2011/03/30

Монголоороо vлдэх vv, эс vлдэх vv


Єнєєдєр монголчууд бидний хамгийн чухал, анхаарлаа хандуулах асуудал бол монголоороо vлдэх буюу vндэсний vзэл хамгийн хурцаар тавигдах ёстой. 

Гэтэл єнєєдєр монгол хvн монгол хэлээрээ, бичгээрээ зєв ярьж, бичиж  чадахгvй, монголоороо сэтгэж чадахгvй, монгол хувцас хэрэглээ бvгд єєр болсон дээр нь улсаа хєгжvvлэх тєрийн бодлогоо хvртэл гаднаас хуулбарлана, дуурайна, бид чинь олон зуун жилийн соёлтой, бодлоготой vзэлтэй, онолтой ард тvмний vр сад шvv дээ.

Мєн Улаанбаатар хот, аймаг сумуудын vзвэр vйлчилгээний газрын хаяг рекламны самбарууд бvгд болсон болоогvй англи юмуу харь хэлээр, тэрнийгээ єєрсдєє ойлгохоосоо ойлгохгvй нь илvv, зарим нэгэн vг vсгээ буруу бичсэн ч байх жишээтэй. 

Тэгэж их чамирхаж, моод хєєх гээд байгаа юм бол эхлээд єєрийнхєє хэл, бичгээ зєв сурч тэр гоё зар сурталчилгааныхаа ємнє монгол бичгээ оруулах хэрэгтэй юм бишvv. Гаднаас ирсэн хvний нvдэнд хэдэн зууны тvvх соёлтой аугаа монгол улс чинь харийн нэг орны муж, аймаг шиг харагдах хэмжээнд байгаа эмгэнэлтэй байна. Тэд ч биднийг Америкийн монгол, Английн монгол, Япон Солонгосын монгол гэж хэлэхэд vнэнд ойр гэхээр байна.

Аливаа үндэсний үзэл гэдэг бол бусад үндэстнийг гутаан доромжилж, дорд үздэг үндсэрхэг үзэл биш, харин тухайн үндэстний хөгжин дэвшиж, мандан бадрах үзэл, онол, бодлого байдаг. Тийм ч учраасҮндэсний үзэл байхгүй бол үндэстэн байхгүйхэмээх ухаант үг ч байдаг.   

Тийм учраас Монгол улсад vйл ажиллагаа явуулж байгаа бvх vзвэр, vйлчилгээ болон тєрийн болон хувийн байгууллагуудын Хаяг, Реклам, Сурталчилгааг монголоор бvр тодруулбал Монгол бичгээрээ”, харин дараа нь гадаад нэр оруулж бичмээр байна
 
Энэ бол биднийг монгол улс байна гэж батлах нэг чухал алхам тиймээс та бvхэн монголоороо баймаар байна уу аль эсвэл эрлийз, харийн дуураймал хэвээрээ vлдэх эсэхээ сонгох сонголт хэмээн vзэж байна.
Харин манайх монгол соёлоо дээдэлж, єєрийн гэсэн vндэсний vзэл бодолтой хувь хvн албан байгууллагатай хэвлэл мэдээллийн болон бусад салбарт хамтран ажиллана

Мєн монголоо гэсэн чин сэтгэлтэй хувь хvн, албан байгууллагын нэр, хаяг, реклам зар сурталчилгааг монгол уран бичлэгээр хийж vйлчилэхэд хэзээд бэлэн

Бидний хаяг: www.khuhserehui.blogspot.com
Утас:99054987, 95809904


No comments:

Post a Comment