Энэ удаагийн “Амар байна уу” ярилцлагийн зочноор Баянхонгор аймгийн Оюутан залуучуудын холбооны ЕНБ дарга Б. Ганзориг оролцлоо
Оюутан залуучууд гэсэн нэрээр овоглосон олон байгууллага байна эдгээр байгууллагууд зєв юм хийж чадаж байна уу?
Єнєєдєр чинь ардчилсан нийгэм учраас бvгд єєр єєрсдийн чиглэлд санаа зорилгоо хэрэгжvvлэх гэж ТББ, мєн оюутан залуучуудын байгууллага байгуулж байна. Монголд оюутан залуучуудаар овоглосон маш олон байгууллага байдаг тухайлбал МЗХ-оос гадна намын дэрэгдэх залуучуудын байгууллага, МОХ мєн сургууль тус бvvр дээр оюутны холбоо, 21 аймгийн залуучуудын байгууллага, тэр ч бvv хэл Улаанбаатар хотын дvvрэг тус бvрийн оюутан залуучуудын байгууллагатай болсон ингээд маш олон байгууллага байгаа тодорхой тvвшинд залуучуудын эрхийг хамгаалаад ажиллаж байна гэвэл vгvй ш дээ бvгд нэг улс тєрийн хvчинд vйлчилдэг, мєнгєтэй хvмvvст vйлчилдэг, захиалгаар юм хийдэг, тэр ч бvv хэл сургуулийн жижиг оюутны холбоо хvртэл улс тєрийн намтай холбогдчихсон тvvгээрээ дамжуулаад юм хийж байна.
Ний нуугvй шударга хэлхэд яг ямар байгууллагууд байна заримаас нь дурьдахгvй юу?
МЗХ, ажлаа хийхгvй байна ерєнхийлєгчєє солихгvй, чуулганаа хийхгvй байна, хийсэн ажил алга" Хайрын цагаан уул" гээд яруу найргийн наадам шиг юм хийдэг. Тvрvvлсэн бєхєд даага єгч харагддаг. Намын дэргэдэх байгууллага шиг гишvvнчлэлтэй юм уу хайшаа юм єєрсдийнхєє гишvvдэд юм хийж байгаа юм шиг жижиг юм хийдэг тэр нь хvмvvст хvрдэггvй. Залуучуудын байгуулга гэчээд 35-с дээш насны хєгшин гарууд ажиллладаг. Орон нутаг дахь салбар зєвлєлийн байгууллагууд нь бvгд уначихсан, дампуу байдалтай болчихсон хийдэг арга хэмжээ хэн нэгэн компаний захирлын тушаалаар ч юм уу, тэдний санхvvжилтээр ажил нь явсан болдог.
Харин МОХ хувьд цэвэр МАХН-ын байгууллага болчихсон явж байна. Гар хєл ч юм уу гар хєл гэхээсээ илvv захиалгыг хэрэгжvvлэгч болчихсон. МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болон оюутны байгууллага хийсэн гээд байх юм хэцvv хийсэн юм дандаа шоу, нийгэм рvv хандсан залуучуудад хэрэгтэй зvйл даанч бага байна. ер нь хvн ажилтай, хамт олонтой, гэр бvлтэй, нийгмийн харилцаанд тэгш оролцоод явж байвал жаргалтай. Хот хєдєєгийн олон зауучууд ажилгvй, орон нутгаас жилд хичнээн оюутан ирж байна, тєгсєєд дипломоо євєртлєєд явж байгаа ажилгvй залуучууд хичнээн байгаа билээ.Энэ бvхэнд хэн буруутайг бодох л ёстой асуудал.
Нэг vеэ бодвол манай залуучууд ном уншдаг, дэлхий ертєнцєєр их аялдаг болж интернэт, цахим онлайнаар зорилготой ажил мьдралтай залуучууд олон байгааг vгvйсгэхгvй. Харин залуучуудын эрхийн асуудал дээр анхааралтай ажиллахгvй бол болохгvй гэж бодож байна. Оюутан ч гэсэн залуу хvн биз дээ. Оюутны байгууллагаар мєнгє хийдэг, залуучуудын нэрээр улс тєр хийдэг болчиж. Ингэж болохгvй л дээ.
Хvvхэд залуучууд багаасаа vндэсний vзэл, хvмvvжилтэй байх ёстой. Єнєєдєр манайх тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хvрээд байна.5000 гаруй лицензээ гадныханд єгсєн байна. Англи улс л гэхэд 425, хаа холын африкийн орны жижиг улс 7.8 лиценз авсан байх жишээтэй Монгол улсын газар нутгийг хуваагаад дууслаа ш дээ. Энэ нь хvvхэд залуучуудаа амьдрах орон зайгvй бусдын нутагт хєдєлмєрлvvлэх гээд байгаа юм уу хайшаа юм бэ? Аль эсвэл бидний євєг дээдсээс євлvvлсэн газар нутгийг тvрээслvvлж амьдруулах гээд байгаа юм уу?
Энэ асуудал дээр оюутан залуучуудын байгууллага дуугарч байгаа зvйл байна уу? Олон улсын жишгээс хархад оюутан залуучуудын байгууллага хамгийн хvчтэй дуу хоолойтой байдаг манай залуучуудын хувьд?
Дэлхий нийтээс харж байхад хамгийн хvчтэй хэд хэдэн байгууллага байдаг. YЭ, ОЗ гээд оюутан залуучуудын бослого аюултай. Нэг босвол арслан барсын ам руу гараа хийхээс ч буцахгvй. Гэхдээ 2008 оны 7 сарын 1нд оюутан залуучууд босоогvй.
Яагаад vгээ хэлэхгvй байна гэхээр хєєрхий минь ойлгохгvй явж байгаа хvмvvс яаж vгээ хэлхэв дээ. Тухайн байгууллагын удирдлагад явж байгаа хvмvvс ойлгохгvй байхад нєгєє нєхдvvд нь яаж ойлгохов дээ. Мэдлээ гээд хэлсэн ч бурууддаг байхгvй юу? Тэгсэн ч єнєєдєр эдгээр байгууллагууд бvгд бодлогоор явдаг болсон шvv дээ. Аль нэг улс тєрийн нам, улс тєрийн хvчинд хуваагддаг тэдний тvрvvвчнээс хараат болхоор яаж дуугарахав дээ.
Энэ тал дээр тодорхой жишээ байвал дурьдахгvй юу?
Єнєєдєр манай монголын залуучууд ихэнх нь япон солонгос гээд гадны орныг зориод байна гэхээр тэдэнд зориулсан бодлого дутаад байна гэсэн vг ш дээ. Гадагшаа хэдэн зуун залуучууд гаргачаад оронд нь хэдэн арваар нь хятад хар ажилчидыг зам, барилга дээр ажиллуулж байна
Оюутан залуучуудын байгууллага тэдний эрх ашгийг хамгаалсан, мэргэжил боловсролд нь ойролцоо ажил хєдєлмєр хийлгэж болно.
Энэ асуудлыг манайд тєрийн бодлогоор дэмжихгvй байна уу эсвэл оюутны байгууллагатай холбоотой байна уу?
Тухайн байгууллагынх нь удирдлагд яваа нєхдvvд єєрсдийнхєє эрх ашгийн тєлєє явдаг байхгvй юу. Энгийн жишээ хэлхэд оюутан хvн гуанзанд ороод ширхэгийн хоол аваад идэж байхад оюутны байгууллагын дарга нєхєр ресторанд ороод зэрэглэлийн хоол авч иддэг. Оюутан хvн хар зах дээрээс 30-40 мянгаар хувцас аваад ємсєж байхад нєгєє дарга дэлгvvрээс брэндийг чадахгvй юмаа гэхэд дураймалыг аваад ємсдєг байхгvй юу.
Ийм болцон байхад эрхийг хамгаалах гэж ярих хэцvv л дээ. Эцсийн эцэст энэ байгууллагуудын бусдад долдигоносон, бєгсий нь долоосон, улий нь долоосон энэ нєхдvvд л хождог байхгvй юу. Оюутан залуучуудын байгууллага амьдралын талх бишээ энэ бол залуу хvний хийх ёстой ажил єєрийгєє хєгжvvлэх хvмvvстэй танилцах, ажлыг хийж сурах л газар. Ер нь л бол манай энэ байгууллагууд муу ажилллаж байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэг л багцаагаар явдаг, гоё костюм ємссєн, нэг л их албан тасалгаанд суусан, нэг л их гоё машин унасан хvvмvс муу ажиллаж байна.
Сонгууль болхоор л оюутан залуучуудын байгууллага ихэсдэг энэ тал дээр ямар бодолтой байна?
Сонгууль дєхєєд ирхээр борооны дараах мєєг шиг ихэснэ дээ. Бараг л сум, хороо болгон оюутан залуучуудын байгууллагатай болчихдог. Тэгээл сонгуулийн дараа автоматаар шvршvvлцэн юм шиг бvгд алга болчихно аль эсвэл дэлбэлvvлцэн юм шиг ингэж шоуны байгууллага байж болохгvй ээ.
Хичнээн алдчилсан чєлєєт нийгэмд амьдарч байга ч гэсэн энэ олон Оюутан залуучууд болон ТББ-уудыг цэгцлэх хэрэгтэй. Ингэж олноор нь зєвшєєрєл єгч, ингэж асуудал дэвшvvлж байгаа бол болохгvй шvv. Энэ нь эргээд Yндэсний Аюулгvй Байдал, Тусгаар тогтнолд халтай. Магадгvй ганды хэн нэгэн мєнгєтэй нєхєр бодлогоор манай оюутан залуучууд ч юм уу тэднээр дамжуулаад юм хийхийг vгvйсгэхгvй.
Зарим байгууллагуудын дарга нар нь сургуулиа тєгсєхгvй албан тушаалдаа ахин сонгогдож vлдээд байна гэж яригдаад байна энэ тал дээр?
ШУТИС, МУБИС зэрэг том сургуулиудаар тийм асуудал гардаг гэсэн хєєрхий зайлуул 27, 28 хvрчээд тєгсєж чадахгvй дээ биш, эр хvн шиг дvv нартаа халаагаа єгч чадахгvй тэндээс хоёрын хооронд таван тєгрєг цохичих гээл амьдарч байгаа хvмvvс хэзээ ч ирээдvйд сайн удирдагч сайн ажилчин байж чадахгvй. Тийм хvмvvс их байгаа бол ичиж амьдрах хэрэгтэй дээ.
Мєн Монголын залуучуудын байгууллага, Монголын оюутны байгууллага, МОЗ-ын маш олон байгууллагад дандаа насны хэмжээ хэтэрсэн хvмvvс удирдаж байна. Тvvгээрээ амьдардаг, МЗХ-ны даргын насыг хэд vv гээд асуу, МОХ-ны даргын насыг мєн асуу, уг нь дvрмэндээ бол оюутан хvн байнаа гээд заасан байгаа.
Гэтэл одоо хэдэн настай хэн гэдэг хvн байна?
Хас банкны гvйцэтгэх захирал ойлгомтой ш дээ 40 хvрээл явж байгаа ш дээ. МЗХ-ны дарга бас л 40 гараал явж байгаа ш дээ. МЗХ-ны ерєнхийлєгч болмоор байна гээд ил далд яриад явж байгаа лектор тєвийн Баатархvv ч гэсэн 30 нэлээн гараа явсан нєхєр биз дээ. Ингэж болохгvй ш дээ энэ хvмvvс чинь бvгд л амбийцтай УИХ-д vзчье, ямар нэгэн албан тушаалд хvрье гэсэн бодолтой л байгаа.
Оюутан залуучуудын болон ТББ-уудын vйл ажиллагаан дээр хяналт тавих шаардлагатай юм бишvv?
Vнэнийг хэлхэд улсын бvртгэлийн газраас тамга тэмдэг авсан єч тєчнєєн товаршууд байгаа тамгаа гэртээ аваачаад цоожилсон нєхдvvд их байгаа. Тэгэхээр энэ тал дээр жаахан анхаарал тавьж хэн юу хийх вэ гэдэг тал дээр анхаарч хяналт таваих хэргтэй.
Танай байгууллага оюутан залууст хандсан юу хийж байна?
Баянхонгор аймгийн оюутан залуучуудын холбоо байгуулагдаад 10 жил болж байна орон нутгийн байгууллагуудаасаа анхны хэдэд орно. Тодорхой хэмжээний чанартай ажлуудыг хийдэг. Алдаж онож, мандаж буурч явсан vе байлгvй л яахав гэхдээ манай байгууллагыг манай нутгийн нэртэй хvн болгон дамжсан. МУГЖ Сосорбарам, Зандан сайд гээд олон байна.
Одоо хийж байгаа ажил гэвэл нийслэлийн хєдєлмєрийн бирж дээр ажил зохион байгуулах гэж байна. Оюутан залуучуудыгаа ажилтай болгоё оюутнуудаа цагийн ажилтай, тєгссєнийг нь ажилтай болгоё гэх мэ олон арга хэмжээ зохион байгуулж байна. Шуранхай хамтлагийн дуучин Номин-эрдэний тоглолтыг хамтран зохион байгуулна. Ингэж бие биенээ дэмжиж ажиллах ёстой байхгvй юу.
Сонгууль дєхєж байна танай байгууллага ямар нэгэн улс тєрийн хvчинтэй холбоотой юу?
Манай холбоо байгуулагдаад 2,3 сонгуулийн нvvрийг vзсэн энэ хугацаанд манай холбоо хэн нэгнийг дагаж далдаганаагvй ээ. Єєрсдийнхєє байр суурийг хадгалдаг одоо ч тийм байна. оюутан залуучуудын хоолбоо хэн нэгнээр ашиглуулаад сонгуулийн маргааш мартагддаг байгууллага байж болохгvй ээ. Энийг би хаа ч хэлнэ хэнд ч хэлнэ.
Ингээд та бид 2-н ярилцах цаг дуусаж байна залуучуудддаа хэлэх зvйл байвал хэлнэ vv
Юм гэдэг хэмжээ хязгаартай, аливаа албан тушаал, аливаа эрх мэдэл, аливаа аз жаргал, баяр цэнгэл бvгд ирсэн шигээ буцдаг жамтай. Авсан шигээ єгдєг хэмжээ хязгаартай байя.
Ингэж олуулаа ажиллаж байхаар нэгдсэн дээр л дээ, нэгдэж ажиллахгvйгээ тус тусдаа амбийцлаад байвал олон туулай хєєсєн хvн хоосон хоцорно гэдгийн vлгэр болно. Эцэст нь хэлхэд дарга дагаж амбийлалгvйгээр єєр єєрсдєдєє итгэх хэрэгтэй. Хvн мєнгєтэй байж болно харин хамт олонгvй, єєрийн гэсэн тойрон хvрээлэлгvй бол бас дээр нь алсын хараагvй бол хичнээн мєнгєтэй байгаад ганцаараа бол хол явахгvй ш дээ. Монголчууд эвтэй байхдаа хvчтэй гэдэг vнэн vгээр vгээ тєгсгєе монголчуудаа залуучуудаа эвтэй нэгдэлтэй байцгаая.
Сонирхолтай яриа єгсєнд баярлалаа.
No comments:
Post a Comment