж эргээд єснє


Японд болсон газар хєдлєлт, цунами нь Зvvн Ази, номхон далайн бvсийн хамгийн том сорилтуудын нэг болох байгалийн гамшигийн эрсдэлийг хатуу санууллаа.  Энэ бvс нь дэлхийн газрын гадаргуугийн 50 хувийг эзэлж, дэлхийн хvн амын 59 хувь амьдардаг бєгєєд дэлхийн байгалийн гамшигийн 70 гаруй хувь нь энэ бvсэд болсон байна.
Эндээс харахад манай улсын хамаарах энэ бvсэд байгалийн гамшиг тохиох эрсдэл илvv байгаа бєгєєд манай улсын тєр засгийн удирдлагууд  энэ тал дээр анхааран газар хєдлєлтийн аюулд хvн бvр бэлтгэлтэй байхыг анхааруулж байгаа нь зvйн хэрэг юм.

Зvvн Азийн хотуудад vйлдвэрлэл болон хvн ам маш нягтран байрласан нь цаг уурын хэцvv байдал, далайн тvвшин нэмэгдэх болон бусад аюулын эрсдэлvvд нvvрлэж  байна. Бvсийн орнууд нь гамшигаас даван туулах бэлтгэлтэй  хотуудыг бий болгох шаардлагатай байна. Мєн байгаль орчны тогтвортой байдлыг хангах, цаг уурын єєрчлєлтийн нєлєєг зохицуулахад эдгээр орнууд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг дэлхийн томоохон судлаачид хэлж байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн тєв аажмаар Зvvн Азид шилжиж байгаатай холбоотой, тус бvс дэлхийн хэмжээнд олон нийтэд  хэрэгтэй бараа, vйлчилгээ vзvvлэх шинэ хариуцлагыг хvлээж байна. “ Байнга єєрчлєгдєж байгаа дэлхийн эдийн засгийн орчинд макро эдийн засгийн тогтворжилтыг баталгаажуулахын тулд зоригтой шийдвэрvvдийг хийх хvсэл эрмэлзлэл байвал Зvvн Ази нь цаашдаа vргэлжлэн єсєн хєгжих болно. Vvний зэрэгцээ, дунд хугацааны сорилтууд болох бvсийн эдийн засгийн интеграчлалыг улам хєгжvvлэх, эдийн засгийн болон нийгмийн тэгш бус байдлыг багасгах, vйлдвэрлэл болон хэрэглээнээс бий болж буй нvvрсхvчлийг багасгахад анхаарлаа хандуулах нь чухал” хэмээн Дэлхийн Банкны Зvvн Ази, Номхон далайн бvсийн тэргvvн эдийн засагч Викрам Неру дэлхийн банкнаас 3 сар тутам гаргадаг судалгааны тайландаа єгvvлжээ.

Японы энэхvv байгалийн  гамшиг нь гамшигийн дараах хотыг сэргээж, тогтвортой хєгжvvлэх стратегиа  дахин харах хэрэгтэйг анхааруулж байгаа юм.
ДНБ-ий єсєлт буурна, гэхдээ энэ бууралт газар хєдлєлт, цунамигийн vр дvнд тур зуурын байх янзтай бєгєєд сэргээн байгуулалт єрнєж эхлэхэд єсєлтийн хурд 2011 оны дунд vеэд ердийн хэмжээндээ ойртож ирэх байх  гэж Дэлхийн Банкны судлаачид тэмдэглэв. 

Газар хєдлєлт, цунами Японыг нирвэснээс хойш Дэлхийн Банк шинэ судалгаа хийж, бvс нутагт гарах vр дагаварын урьдчилсан дvн шинжилгээ хийсэн ба тvvндээ худалдаа, санхvvгийн талыг  голлон анхаарсан ажээ.  Дvн шинжилгээнд Японы цємийн реакторуудтай холбоотой тодорхой бус байдал, бэрхшээлийг тэмдэглэсэн байна. 

“Зvvн Азид Япон чухал байр суурь эзэлдэг учир энэхvv эмгэнэлт vйл явдлын єрнєлийг  бvс нутаг мэдрэх нь дамжиггvй.  Гэвч гарах хор хохирлыг  зєв тодорхой vнэлэхэд хэтэрхий эрт байна” гэжээ.

Худалдааны талаар гэвэл, 1995 оны Кобе-ийн газар хєдлєлтийг тvvхийн хєтєч  болгон vзвэл, Японы худалдааны бууралт хэдхэн улирал vргэлжилж, нэг жилийн дотор Японы импорт бvрэн сэргэж, экспорт газар хєдлєлтийн ємнєх тvвшнийхээ 85 хувьд хvрсэн.  Гэхдээ энэ удаа, vйлдвэрлэлийн сvлжээ, тэр дундаа авто машин, электроникийн vйлдвэрлэлийн тасалдал бэрхшээл vзvvлсээр байх болов уу гэсэн таамаглал байгаа юм.

Санхvvгийн хувьд Зvvн Азийн урт хугацааны єрийн дєрєвний нэг нь иенээр байна. Жишээ нь Хятадын єрийн 8 хувь иенээр байхад, Тайландад 60 хувь байх жишээтэй. Японы иений ханш нэг хувиар чангарахад энэ нь Зvvн Азийн хєгжиж буй орнуудын иенээр тооцсон хєрєнгєтэй холбоотой жилийн єрийн хэмжээг  250 орчим сая ам доллараар нэмэгдvvлнэ гэсэн vг.

2010 оныг эргэн харахад , ДНБ-ний бодит єсєлт нийт жилийн хувьд 9.6 хувь байгаа нь энэ бvсийн эдийн засаг гайхмаар хvчирхэг  байна. Єсєлт нь мєн маш єргєн хvрээтэй байна. Vvнд Зvvн Азийн хєгжиж буй 6 орны эдийн засаг 2010 онд 7  болон тvvнээс дээш хувь єссєн байна. Энэ нь мєнгєнийн тогтвортой бодлого болон тєсвийн стимуляцын арга хэмжээний vр дvн юм. ДНБ бодит єсєлт 2011 болон 2012 онд 8 хувьд хvрэхээр тєлєвтэй байна.
 
Инфляцтай тэмцэх нь богино хугацаанд гол анхаарах асуудал  болж байгаагаас 2011 оны vр дvн сулрах шинжтэй. Инфляц буурах  нь бvсийн дунд орлоготой орнуудын хувьд  бодлогын сонголт хийхэд сорилт бий болгож байна. Эдгээр орнуудад орж ирж буй хєрєнгийн урсгал нэмэгдэж байгаа болон хvнс, тvvхийн эдийн vнэ ихээхэн єсєж байгаа нь мєнгєний бодлогыг хэрэгжvvлэхэд нилээд тvвэгтэй болох гарцаагvй.

Зохицуулалтын дарамт тєсвийн бодлогод ихээхэн ачаалал єгєх шинжтэй байна.  Тєсвийн бодлогын гол сорилт нь онц шаардлагатай дэд бvтцийг санхvvжvvлэх мєн нийгмийн хєрєнгє оруулалт болон ядуучуудад єгєх бэлэн мєнгийг баталгаажуулах тєсвийн орон зайг бий болгохын зэрэгцээ алдагдлыг илvv эрчтэй багасгахад оршиж байгаа юм.

Мєн манай улсын хувьд ч гэсэн богино хугацаанд инфляцтай тэмцэж, онц шаардлагатай дэд бvтцvvдээ сайжруулан гарч болзошгvй бэхршээл саадын ємнє нэлээдгvй бэлтгэлтэй байхыг байгал, цаг vе харуулж  байна.

No comments:

Post a Comment