Энэ удаагийн “Амар байна уу” ярилцлагын булангаар Cvхбаатар дvvргийн шvvхийн шvvгч М.Алдар оролцлоо. Тvvнээс Хэрлэнчимэг болон Хилчдийн хэргийн талаар ганц нэг асуултанд тодруулга авсан юм.
-Сvхбаатар дvvргийн нутагт 15-хан настай охиныг найз залуутайгаа хардаж амийг нь онц хэрцгийгээр хєнєєсєн Є.Хэрлэнчимэг тvvний найз залуу Ж.Очбадрах болон найман хvнд холбогдох шvvх хурал 6 удаа хойшлогдон байж шийдэгдсэн. Харин энэ шvvх хурлыг хуулийн дагуу шийдээгvй гээд хvмvvс их бухимдаж дургvйцлээ илэрхийлж байсан юм.
-Є.Хэрлэнчимэгийн євєє, ээж хамаатан садан нь хуулийн хvмvvс тийм учраас энэ хэргийг тэдэнд хохирол багатайгаар шийдлээ хэмээн хvмvvс яриад байна энэ vнэн vv?
-Шvvх хэрэгт авагдсан нотлох баримтын хvрээнд шийдвэрээ гаргасан. Энэ хэрэгт шvvгдэгч Є.Хэрглэнчимэгийн ээж, євєє, хамаатан садан нь хуулийн байгууллагад ажилладаг байсан эсэх нь шvvхээс гарсан шийдвэрт ач холбогдолгvй. Єєрєєр хэлбэл ямар нэгэн байдлаар эдгээр хvмvvс энэ хэрэгт шийдэрлэхэд нєлєє vзvvлээгvй, шvvх хэн нэгэн хvний нєлєєнд автаж шиидвэр гаргаагvй. Хэрэг 6 удаа хойшлогдсон нь vнэн. Энэ байдлыг олон нийт дээрх асуудалтай холбож ойлгож байсан байх.
Энэ хэрэг нь олон хавтастай, ээдрээ тєвєгтэй ч хувьд шvvгч хэргийг хуульд заасан хугацаанд уншиж танилцсан. Хойшлогдож байсан шатлтгаан нь гэвэл прокурор ээлжийн амралттай байсан vе давхцсанаас гадна зарим нэр бvхий ємгєєлєгч нар хуулиар хvлээсэн vvрэгтээ хариулагагvй хандаж шvvх хуралдаанп топорхой бус шалтгаанаар ирээгvйтэй холбоотой. Мєн шvvгдэгч Є.Хэрлэнчимэг шинээр ємгєєлєгч авах талаар хvсэлт гаргаж байсныг шvvх хvлээн авч хуралдааныг хойшлуулж байсан. Эрvvгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар шvvгдэгч ємгєєлєгчєє сонгох, хэд хэдэн ємгєєлєгчтэй орох эсэх нь тvvний эрхийн асуудал. Шvvх хуульд заасан эрхийг эдлvvлж байсан гэсэн vг.
2010 оны 10 дугаар сарын 27-нд шvvх хэргийг 2 єдєр хянан хэлэлцээд зарим нэг зvйлийг нэмж шалгуулахаар мєрдєн байцаалтад буцаасан. Улмаар хэрэг прокуророос 2011 оны 01 дvгээр сард шvvхэд шилжиж ирсэний дагуу шvvх хэргийг мєн сард товлон зарлаж шvvгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Энэ удаагийн шvvх хуралд харин ємгєєлч нар vйлчлvvлэгчийнхээ эрх ашгийг болон хууиар хvлээсэн vvргээ сайн гvйцэтгэж хуралдаанд ямар нэг саадгvй ирж оролцсоныг тэмдэглэх хэрэгтэй.
-Анхан шатны шүүхээс Ж.Очмандах, К.Тэмүүжин, Д.Отгонжаргал нарыг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, Ө.Хэрлэнчимэг 20 жил 5 сар, Ж.Очбадрах 18 жил 5 сар хорих ялаар шийтгэсэн бол Ү.Ганболд, С.Гантуяа, Н.Сарантуяа нарыг 18 насанд хvрээгvй байхдаа гэмт хэрэг vйлдсэн тул 15 жил хорих ял шийтгэж шийдвэрлэж улмаар энэ байдал нь 2009.07.09-ний єдрийн Єршєєл vзvvлэх тухай хуульд заасны дагуу ялаас єршєєн хэлтрvvлсэн байна.
Мєн 2009 оны 11 сарын 22-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан уулын заставт алба хааж байсан дөрвөн хилчин шууд удирдах дарга нараа хөнөөсєн онц ноцтой гэмт хэрэг гарсан.
Гурван хүнийг буудан алж, нэг дэслэгчийг шархдуулж, долоон хилчин барьцаалсан Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нарт анхан шатны шvvхээс цаазаар авах ял, Р.Энжаргалд 25 жилийн хорих ял оноосон билээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зєвшєєрч шvvгдэгч болон тэдний ємгєєлєгч нар Нийслэлийн давж заалдах шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн шvvх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шvvхийн шийтгэх тогтоолыг хэвээр vлдээсэн. Улмаар Улсын дээд шvvхийн хяналтын шатны шvvхэд мєн дахин гомдол гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шvvхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр vлдээсэн.
Vvний дараа Улсын Дээд шvvхийн нийт шvvхийн хуралдаанаар буюу улсын дээд шvvхийн бvх шvvгчдийн бvрэлдэхvvнтэй дээрх хэргийг хянан хэлэлцэх 3 шатны шvvхийн шийдвэрийг хэвээр vлдээсэн байдаг. Энэ хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийн шийдвэр гэж ойлгож болно.
-Дєнгєж хорь хvрч яваа эдгээр залуус энэ хэргийг vйлдэх болсон гол шалтгаан нь юу байдгийн бол?
Дээрх хэргийг vйлдсэн шvvгдэгч нар нь нэг нутгаас хилийн цэрэгт ирсэн, бие биенээ таньж мэддэг найзархах байдал нь нэгнийгээ буруу зvйл хийхэд єдєєсєн зэрэг байдал нєлєєлсєн байх. Мєн тэр цэргvvд эх орноо хамгаалах vvрэг хvлээсний хувьд сэтгэлийн хат тэвчээр суугаагvй, суурь хvмvvжил нь ямар байсныг харгалзалгvйгээр хилээ мануулж байгаа нь хил хамгаалах газрын єєрсдийнх нь vйл ажиллагааны дутмаг байдалтай холбоотой гэж бодож байна.
- Хvний амь насанд хvрвэл ямар vр дагавар авчирдагийг мэдэж тооцоолж байсан байлгvй?
-Хvний амь насыг хєнєєвєл ямар vр дагавар авчирдагийг хэн ч мэднэ, ойлгоно шvv дээ. Бие биенээ дагасан, дарвисан, сэтгэлийн хэт хєєрєлд автсан энэ байдал нь хэрэг гарахад нєлєєлсєн байх. Цэргийн алба хааж байгаа хvмvvсийг нарийн шалгуур тавих хэрэгтэй ялангуяа хилийн цэргvvдэд маш нарийн шалгуур тавих хэрэгтэй. Хvмvvжил, сахилга бат зэргийг сайтар судалж байж шалгаруулах хэрэгтэй. Зvгээр нэг 18 хvрсэн бие бялдар сайтай гэдгээр нь биш ялангуяа хил дээр байгаа хvн сахилга бат маш сайн байх хэрэгтэй. Хил бол монгол улсын тусгаар тогтнолын баталгаа шvv дээ.
-Дарга ахлагчийн зvгээс дарамт шахалт болон єєр хэн нэгний нєлєє энэ хэрэгт байсан уу?
- Мэдvvлгэн дээрээ дарамт шахалттай байсан хэмээн тэд мэдvvлцгээсэн. Гэхдээ яг шалгаад vзэхээр тийм тогтоогддоггvй. Орчин vеийн тоглоом, хvчирхийллийг сурталчилсан кино зэрэг хvчин зvйлvvдийн нєлєєнд автаж тvvнийгээ амьдал дээр хэрэгжvvлсэн л нэг жишээ болоод байна.
No comments:
Post a Comment