2011/03/10

Тєрийн албан хаагч уу, Бизнесмен vv?


Сvvлийн vед манайд тєрийн албан хаагч нь ч мэдэгдэхгvй, бизнесмэн ч мэдэгдэхгvй залуучууд их болсон байна хэмээн саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганд оролцогч нэгэн нэлээд бухимдангуй хэлж байсан нь vнэний ортой юм. Энэ юуг хэлээд байна  гэхээр манайхан тєрийн алба руу танил талаа ашиглан шургалаад дараа нь албан тушаалаа урвуулан  авлига хээль хахууль гэдэг аргыг маш нарийн зохион байгуулалттай хийж, тєрийн хуулийн цоорхойг харан хаана юу байна гэдгийг сайтар судлаад єєртєє ашигтай бизнес хийдэг жишиг тогтоод удаж байгааг хэлээд байна.

 Манай улсад энэ замаар баяжсан маш олон нєхдvvд бий єєрєє бизнес хийж дєнгєхгvй бол хамаатан садан, найз нєхдийнхєє бизнест боломж олгон дараа нь нєгєє хэдтэйгээ бялуугаа хувааж баяжна. Сvvлийн vеийн хурдан гарч ирээд байгаа цээж баянуудын арга зам нэг ийм л жимээр яваад байгаа юм. Тєрийн албанд орсон нєхдvvд хvнд сурталтай гэж дэндvv дээ. Жирийн нэгэн иргэн ажил тєрєл хєєцєлдлєє гэхэд ийм ч юм дутуу тийм ч юм нь дутуу байна гээд хэдэн єдєр, сараар гvйлгэнэ.
Ер нь бол манай улсын тєрийн албан хаагчдын хvнд суртал хэрээсээ хэтэрч байгаа нь ядарсан ард тvмэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байна. Угтаа мєн чанар нь бол төрийн алба гэдэг нь олон тvмний vйлчлэгч гэсэн утгатай vг шvv дээ. Гэтэл энэ эсрэгээрээ эргээд байгаа нь манай тєр засгийнхны хийсэн ажил мєн маш том гажуудал болоод байна.

Ер нь манайд сvvлийн хоёр, гурван сонгуулийн хооронд  Улс тєрд, УИХ-д бизнес хийдэг хvмvvс их орж ирэн бизнесийн vйл ажиллагаагаа єргєжvvлж байгааг хvн бvр л мэдэж байгаа. Тэдний нэрийг цохоод хуруугаа дарвал гарын арван хуруунд нэлээд хэдэн удаа хийгдэх байх. Ганц хоёр удаа албан тушаалаа урвуулан бизнес хийгээд болихгvй байгаа нь хvний уугуул мєн чанартай холбоотой бєгєєд хvний хvсэл шунал хэзээ ч дуусдаггvй, боллоо гэж боддоггvй юм гэдгийг хэлээд байна.
Сонгууль болохоор ард тvмнээсээ сєгдєн байж саналыг нь хууран, худалдан авна, дараа нь ялсныхаа маргааш туслана энээ тэрээ гээд байсан хvмvvсээ нэгийг нь ч танихаа больдог тєрийн тvшээд, УИХ-ын гишvvд мєн ч олон бий дээ.

Энэ арга туршлага нь тєрийн албаны бvх шатны хvмvvсийн цусанд , тархинд суусан дархлаа болоод байна. Одоо залуучууд, хvмvvсийн амнаас гайгvй шиг тєрийн албанд орчуул гэсэн vг унадаг болж, тэрний цаана ямар амттай бялуу байгааг мэддэг болоод л хvн бvр хошуурсаар байна.
Эдгээр яриаг батлах хамгийн том жишээнvvд гэвэл тэр тєрийн албанд шургалсан нєхдvvд маш хурдан баяжиж байгаа, угтаа бол тєрийн албан хаагчийн цалин ойрын ганц, хоёр жилийн дотор 40-50 саяын байр мєн тийм хэмжээний том том жийпний vнэ хvрэх vv? Жирийн нэгэн ажилчин тэднээс єндєр цалин авлаа ч тав, зургаан жил ажиллаа ч тэдний тансаглалын хэмжээнд хvрэхгvй нь хамгийн vнэн зvйл юм. 

Тэгэхээр цєєхєн хэдэн монголчууд минь бие биенээ хуурч тєрийн алба нэрээр хувийн бизнесээ хийхээ болимоор байна. Та нарын гараа угаагаад байгаа тэр бохир мєнгє ядарсан ард тvмний минь татварын мєнгє гэдгийг ойлгож байгаа юу?
Сvvлийн vед манай удирдлагууд Тєрийн эрх мэдлийн зарим тєвлєрлийг тєрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод болон орон нутагт шилжvvлэх бодлого барьж байгааг хэлээд байгаа нь зєв хэрэг хэмээн ард тvмэн тэдний гаргасан саналуудтай зvй ёсоор нийлээд байна. 

Тэгэхээр манайх тєрийн албаны тогтолцоо, тєрийн албаны шалгалт зэргээ нэлээд боловсронгуй болгох хэрэгтэй байна. Тєрийн албанд ажиллах гэж байгаа хvмvvсийг нэлээд єндєр шалгуураар, ёс зvйн болоод хvмvvнлэгийн боловсролтой нєхдvvдээр олон нийтийн vйлчилгээний буюу тєрийн албаны ажлыг хийлгэмээр байна. Мєн хєшигний арыг тунгалаг болгохын тулд  ил тод, нээлттэй зарчмыг хууль дvрмэндээ суулгамаар байна.  Монгол тєрийн хараа хурц, бодлого мэргэн байх нь энэ мэт олон асуудлаас бvрдэх юм.

No comments:

Post a Comment