2011/03/29

Улаанбаатар утаагаа тvр мартаж, хогондоо дарагдлаа


Монол улсын vндсэн хуулийн арван зургаагийн хоёрт зааснаар хvн эрvvл, аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг.
Гэтэл монгол улсын хvн амын талаас илvv хувь нь амьдардаг нийслэл хотод намар, євєл, хаврын хэдэн сарын хугацаанд хvн битгий хэл хэрийн амьд организм амьдархааргvй болтол агаар бохирдож эрvvл мэнд, сэтгэл зvй, эд хєрєнгє гээд маш олон талаараа хохирч байгаа нь юун тэр хуулиар заасан эрх байтугай юм болж байгаа нь маш харамсалтай байна. 

Цагтаа азийн цагаан дагина хэмээн хэлэгдэж явсан нийслэл єнєєдєр азийн тас хар дагина мєн дэлхийн хамгийн бохир нийслэлийн тоонд цохиж явна. Тэгэхээр манай улс vндсэн хуулиа зєрчин хvн ардаа хєсєр хаян шинэ зуунтай хєл нийлvvлэн алхаж байгаа нь хэний бурууг шvvх цаг нэгэнт болсон шvv.
Нийслэл хотын утаагаар хордсон хvмvvс єдєрт, єч тєчнєєнєєрєє, эрvvл мэндээ алдан зарим нь, бурханы орон луу хєвєрч, шинээр тєрж байгаа нялхас минь тєрєлхийн янз бvрийн эд эрхтэний гажигтай тєрж байгаа зэрэг маш олон асуудал vvсгээд байгаа нь vндэсний аюулгvй байдлын дээд хэмжээнд хvрээд байна.

Манайхан утаагаа хэдэн сар ярьж байгаад мартдаг зантай улс энэ байдалдаа дасал болсон гэж шvvмжлэх нэгэнд тийм шvv гээд инээгээд суудаг л улс.
Одоо нэгэнт дулааны улирал болж утаагаа хэсэг мартаж байх шиг байна. Гэтэл одоо улаанбаатарын томоохон асуудал хог болоод байгааг манай удирдлагууд мэдэж байгаа болов уу аль эсвэл тээр дээр vvлэн дээр хєвж явна уу бvv мэд ээ. Нийслэл хотын энд тэндхийн цас хайлж доороос нь хvний эрvvл мэндэд заналхийлсэн нэгэн дайсан гарч байгаа нь хог бєгєєд тэндээс янз бvрийн халдварт євчиний эх vvсвэр гарч байгааг анхаарах хэрэгтэй. Хавар болохоор эмнэлгvvдийн ачаалал нэмэгддэг нь vvнтэй ч холбоотой.

Утаанаас болж нэлээд олон хvн эрvvл мэндээрээ хохирлоо одоо хогноос болж халдварт євчиний vvр уурхай болохоо болъё хотын удирдлагуудаа. Ард тvмэн маань vндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдлэх эрхтэй. Тийм ч учраас та бvхнийг бидэнд сайн vйлчлээрэй хэмээгээд тєрийн эрхэнд гарган, эрх мэдлийг єгсєн, тийм болохоор та бvхэн андуурч эрх мэдлээ буруугаар ашиглах, тодорхой хэлбэл ард тvмний халаас руу гараа хийхийг зєвшєєрєхгvй нь лавтай.

Манайд хариуцлагын тогтолцоо гэж vнэндээ алга гэдэгтэй хэн бvхэн санал нийлнэ байх. Тийм учраас манайхан хээв нэг хэнэггvйхэн алхаж байгаа нь ойлгомжтой. Хэрэв хариуцлагыг нь сайжруулаад ажлаа хийж дєнгєхгvй бол шууд албан тушаалтай нь ярьдаг баймаар байна тэгж гэмээнэ манайхан нойрноосоо сэрэх байхдаа. Зарим нэгэн дvvргийн хороо нийслэлээс “Хоггvй хороо” гэсэн тєсєл аваад тvvнийгээ хийсэн юм лав алга, уул нь нийслэлийн бvх хороод хоггvй хороо, хоггvй дvvрэг, нийслэл болмоор байна. Тэгвэл та бид эрvvл саруул орчинд санаа амар амьдрахсан. Улаанбаатар утаа, хогоо vеийн vед шийдчих юм бол орчин vеийн нийслэлийн тоо руу бага ч гэсэн дєхнє дєє.

  


No comments:

Post a Comment