Монгол улсын Засгийн газраас 2011 оныг “Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ жил аж ахуй, бизнес эрхлэх орчныг бvрдvvлж хvн бvрийг, бас єрхийн 1-ээс доошгvй хvнийг ажилтай болгоно. Ингээд жилд 70 мянга гаруй ажлын байрыг бий болгохоор зорилт тавиад байгаа юм байна.
Засгийн газраас болох бvх л арга хэмжээ авах бол иргэд идэвхитэй ажил хайж, тогтмол орлоготой болохыг хичээж байгаа юм. Энэ онд улсын тєсвийн болон хувийн хєрєнгє оруулалт, гадаад, дотоодын зээлийн хєрєнгєєр хэрэгжих тєслvvдийн хvрээнд зам, тээвэр, барилгын салбарт нийтдээ 23 мянга ажлын байр хэрэгтэй байна. Иймээс манайх ажилгvй байгаа олон мянган иргэдээ хурдан хугацаанд мэргэшvvлж ажиллуулах шаардлага тулгараад байна.
Харин Эрдэс баялаг эрчим хvчний салбарын хувьд уул уурхай, газрын тосны салбарын ажлын байрны захиалгаа нийлvvлээд 13000 орчим, Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн яам салбарынхаа хэмжээнд 4700 гаруй ажлын байр гарах судалгаа гарсан байна. Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хvрээнд сум, дvvрэг, баг, хороонд амьдарч байгаа ажилгvй иргэдийг нэг бvрчлэн бvртгэж байна.
Бvртгэсэн иргэдээ хєдєлмєрийн зах зээлд хэрэгцээтэй ур чадварыг нь мэргэжлийн боловсрол сургалтын болон vйлдвэрлэл дээрх сургалтаар сургаж аваад ажилд зуучлах, хувиараа аж ахуй хєдєлмєр эрхлэхийг дэмжин сургаж жижиг зээл олгох, нийтийг хамарсан ажлаар ажлын тvр байр бий болгох арга хэмжээг авна хэмээн албаны хvмvvс мэдэгдэж байна.
Эхний ээлжинд 22,6 тэрбум тєгрєг зарцуулан ажиллахаар болжээ. Энэ бvхэн ард тvмнийхээ амьдралыг бодитоор дэмжисэн зєв алхам бєгєєд бэлэн мєнгє тарааж байснаас хамаагvй дээр бодлого юм. Харин манайхан мэргэжилдээ муу байна гэх нэрийдлээр гаднаас тухайлбал хятад, солоногосоос ажиллах хvч зєєх асуудал гарахгvй байх хэмээн найдаж байна.
Манай залуус дуртайдаа эх орноо орхин гадаадад гарч хараар, хvний нvдэнд vзvvрлэгдэн байж ажиллаагvй ээ. Эх орондоо эхнэр хvvхэдтэйгээ, элэг бvтэн сайхан амьдрах хvсэл хэн бvхэнд байгаа нь ойлгомжтой. Гэтэл авч байгаа цалин хєлс нь маш бага монгол улсад сар ажиллаад авах цалинг гадаадад нэг єдєр ажиллаад авах жишээтэй энэ бол хvний амьдралын чухал асуудал учраас тэднийг эх орноосоо гарахад хvргэж байгаа юм. Энэ бvхнийг тєр засаг зохицуулах цаг нэгэнт болсон.
Монгол Улсад бvртгэлтэй иргэний vнэмлэхээ євєртлєєд, хууль ёсоор гадаадад амьдарч байгаа хvний тоо 120 мянга гаруй гэсэн статистик vзvvлэлт байх юм. Мєн хууль бусаар гадаадад амьдарч байгаа хvний тоо мєн олон мянгаараа байгаа. Албан ёсны тоогоор, /гэхдээ хvvхдvvдийг оруулахгvйгээр/ тооцоод л энэ шvv дээ.
Тэгэхээр бид энэ олон мянган ажлын байраа хятад ажилчинд алдчихгvй шиг хичээгээд амь, амьдралаа бодоод ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай ажил олгогчид хятад хvнд хэд дахин илvv цалин єгдгєє болиж монгол хvндээ єгєх хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгvй байгаа нєхдvvдэд хариуцлага тооцдог болгомоор байна.
Монгол хvн монголдоо эзэн суух ёстой шvv гэдгийг хvн бvр дор бvрнээ мэдэж, миний эх орондоо бvтээж байгаа зvйл гэсэн vзлээр ажилдаа хандах хэрэгтэй байна. Монгол хvн єнєєдєр vнэ цэнээ алдахад хvрч байгаа зvйл нь манайхны ярьдаг нєгєє л тамын тогооны vлгэр мєн аливаа зvйлийн хариуцлага тэгэхээр манайхан єєрсдєє бас єєрчлєгдєх нь зєв байхаа.
Хамгийн гол нь энэ 70.000 ажлын байраа зєвхєн монгол хvндээ хувиарлан цалингийх нь хэмжээг нэмэгдvvлэх хэрэгтэй байгаа юм тэгж гэмээнэ манайхны амьдрал дээшилж гадагшаа явсан залуучууд маань иргэж ирнэ.
Мєн монгол улсын иргэн бvрт Тавантолгойгоос 538 ширхэг хувьцаа олгоно гээд энэ онд монгол хvний хувьд ажил, орлогын vvд нээгдсэн жил болж байна. Тийм болохоор эх орныхоо хєгжлийнхєє тєлєє урагшаа монголчуудаа.
No comments:
Post a Comment