Сvvлийн vед дэлхийн эрчим хvчний нєєцийн асуудал хурцаар яригдаж, хийн болон нефтийн нєєц ихтэй газруудад сєргєлдєєн их гарсаар байна. Нефть хийн нєєц багассаар байна. Харин нvvрсний нийт нєєц нефть болон хийн нєєцийг нийлvvлснээс тав дахин их байна.
Сvvлийн жилvvдэд манай улсад нvvрс олборлолт єсч, 25 сая тоонд хvрээд байна. Манай улс 160 гаруй тэрбум тонн нvvрсний нєєцтэй бєгєєд одоогоор батлагдсан нь 15 тэрбум тонн бєгєєд 90 хувь нь хvрэн, 10-15 хувь нь коксжих нvvрс юм байна. Нvvрсийг дагаад олон эрдэс бодис бий нvvрсний уурхайд ямар ямар элементvvд байдаг уу гэхээр алт, мєнгє, зэс, єнгєт болон хар металлууд, газрын ховор элемент, барилгын материал зэрэг олон ашигт малтмалууд байдаг юм байна.
Ер нь нvvрснээс 250-300 нэр тєрлийн бvтээгдэхvvн гаргаж болдог гэж vздэг. Эдгээр дагалдагч эрдсvvдийн хэмжээ нь vйлдвэрлэлийн ач холбогдолтой байхыг vгvйсгэхгvй. Тиймээс манай улс судалгаагаа сайн хийж єргєжvvлэн олон тєрлийн бvтээгдэхvvн гаргаж аван амьдралд нэвтрvvлэн гадагш гаргах нь чухал юм.
Ер нь энэ их нvvрсээ єєрсдєє тvvхийгээр тvлж хордохгvйгээр боловсруулах арга, судалгаа, шинжилгээ, лабортори, vйлдвэрлэлийн орчин нєхцєлийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тэгж гэмээнэ манай хар алтны єєрийн vнэлгээ нь хэд дахин єсєх боломж бий болно. Хамгийн наад зах нь тvvхий нvvрсээ боловсруулаад экспортолох хэрэгтэй. Тvvнчлэн жил ирэх тусам дэлхийн нvvрсний хэрэглээ 7-8 хувиар єсч байгаа бєгєєд ойрын арван жил гэхэд Азийн нvvрсний импорт 30 хувиар єсєх судалгаа бий аж. Ингэснээр жилд 850 сая тонноор єсєх хандлагатай юм байна. Тэгэхээр манай улсын нvvрс яах аргагvй vнэд хvрнэ. Манай улсын хувьд єнгєрсєн жил 25 сая тонн нvvрс олборлож, 20 саяыг нь экспортолжээ. Ойрын vед 40-60 сая тонныг гадагшаа гаргана гэсэн тооцоотой байгаа аж.
Тvvхий нvvрсийг бид нэг тонныг нь 50-60 ам.доллараар экспортолж байгаа. Харин угаасан нvvрсний тонн тутам нь 100 ам.долларт хvрч буй учраас бидэнд нvvрсээ боловсруулж гаргах нь ашигтай болно. Єєрєєр хэлбэл угаасан нvvрсээ хоёр дахин єсгєнє гэсэн vг. Юутай ч улсын тєсвийн нийт орлогын 8,8 хувийг бvрдvvлж зэсийг ардаа орхисон хар алтыг хэрхэн vнэтэй тvvхий эд болгон хувиргах нь бидний гарт байна.
Мєн дэлхийн томоохон гvрнvvд нvvрснээс ус тєрєгчийг гарган авах технологийг ашиглаж байна. Манайх ч vvнийг ашиглаж амьдралд хэрэгжvvлмээр байна. Олон улсын эрдэмтдийн vзэж байгаагаар 2025 он гэхэд нvvрсийг шууд бус метан хий болгон шатаах цэвэр технологит шилжинэ. 2025 оноос Нvvрс-Генераторын хий-метан-ус тєрєгч-цахилгаан эрчим хvч гэсэн нvvрсний дээд зэргийн цэвэр технологийн vед шилжиж эхэлнэ. Энэ vед агаарт хаягдах хvлэмжийн хийн хэмжээ тэглэх юм.
Гэхдээ vvнийг бид тєрєєс сайтар дэмжин энэ хугацааг наашлуулах боломж байгаа. Жил болгон хотын агаарын бохирдлыг бууруулах гээд байгаа єч тєчнєєн тэрбум тєгрєгєє ийм эрдэм шинжилгээний салбарт зарцуулж гадны томоохон байгууллагуудтай нягт хамтран ажиллаж нааштай vр дvнд хvрч болно шvv дээ. Манайх шиг нvvрсний нєєц ихтэй улс ойрын хугацаанд хямд vнээр экспортолж байхаар холыг харж хоёрыг сэтгэж хар алтаа чулуу болгох ирээдvй харагдаж байгааг бодох хэрэгтэй.
Бид боловсруулалт хийгээд ядаж 50 нэр тєрлийн бvтээгдэхvvн гаргаж, мєн ус тєрєгчийг гарган авах технологийг ашиглаж чадвал єнєєгийн 50-60 доллар байтугай хэд дахин єсгєж хар алтаа жинхэнэ чулуу болгох ирээдvй байна. Манайд нєєц нь ч байна чанар нь сайн гэдгийг хэрэглэгч гvрнvvд ч хэлж, баталсаар байна.
No comments:
Post a Comment