2011/02/17

“Ертөнц хэмээх бvлэг шүлгүүд”


 










1-р бүлэг

       * * *
... Төрхийнхөө чарлаанаас үхлээ зөгнөж
Үхлийнхээ чимээнээс ертөнцийн төгсгөлийг харж
Ертөнцийн төгсгөлөөс мөн чанараа мэдрэх ...

       * * *
Дэлхий тэнхлэгээ эргэх тоолондоо
Амьдрал дусааж ...
Зүүдэн дунд нь далайн давалгаа бүжинэм ...

      * * *
Агуу их хоосны эцэст “...Төрөлхтөн...”
“...нулимсан...” далайн хаанчлалд живэхийг
Орон зайн эрин галавын эхлэл ...
... дуулан гиншинэм ...

 





 


2-р бүлэг

     * * *
...Бүх тэмтрүүлээ дэлгэж...
...Ууршин дэгдээд...
Чинийхээ ертөнцийг алгуурхан норгоном ...

    * * *
Далайн давалгаанаас
Ганц дусал
Сарны магнайд дусаад
Дэлхийд баярлахад
Хүүхдийн чарлаан
Час час час ...
 
   * * *
Дэлхийгээс шидсэн
Ухааны чулуу
Ертөнцөд гаригстай
Тэсрэлдэн гал болж
Нар сарны урсгалд
Өөр нэгэн сүүлт од үүсгэнэ.












3-р бүлэг

  * * *
Дусал усанд тунгалаг ухаан
Дусал усны чимээ
Дэлхийн гуниг
Ухаанаас төрсөн гуниг
Гуниг арилсан ухаан...

   * * *
Солонгын өнгө яагаад долоо гэж
Борооны дуслууд нартай уусаад л тэр
Зүрх яагаад шимширдэг гэж
Сэтгэлийн араншин
Нүдтэй эрхлээд л тэр...

  * * *
Юм бvхэн амьд
Амьд бvхэн бурханлаг болоод чєтгєрлєг
Агуулга бvхэн хэлбэр
Хэлбэр бvхэн утгатай болоод утгагvй
Бурхан болгон утгагvй биш
Чєтгєр болгон утгатай биш


No comments:

Post a Comment