Манай улс нэг хvнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргvvлдэг мєн хєрсєн доорх ашигт малтмалын нєєцєєрєє ч тэргvvн эгнээнд жагсдаг хэрнээ хvн амын дийлэнх хэсэг нь ядуу тарчиг амьдралтай.
Харин саяхнаас байгалынхаа баялгийг ашиглаж байгаа нь vсрэнгvй хєгжлийн гараан дээр ирлээ гэж эдийн засагч, улс тєрчид дvгнэж байгаа. Угтаа эдийн засаг их хэмжээгээр тэлэх нь байна шvv гэж хэлээд байгаа хэрэг. Монголын эдийн засаг vсрэнгvй тэлэхэд бэлэн болоод байна. Тэлэлтийн тийрэлт нь уул уурхай. "Оюутолгой" ордыг 2013 оноос ашиглаж эхлэхэд л тєрд их хэмжээний мєнгє орж ирнэ.
Манай улсын тєсвийн 30-40 хувийг бvрдvvлдэг "Эрдэнэт" vйлдвэрээс хэд дахин том "Оюутолгой" ашиглалтад орохоор мэдээж илvv их орлого орна. Зєвхєн нэг жишээ нь л ийм байна. Дээрээс нь “Тавантолгой”-н нvvрснээс олох орлогоо тооцвол бvр талийж єгєх нь тодорхой.
Манай улс уул уурхайн бvтээгдэхvvнээ боловсруулах "Сайншандын хvнд аж vйлдвэрийн парк", хот байгуулалтын "Шинэ бvтээн байгуулалт" гэхчлэн томоохон мєнгє шаардах тєслvvдийг эхлvvлээд байгаа. Эдгээр тєслvvдийг хэрэгжvvлэхэд нийтдээ 18 их наяд тєгрєг шаардлагатай гэсэн тойм тооцоог ч мєн гаргасан. Томоохон тєслvvдийг хурдан хугацаанд хийхэд жил бvр хоёр их наяд тєгрєгийн хєрєнгє оруулалт хийж шаардлагатай.
Энэ тєслvvдийн хэрэгжvvлэгч, гол тоглогч нь хувийн хэвшлийн компаниуд байх нь зvйтэй хэмээн vзэж байгаа бєгєєд vндэсний компаниуд оролцох тодорхой юм. Энэ нь тєр хувийн хэвшлийн тvншлэлийн нэг хэлбэр боловч хариуцлагын тогтолцоо, эрсдэлийг хуваах бодлого юм. Хувийн хэвшлийнхэн хаанаас энэ тєслvvдийг босгох мєнгє олох вэ. Мэдээж гадаадын хєрєнгє оруулалт татаж болно, зээлээр санхvvжvvлж болно, гадаад дотоодын хєрєнгийн захаас мєнгє босгож болно. Санхvvжилтийн хэлбэрийн хувьд хамгийн гол нь сонголт болох нь тодорхой.
Манай улсад арилжааны банкнаас єєр хєрєнгє оруулалтын хэлбэр зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дорвитой хєгжєєгvй. Гэтэл манай арилжааны банкуудад том тєсєл санхvvжvvлэх боломж бололцоо байхгvй. Тиймээс хувийн хэвшлийнхэн санхvvжилтийн аль нэг хэлбэрийг ашиглан гадаадын хєрєнгє оруулалт татахаас єєр гарцгvй болно. Гадаадын хєрєнгє оруулагч манай тєслvvдийг санхvvжvvлж ашгаас нь хvртэхээс буцахгvй байгаа нь харагдаж байна. Нэг талаас санхvvжилт авах, нєгєє талаас хийх сонирхол нэгэн цэгт давхцаад байхад єєр юу нь болохгvй байгаа юм бэ гэж. Энэ хоёрын дунд итгэлцэл бий болгох, зохицуулалтыг нь хийж єгєх vvрэгтэй тєр засгийн vйл ажиллагаа удаашралтай байгаа нь тєслvvдийг гацааж мэдэх аюултай.
Сангийн дэд савд Ч.Ганхуяг том тєслvvдийг санхvvжvvлэх зорилготой Хєгжлийн банкийг байгуулж, хуулийг нь батласныг "Эдийн Засгийн хувьсгал хийсэн намрын чуулган" гэж дvгнэж байсан. Тэгвэл энэ хаврын чуулганы хамгийн тvрvvнд хийх ажил бол Хєрєнгє оруулалтын сангийн тухай хууль болоод байна. Тvvнийг маш сайн хийж чадаж гэмээнэ УИХ-ын гишvvд эдийн засгийн хувьсгалын галыг асаалаа л гэсэн vг болоод байна.

Монголд 40 орчим хєрєнгє оруулалтын сан ороод ирчихсэн хууль батлагдаасай гээд хvлээж байна. Бас MICC гэсэн анхны хєрєнгє оруулалтын банк байгуулагдлаа.
Хєгжлийн банкийг Арилжааны банкны тухай хуулиар зохицуулж болохгvй байсан.
Хєрєнгє оруулалтын банк байгуулах эрх зvйн орчин бvрдсэн vv. Кастодын банкны vйлчилгээ vзvvлэх талаар ярьж эхэллээ. Энэ vйлчилгээг зохицуулах хуулийн заалт бий юу. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулна, эсвэл нэмэлт єєрчлєлт оруулна гэсэн олон талын байр суурь илэрхийлэгдэж байна.

Хєрєнгє оруулагчид хууль яаж єєрчлєгдєх нь вэ гээд хараа тавьж байгаа нь дамжиггvй. Хєрєнгє оруулагчдыг vргээчихгvй хууль батлах нь хамгийн чухал асуудал юм.
Санхvvгийн байгууллага, ялангуяа хєрєнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын чансаа сул байгаа. Хєрєнгийн бирж, Vнэт цаасны тєлбєр тооцоо тєвлєрсєн хадгаламжийн тєв гэсэн хєрєнгийн зах зээлийн гол судас Засгийн газрын мэдэлд байгаа.
"МХБ"-ийн ТУЗ-ийн дарга Б.Болд "Хєрєнгийн биржийн мэдээллийн технологийг солиход 13 тэрбум тєгрєг шаардлагатай. Yнэт цаасны тєлбєр тооцоо, тєвлєрсєн хадгаламжийн тєв /VЦТТТХТ/ бол манай сантехник. Энэ байгууллагын vйл ажиллагааг сайжруулахад тєр анхаарах хэрэгтэй" хэмээн ярьж байсан.
Тєрийн шийдэх иймэрхvv асуудлууд шил шилээ дараад хvлээж байна.
Энэ бvгдийг шийдэхдээ хууль эрх зvйн орчины хувьд нэлээд анхаарч ард олон, vндэсний эрх ашиг, байгаль орчиноо хамгаалах талаар зєь алхам хийх нь чухал байна. Эдгээр асуудлууд эмх цэгцтэй зєв хийгдэж гэмээнэ Эдийн засгийн хувьсгалын эхний сууриуд тавигдах юм.
No comments:
Post a Comment