2011/02/11

Инфляци галзуурахгvй гэсэн ч инфляци єндєр байгааг бодит амьдрал харуулсаар байна


Монгол банк инфляци галзуурахгvй гэж мянга хашгираад яахийн бэ? Дєнгєж саяхан л ОХУ-гаас орж ирж байгаа дизелийн vнэ єссєнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдсан. Газрын тосны бvтээгдэхvvний vнэ єссєн vvнийг Эрдэс баялаг эрчим хvчий яам  болон Сангийн яамны холбогдох ажлын хэсэг нь хэлэлцээд хилээр орж байгаа энэ тєрлийн бvтээгдэхvvний vнэ нэмэгдэж байгаа учир газрын тосонд ногдох гаалийн болон онцгой албан татварынхаа хэмжээг бууруулах шийдвэр гаргалаа.
 Тэгснээр нийт 200 гаруй тєгрєгєєр дизель тvлшний vнэ нэмэгдэх байсан нь тодорхой хэмжээнд саарна. Тэгсэн хэдий ч ОХУ-аас орж ирж байгаа импортын vнийг дагаад дизель тvлшний vнэ єсєхєєр болж байна. Энэ єсєлтийг саармагжуулах vvднээс гаалийн болон онцгой албан татварынхаа хэмжээг бууруулсан. Одоохондоо эдгээр татварыг тэглээгvй байгаа. Уг нь тэглэх бололцоо бий. Гэхдээ энэ хаврын улиралд газар тариалангийн ажлын бэлтгэл эхлэх vед ялангуяа дизель тvлшин дээр дахиад vнэ ОХУ-гаас орж ирэхдээ нэмэгдэх юм бол энэ татваруудыг тэглэнэ гэдгийг холбогдох газрууд мэдэгдсэн. Тэгж байж энэ vнийн єсєлтийг дахиж саармагжуулна.

Дэлхийн банкны инфляци єсч мэдэхээр байгаа гэсэн сэрэмжлvvлгийг Монгол банкныхан няцаалаа. Инфляцийн тvвшин 25 давахгvй, тийм магадлал байхгvй гэж тэд мэдэгдсэн. Тєв банкнаас инфляцийг нэг оронтой тоонд багтааж барих бодлоготой ажиллаж байгаа юм байна.Монгол банкныхан Дэлхийн банкны таамаглалд эргэлзэж байгаагаа хэвлэлийнхнээс нуугаагvй. Инфляцийн галзуурлаас айх хэрэггvй болохоор захирлуудын зєвлєлийн хурлаас бодлогын хvvг єсгєх шаардлагагvй гэж vзжээ.

Монгол банкны дэд Ерєнхийлєгч "Монгол банкинд єнгєрсєн оны тавдугаар сард 2011 онд инфляци нэлээд єсєх нь гэсэн тєсєєлєл байсан. 2009 онд байдал х
vнд байсан учраас ингэж таамаглаж байлаа. Зээл гарахгvй, валютын нєєц эрс буурсан гээд сєрєг зvйл их байсан. Гэтэл энэ байдал єнгєрсєн оны хоёрдугаар хагасаас єєрчлєгдсєн. Оны эхэнд валютын орох, гарах урсгал 200-300 сая доллар байсан бол оны тєгсгєлд миллиард долларт хvрсэн. Яг энэ мэтээр банк, санхvvгийн салбарт байдал огцом сайжирсан. Тиймээс энэ онд инфляц єндєр байхгvй гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолж байгаа юм.

Тэрээр банк санх
vv, мєнгєний салбарт ахиц гарсан жил гэж 2010 оныг дvгнэжээ. Тєгрєгийн гадаад валюттай харилцах ханшийн хэлбэлзэл буурч, єнгєрсєн 20 гаруй сар тогтвортой байсныг тэд онцолсон юм. Гадаад валютын нєєц 1,7 дахин нэмэгдсэн гэнэ. Банкны салбарт ч ололт амжилт дvvрэн байсан гэж мэдээлсэн. Хуулийг шинэчилснээр хяналтыг нь чангатгаж чадсан аж. Энэ салбарын нийт актив ємнєх оныхоос 43 хувиар єсчээ. Хадгаламж эзэмшигдийн тоо 20 хувиар єссєн дvн гарсан байна. Хадгаламжийн хэмжээний хувьд 40 гаруй хувиар нэмэгдсэн статистик байна.

Мєн чанарг
vй зээлийн хэмжээ буурч, оны эцсийн байдлаар 6,7 хувьд хvрчээ. Эрдэс баялгийн салбарын гадаадын шууд хєрєнгє оруулалт, зээл єнгєрсєн оноос эрс єссєн дvн гарсан байна. Vvнтэй холбоотойгоор хєрєнгийн дотогшлох урсгал нэмэгдсэн аж. Монгол банк энэ жил хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрvvлж, барьцаа хєрєнгийн хєрвєх чадварыг сайжруулахад анхаарч ажиллах юм байна.

Мєн хєрєнгє оруулалтын банкны эрхз
vйн орчныг бvрдvvлэх чиглэлд ч анхаарлаа хандуулах аж. Тєв банк эдийн засгийн тогтвортой єсєлтийг хангах, инфляцийг нэг оронтой тооноос хэтрvvлэхгvй байхыг чухалчлах нь. Тэдний хамгийн чухал ажил бол энэ гэнэ. Моргейжийн зээлийг нэмэгдvvлэхэд мєн анхаарах юм байна. хяналт шалгалтын чиглэлээр ч цєєнгvй ажил хийхээр тєлєвлєжээ. Монгол банкны зvгээс хийсэн мэдээллийн утга санааг тоймловол нэг иймэрхvv. Дэлхийн банкны хувьд инфляци єсєх сэрэмжлvvлгийг гадаад, дотоод шалтгаануудтай гэж хэлж байсан.

Шалтгаануудыг нь ч тодорхой хэлж, тайлбарлаж сануулсан. Бэлэн мєнгєнєєс
vvдсэн инфляцийн хєєрєгдєл яаж сандаргадгийг бид мэднэ. Махны vнийн дарамтаас одоо ч гэсэн гарч чадахгvй байгаа нь бодит vнэн. Жил жилийн хавар махны vнэ єндєр авдаг байсан бол энэ жил ид євлєєр мах магнаг болсон. Гадаад шалтгааныг нь ч тодорхой хэлсэн. Орост нvvрэлсэн ган, Австралийн vер гээд. Нєхцєл нь ийм байхад инфляци  єндєр байхгvй гээд яахийн. Мєн дизель тvлшний vнийн єсєлт жижиглэн худалдаан дээр нєлєєлєх нь тодорхой манайхан бензений vнэ нэмэгдээ гээд л єргєн хэрэглээний vнээ гааруулж єгнє. Энэ инфляци єсєх шалтгаанууд биш гэж vv тvлшний vнэ хаврын тариалалттай холбоотоогоор нэг хэсэгтэй буухгvй ингээд л зовсон ард тvмний нуруу улам л хvндрэх нь дээ.
Vvнийг шvvмжлэл гэж хvлээж авахаас илvv сэрэмжлvvлэг талаас нь тусгаж авах ёстой юм бишvv.

No comments:

Post a Comment