2011/02/02

Монголын “их” хувь тавилан...?!!!


Хvлэг морин хавартаа хуурдаж гvйдэг монголсон
Хєх ногооны униарт ээж минь хvлээдэг нутагсан
Хар сvлдийг дvрэлзvvлсэн дээдсийн алтан уулссан
Хаан буурал тvvхийн утаа зуусан баринтагсан
Тэнгэрийн цэнхэрлэгт Хунтайжийн санаашрал дуралзана
Тэнгэрийн цэнхэрлэгт Хулан хатангийн зvvд дуниартана
Тэнгэрийн цэнхэрлэгт Єэлvн эхийн бvvвэй эгшиглэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Єндєр гэгээний уулс сvмбэрлэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Агай гvнж мэлмэрч vзэгдэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт алтан бутантай сархад улалзана.
........................................................................................
Хэмээн манай авъяаслаг нэгэн яруу найрагч дуу алдан шvлэглэн бичсэн нь юутай бахархалтай. Монголчууд бид чинь тэнгэрээс заяат тэнгэрлэг ард тvмэн гээд хэлтэй бvхэн цээжээ дэлдэн хашгирцгаадаг. Хvний хувь тавилан, хувь заяа гэдэг дээд тэнгэрийн таалал тэр дундаа Монгол хvний хувь тавилан бол нутаг ус, євєг дээдэс, хэл соёл, зан заншил, сvлд  шvтээн, тэнгэр газар гээд  vндэстний минь бvхий л зvйлээс хамааралтай.

Дундад зуунд бидний євєг дээдэс хvчирхэг аугаа явсны нууц бол энэ бvхэн минь бvрэн бvтэн оршиж тэд минь єєрийн гэсэн итгэл vнэмшил, vзэл баримтлал, тогтсон хэв маяг, гvн ухаантай байсных.  

Он цаг улиран одсоор бид бvхэн мєн л тэнгэрийн тааллаар єєрийн хувь заяаныхаа замаар энэ хорвоо ертєнцєд бий болсон. Єнєєгийн шинэ эрин зуунд бид дэлхий ертєнцийн  хєгжил дэвшилд  хєл нийлvvлэн алхаж, хийж бvтээж, сурч боловсорч, єєрийгєє таньж мэдэж, мэдэрч, мэдрvvлж бид хэн билээ хэний vр сад, ямар улсын ирээдvй билээ гэдгээ харуулах цаг.  

Хvний хvн байхуй, жинхэнэ хvн гэж хэнийг хэлэх вэ гэдэг бол єндєр соёл, боловсролтойн зэрэгцээ бие, хэл, сэтгэл зvрхээрээ гэгээрэн бvхнийг мэдэрч ойлгодог, олж авсан мэдлэг, оюун санаагаа зєв ашиглаж шинийг эрэлхийлж бvтээлчээр сэтгэж улс эх орон, єєрт болон бусаддаа тус нэмэр болохыг л хэлэх байх...?

Єнєєдєр манай нийгэм та бидний дунд ийм хvн олон байгаа... байсаар ч байх болно. Ер нь хvн сайн сайхан руу тэмvvлдэг нь бичигдээгvй хууль тэндээс зєв энерги, зєв зам, зєв амьралын бvхий л зvйлийг олж авдаг. Олон суутнууд мэргэдvvд энэ бvхнийг л дуулж бичсээр ирсэн.

Манай нэрт  яруу найрагч О.Дашбалбар нэгэнтээ “Амьддаа бие биенээ хайрла” хэмээн шvлэглэсэн нь яах аргагvй vнэн vг. Хvний  нийгэм хайр энэрэл гэдэг агуу зvйлийн хvчээр нэг талаараа оршин тогтнож байгаа гэхэд хилсдэхгvй. Энэ зvйл маань дутагтаад vгvй болоод ирэхээрээ муу муухай зvйлvvд бий болдог.
Єнєєгийн бидний суурин иргэншсэн энэ нийгмийн хахир хатуу мєстлєгийг гагцхvv бие биенээ хvндлэх, хайрлах, энэрэх тэрхvv зєєлєн сэтгэл л аварна. Ой мод урттай богинотой олон хvн сайнтай муутай гэдгийн vлгэрээр сайны хажуугаар саар зvйл байлгvй л яахав!

Энэ бvхэн бол бидний бодох л зvйл харин одоо бидитоор єєрсдийгєє харах хэрэгтэй бид ер нь хаашаа явж байнаа!? Євєг дээдсээсээ євлєж авсан vр хойчдоо vлдээж єгєх газар нутгаа харийн хvмvvст хэдэн халтар тєгрєгєєр єгсєєр байх уу??? Гадны хvний нvvр харахаараа долдойдож гvйгээд хэдэн уул жалганыхаа амыг єгсєєр байхуу?

Тэр гадныхан нь ч монгол улсын хууль дvрмэнд захирагдахгvй ёстой л дураараа дургиж дунд чємгєєрєє жиргэж байна  Саяхан л гэхэд дэлхийн хэмжээнд нєєц, баялгаараа 3-т ордог баялаг ордоо гадны нэг дуучны єгзєгнєєс бага vнэлээд єгчихлєє...!?

Монгол улсын газар нутгийн ашигт малтмалын 5000 гаруй лицензийг харийхан эзэмшиж байна. Африк тивийн нэгэн жижиг улс хvртэл манай баялгаас эзэмшхээр гараа сунгаж эрвийх дэрвийхээрээ зvтгэж байна.

Гэтэл загасчны морь усгvй гэгчийн vлгэрээр цєєхєн хэдэн монголчуудад минь хорвоогийн шар нар бор хоногийг єнгєрєєх газар шороо єдрєєс єдєрт хомсдож хоорондоо булаалдан тэмцэж євєг дээдсийн минь ясыг єндєлзvvлж байна.

Сайхан монгол эрчvvд маань авилгал хээл  хахуульд идэгдэж, архи сархадад хєлчvvрэн биенийхээ алтан амийг хєнєєж, хулгай дээрэм залилан хvртэл хийж байна.
Энэ мэтчилэн их зvйл байгаа боловч хамгийн эмзэг нэг асуудал бол монголын ирээдvйг vргэлжлvvлэх охид бvсгvйчvvд минь гадаадын халтар тєгрєгтєнгvvдийн євєрт эрхэлж ариун цус алтан ясаа бохирлож байна. Тэдний зарим нэг хэсэг нь эх орон, эцэг євгєдєє мэддэггvй хvн дvрстнvvдийн уршгаар гадны олон оронд зарагдаж бие сэтгэлээрээ хохирсоор л байна.

 Хонгилийн vзvvрт гэрэл гэдгийн vлгэрээр  тэдний тєлєє ажиллаж эрхийг хамгаалдаг байгууллага бий болсон. Хvйсийн тэгш эрхийн тєвийн гаргасан судалгаагаар єнгєрсєн зун БНХАУ-н эрээн хотод 800 орчим монгол охид байгаа гэсэн тоог гаргажээ. Vvнээс гадна Бээжинд 500 орим охид бvсгvйчvvд, Макаод 500, Хонкогод 300, Сингапур, Малайз,Урайн, Израйлд,олон олон монголын охид бvсгvйчvvд хvний наймааны золиос болж байна. Энэ газар руу очиж байгаа охидын 70 гаруй хувь нь учраа сайн мэдээгvйгээс хvний наймааны золиос болж байна. Ихэнхдээ хvний наймаанд єртсєн охид бvсгvйчvvд буцаж ирээд найз нєхєд хамаатан саднаа дахин золиослоход хvргэдэг байна. Учир нь цаад эзэд нь нэг  охин авчирвал чєлєєлнє гэдэг байсан бол одоо нарийн зохион байгуулалтат орж 10 эмэгтэйг авчирвал чєлєєлнє гэдэг болжээ.

Энэ байгууллагын буянаар  єнгєрсєн хугацаанд 400 гаруй хvний наймааны золиос болсон охид хандаж сэтгэл зvйн зєвлєгєє бусад бvх талын туслалцаа авч байсан юм байна.

Энэ мэт олон олон хурц асуудал манай нийгэмд байгаа нь ард тvмнийг туйлдааж, доройтуулж, хvндрvvлж байгааг хэн бvхэн мэдэж байгаа. Их монголын vр сад, ард тvмэн минь энэ бvхэн юуны ёр вэ???

Бид бvхний итгэлийг хvлээж их vvргийг хvлээж тєрийн эрхэнд гарсан эрхэм хvмvvс маань зєв бодлого, зєв чиглэлээр явж ард тvмнээ баярлуулах эрхэм цаг удахгvй буй за! Тєр тvмэн нvдтэй.
Євєг дээдсийн минь сvнс, сvр сvлд  єршєє!!!

No comments:

Post a Comment