2011/02/10

Дэлхийн зах зээлд зэсийн vнэ єсч Манай улсын тєсєвт саалийн vнээнvvд саваа дvvргэнэ


Дэлхийн зах дээр металлын vнэ єсєх манай улсын хувьд шар тос аманд орж ирж байнаа л гэсэн vг.Саяханаас  Лондоны металлын бирж дээр нэг тонн зэс 10121.5 ам.долларын ханштай байллоо. Монголчуудын зэсийн vнэ 10 мянган долларт хvрэх нь гэсэн хvлээлт биеллээ оллоо. Зэсийн vнийн график цаашид ч босоо тэнхлэгт хэвээр байх магадлалтай байна.

Олон улсын шинжээчид ойрын єдр
vvдэд, тvvнчлэн энэ оны эхний улиралд зэсийн vнэ тогтмол єснє хэмээн тооцоолсноо хэлж байгаа юм. Тэдний зарим нь дэлхийн эдийн засаг сэргэж байгаа нь зэсийн ханшийг єсгєж байгаа гэж буй. Харин зарим нь зэсийн нийлvvлэлт буурсан нь vнэ єсєх гол шалтгаан болж байна хэмээжээ. Тvvнчлэн энэ онд зэсийн vнэ, ханш ємнє нь хvрч байгаагvй оргилд хvрнэ хэмээх таамаглал байгаа аж. Одоогоор дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 10 мянган  ам.долларын  босгыг  нэгэнт даваад байгаа нь ч vvний нэг жишээ болж байна.

Мєн Дэлхийн банкны Монгол дахь суурийн тєлєєлєгчийн газрын Монголыг хариуцсан тэрг
vvлэх эдийн засагч Рожер ван ден Брик манай улсын эдийн засгийн тоймыг танилцуулах vеэрээ зэсийн vнийн талаарх єєрийн тєсєєллийг хэлсэн билээ. Тvvний vзэж буйгаар зэсийн vнэ энэ жил дэлхийн зах зээл дээр буурахгvй аж. Улмаар ойрын 2-3 жилийн хугацаанд зэсийн vнийн єсєлт тогтвортой vргэлжлэх тєлєвтэй байгаа юм байна.

Хэдийгээр єнгєрсєн онд н
vvрсний экспорт зэсийнхээс давсан ч зэс Монгол Улсын эдийн засагт голлох vvргийг гvйцэтгэсэн хэвээр байх болно. Єнгєрсєн оны нийт экспортод зэсийнх 26.6 хувийг эзэлсэн бол нvvрс 30 хувийг эзэлсэн билээ. Манай урд хєршид зэсийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа нь ч зэсээс олох ашиг нэмэгдэнэ гэдгийг харуулж байна.
 Зэсийн хэрэглээ, ханш ийн єсч байгаа нь Монгол Улсын тєсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдvvлэх юм. Улмаар тєсвийн орлого нэмэгдсэнээр эдийн засагт илvv их єсєлт гарах байх гэсэн хvлээлт хvн бvрт байгаа нь мэдээж хэрэг.
УИХ-аас єнгєрсєн оны арваннэгд
vгээр сард 2011 оны тєсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. УИХ, Засгийн газрын гишvvдийн сайтар хэлэлцсэний эцэст баталсан гэх уг тєсєлд зэсийн vнийн тєсєєллийг хэрхэн гаргасныг дахин нэг  харъя.

Монгол Улсын 2011 оны тєсвийн тєсєлд ашигт малтмалын б
vтээгдэхvvний vнийн тєсєєллийг Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалт болон ашигт малтмалын бvтээгдэхvvний vнийн тєсєєлєл хийдэг банк, санхvvгийн байгууллагуудын тєсєєлєлд тулгуурлан гаргасан билээ. Тєсвийн тухай хуульд энэ онд дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн vнийг 8425 ам.доллар байхаар тооцож тусгажээ. Тvvнчлэн нэг тонн нvvрсний vнэ 128.8 ам.долларт хэлбэлзэхээр тєсєєлж хуульд тооцсон. Улмаар нvvрс, зэс гэсэн голлох ашигт малтмалаас тогтворжуулалтын санд 164.6 тэрбум тєгрєгийн орлого тєвлєрvvлэхээр тооцсон билээ.

Зэсийн
vнэ 3600 ам.доллараас дээш болсон тохиолдолд илvv орлогыг Тєсвийн тогтворжуулалтын санд тєвлєрvvлдэг. Улмаар зэсийн vнэ vндсэн єртгєєс доогуур болсон тохиолдолд уг орлогоор нєхєх юм. Харин одоо дэлхийн зах зээл дээрх зэсийн vнэ тєсєв батлагчдын тєсєєлснєєс даруй 1600 шахам ам.доллараар єссєн нь уг санд тєвлєрvvлэх мєнгєний хэмжээг нэмэгдvvлнэ гэсэн таамаг байгаа байна. УИХ-ын гишvvд болон холбогдох газруудаас одоогийн байдлаар зэсийн vнэ ийн єсч байгаа нь улсын тєсєвт хэдий хэмжээний орлогыг тєвлєрvvлэх вэ гэдгийг тооцоолоогvй байгаа юм байна.

Манай улсын саалийн
vнээ болох Эрдэнэт vйлдвэр жилд 130 мянган тонн зэс экспортолдог. Нэг тонн зэсийг 10 мянган долларт борлуулахад л ланжгар ашиг олно. Юун тэр тєсєвт тусгасан тоо?
 Тєр засаг олон жил Эрдэнэтээр тэжээлгэе гэвэл энэ мєнгєний ашгаараа  хайлуулах vйлдвэр барих ажлаа хурдан хийх нь чухал мєн ашгийнхаа тодорхой хэсгээр нь томоохон vйлдвэрvvдийг барьж байгуулмаар байгаа юм.

No comments:

Post a Comment