Єнєєдєр монгол орны хувьд тулгамдаж буй гол асуудлын нэг нь агаарын бохирдол.Тvvнээс vvдсэн олон аймшигт амьсгалын замын євчлєл, хvний сэтгэл сэрдхийм аймшигт мэдээ болох эх орны минь ирээдvйн иргэд янз бvрийн тєрєлхийн гажигтай гарч байна.
Хотын утаанаас болж сvрьеэ, уушгины хорт хавдраар євчлєгсдийн тоо 4.3 мянгаар єссєн бєгєєд нийслэлийн агаарын бохирдол зєвшєєрєгдєх хэмжээнээс хэд дахин ихэслээ гэх зэргэээр єдєр алгасахгvй хэвлэл мэдээлэлээр бичсээр, сануулсаар л байна. Зєвхєн гэр хорооллынхноос болоод хотын агаар бохирдож уушгины хорт хавдар болон сvрьеэгээр євчлєгсдийн тоог нэмэгдvvлээд байгаа талаар мэргэжилтнvvд сануулсаар. Эмч, мэргэжилтнvvдийн тайлбарлаж байгаагаар 14-17 насныхан буюу єсвєр насныхан сvрьеэ євчнєєр євчлєх нь их болсон гэнэ. Харин уушгины хорт хавдраар євчлєгсдийн нас улам залуужих болсон аж. Мєн 0-5 хvртэлх насны хvvхдvvд ч сvрьеэ тусах нь элбэгшсэн гэнэ. Халдварт євчнєєр євчлєгсдийн тоо 37 мянгад хvрчээ. Энэ бол аймшигт мэдээ...
Ийм нэг аймшигт мэдээг бид тэр vедээ дуу алдан хvлээж авдагаас биш єєрийгєє євчлєлтєєс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггvй, євчилсєн байж болзошгvй тохиолдолд эмчид хандахгvй улам хvндрvvлэх, оношлогдсон євчтєн эмчилгээгээ таслах юмуу дур мэдэн зогсоох зэрэг хэнэггvй vйлдлvvдээс сvрьеэ євчин та бидний дунд амьсгалын замаар халдварлагдсаар байхад хэзээ нэгэн цагт євдєхгvй гэсэн баталгаа хэнд ч байхгvй. Сvрьеэ євчин таны ажил мэргэжил, нас хvйс алийг нь ч ялгахгvй. Тиймээс бид энэ євчний талаар хvн бvр зохих мэдлэгтэй байж, сэжигтэй тохиолдолд цаг алдалгvй цэрний шинжилгээ харъяа дvvрэгтээ єгєх хэрэгтэй. Мєн энэ євчний талаар эндvv ташаа ойлголттой байх нь элбэг байдаг учраас Энэхvv євчний талаар танд дараахи мэдээллийг хvргэе.
Амьсгалын замаар хэн ч сvрьеэ тусах эрсдэлтэй. Манай улсын хувьд хvн амын дундах євчлєл нэмэгдэж, цаашлаад элдэв євчин хvн амын эмзэг хэсгийг гол тєлєв хамрах болсон. Ийм євчин бол сvрьеэ юм. Агаар дуслын замаар халдварладаг сvрьеэ євчин тусахгvй гэх баталгаа хэнд ч байхгvй. Иймээс сvрьеэтэй тэмцэх ажилд зориулан улсын тєсєвт 200 сая тєгрєг тусгахаар болжээ. Энэ жил манай улсын хэмжээнд томуу, томуу тєст євчний гаралт нэмэгдээгvй хэвийн хэмжээнд байна гэсэн дvгнэлт гарчээ. энэхvv мэдээллийг 18 байгууллагын 337 мэдээнээс шалган гаргасан юм. Гэхдээ хамгийн их байгаа євчлєлvvд дунд шарлалт 44 хувь байгаа бол цэврvvт тууралт 21 хувь, амьсгалын томуу тєст євчин 11 хувийг эзэлж байна. харин амьсгалын замаар хvнд халдварлаж таныг євчлvvлж болох сvрьеэгийн євчлєлд мэргэжилтнvvд гол анхаарлаа хандуулж байна. ХЄСVТ-ийнхєн сvрьеэгийн vндэсний стратегийг засгийн газрын тvвшинд батлуулахаар ажиллаж байгаа юм байна.
Сvрьеэ янз бvрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол тєлєв нэг ба тvvнээс олон тооны vрэвслийн голомт vvсгэдэгг халдварт євчин юм.
1882 онд Роберт Кох гэгч германы эрдэмтэн нь сvрьеэгийн халдвар vvсгэгчийг анх нээжээ. Иймд сvрьеэгийн халдвар vvсгэгчийг “кохын савханцар“ гэж нэрлэх болсон байна. Кохын савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хvчил ба шvлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай юм. Зєвхєн єндєр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодисонд vхдэг байна. Одоо дэлхий дээр сvрьеэ євчтэй 20 сая хvн байна. Vvний нэг хvн нь жилд 100 хvнийг халдварлуулж, тэдгээрээс 10 нь євчилж байна.
Шалтгаан
Сvрьеэгээр євдєхєд дан ганц сvрьеэгийн микобактери хангалтгvй гэж vздэг. Жишээлэхэд, зарим хvний дархлалын систем хvчтэй байдаг тул євчин vvсгэгчийг устгачихдаг. Нєгєє хэсэг хvмvvсийн дархлал нь євчин vvсгэгчийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хvчин зvйлийн нєлєєгєєр дархлалын систем нь суларвал “зvvрмэглэж байсан” Кохын савханцар идэвхтэй vржиж, євчнийг vvсгэнэ. Иймд сvрьеэгийн бактерийн халдвар авсан 100 хvний ердєє тав нь л шууд євчилдєг.
Сvрьеэ євчин vvсэхэд нєлєєлдєг хvчин зvйлс:
• Нийгэм болон байгаль орчны эрvvл ахуйн таагvй байдал
• Хангалтгvй хооллолт
• Архи хэрэглэх, тамхи татах, мансуурах
• Дархлал сулрах
• Стресс
• Дагалдах євчнvvдтэй байх (чихрийн шижин, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа євчин, уушгины євчин).
• Євчтэй хvнээс сvрьеэгийн халдвар авах амархан. Євчтэй хvнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний Кохын савханцар тархаж байдаг. Ховор тохиолдолд сvрьеэ євчтэй амьтны сvvн бvтээгдэхvvнийг хvнсэндээ хэрэглэхэд халдварладаг байна.
Явц:
Кохын савханцар хvний бие махбодод ороод дархлалын системийн єєрчлєлтийг vvсгэдэг. Тvvнээс гадна уушги ба тунгалагын зангилаанд орж vрэвслийн жижиг голомтыг vvсгэнэ. Цаг хугацаа єнгєрєхєд энэ голомт нь эдгэрч, шохойжиж, эсвэл сорвиждог. Гэвч голомт vvсгэсэн бактерvvд тэр болгон vхдэггvй бєгєєд “унтаа” байдалд ордог. Ийм байдалд орсон бичилбактери нь таатай нєхцєл бvрдмэгц “нойрноос сэрж”, давтан vрэвсэл vvсгэн, ужгирсан голомтын ханыг сэтлэн бvрхvvлээсээ гарна. Сvрьеэгийн идэвхтэй хэлбэрийн vед Кохын савханцар євчтний уушгинд хурдан vржиж, хvний эсээр хооллон бие махбодыг єєрийн амьдралын vйл ажиллагааны бvтээгдэхvvнээр хордуулдаг. Цус ба тунгалагаар бvх бие махбодоор тархана. Ингэж хоёрдогч сvрьеэ vvснэ. Зарим тохиолдолд гаднаас давтан халдвар авдаг. Сvрьеэ хvний нvд, яс, арьс, шээс бэлгийн зам, гэдэс гэх мэт янз бvрийн эрхтэнvvдийг гэмтээдэг. Тэдгээрийг уушгины бус vрьеэ гэж нэрлэнэ. Гэвч уушгины сvреэ хамгийн их буюу нийт євлєлчийн 83-88% нь тааралддаг.
Шинж тэмдэг:
Уушгины сvрьеэгийн vндсэн шинж тэмдэг дараах байдлаар илэрнэ, vvнд:
• Бие сульдах, амархан ядардаг болох
• Хооллох дур багасах, богино хугацаанд 5-10 кг турах
• Шєнєєр хєлрєх
• Биеийн хvчний ажил хийхэд амьсгаадах
• Тогтмол 37-37,5 хvртэл халуурах
• Ханиалгах, цустай цэр гарах
• Нvдний харц гялалзсан болох
Серьеэгийн явц ба эдгэрэл нь хvний дархлалын ерєнхий байдлаас ихээхэн хамаардаг.
Оношлогоо:
Халдвар авсан хvн бvр шууд євчдилдєггvй тухай дээр єгvvлсэн. Иймд халдвар авсан хvн нь ихэвчлэн нян тээгч болно. Нян тээгч эсэхийг зєвхєн Мантугын сорилын тусламжтайгаар илрvvлнэ. Энд, цэрний шинжилгээ, уушгины рентген хийлгэнэ. Цэрэнд Кохын савханцрыг илрvvлсний дараа эмчилгээг зєв хийхийн тулд єсгєврєєс эмийн мэдрэг чанарын шинжилгээг хийнэ.
Эмчилгээ :
Сvрьеэ нь бvрэн эдгэрэх боломжтой євчин. Гол нь зєв эмчлэх хэрэгтэй. Эмчилгээг сvрьеэгийн эсрэг хэд хэдэн эмээр нэг зэрэг тасралтгvй хийнэ. 4-5 эмийг єдєр бvр 6 сарын турш уух бєгєєд эдгээр нь Кохын савханцарт янз бvрээр vйлчлж байж сая устгана.
Урьдчилан сэргийлэлт
Идэвхтэй хэлбэрийн сvрьеэтэй євчтєн орчин тойрноо халдварлуулахгvйн тулд тодорхой зааврыг баримтлах хэрэгтэй, vvнд:
• Ханиах vедээ буруу харах, эсвэл амаа алчуураар таглах,
• Хэрэглэсний дараа цаасан алчуураа шатаах,
• Тусгаар сав суулгатай байх, тvvнийг єєр хvнд хэрэглэхгvй байх
Халдваргvйжvvлэх зорилгоор хлор агуулсан уусмалыг хэрэглэнэ. Халдваргvйжvvлэх сайн бєгєєд энгийн арга бол бvтээлгэ, ноосон, нэхмэл, хєвєнгєєр хийсэн бvтээлгэ эд зvйлсийг нарны туяанд тавих, салхилуулах юм. Бактери нарны шууд тусгалд 5 минут болоход vхдэг. |
Сvрьеэтэй євчтєнд нийгэм хамт олны зvгээс тавих анхаарал халамж сул, сvрьеэгийн талаар буруу ташаа ойлголт ихтэй, олон нийтийн дунд сvрьеэтэй хvнээс цэрвэсэн, тэднийг ялгаварлан гадуурхах хандлага давамгайлж байгааг мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны дvнгээс харж болохоор байна. Энэ байдлаас vндэслэн юуны тvрvvнд сvрьеэтэй тэмцэх хамгийн эхний алхам бол та бид энэ євчний талаар хvлээж авсан мэдээллээ нэг нэгэндээ дамжуулж , єєрийгєє болон гэр бvлээ євчлєлєєс урьдчилан сэргийлж , нийгэм даяараа чимээгvй эзлэгдэж буй євчлєлд євчтэй нэгнээсээ цэрвэн гадуурхах бус тэдэндээ эмчилгээгээ цаг алдалгvй хийлгэж, хэрвээ эмчилгээгээ завсардалгvй хийлгэсэн тохиолдолд чи бидний нэгэн адил эрvvл болно гэх зэргээр сэтгэлийн дэм єгч байвал бид энэ аюулаас эх орныхоо ирээдvй болсон хvvхэд залуусыг аварч чадна.
|
|
|
No comments:
Post a Comment