2011/02/16

Дэлхийн зах зээлд зэсийн хомсдол vvсвэл манай улс хэтэвчээ зузааруулж болно


Дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол vvсэх нь манай улсын хувьд ашигтай болох нь тодорхой,тэгэхээр бид нийлvvлэлтээ улам нэмэгдvvлж хэтэвчээ зузаатгах боломж бололцоо бий болж байна гэсэн vг юм.

Судалгаанаас харахад 2010 онд Лондонгийн Металын Бирж дээр зэсийн vнэ нэмэгдсээр 12-р сарын дундаж vнэ 9709 ам.доллар/тн-д хvрсэн ба 2011 оны 01 сарын дундаж vнэ 9547 ам.доллар/тн байна.  2011 оны 2 сарын 7-нд Лондонгийн Металын бирж дээр зэсийн vнэ 10145 ам.доллар/тн-д хvрч vнийн дээд амжилт тогтоогоод байна. 

2011 оны 2-р сарын дундаж vнэ одоогийн байдлаар 9966 ам.доллар/тн байгаа бєгєєд 2-р сарын эхний  байдлаар Лондонгийн Металын Биржийн зэсийн нєєц 390000 орчим тн байгаа ба зэсийн vнийн єсєлтєнд дараахь зvйлvvд нєлєєлж байна.

 Vйлдвэрлэлийн металлууд дотроос зэс хамгийн их эрэлт хэрэгцээтэй ба зэсийг барилгын салбар ба автомашин, электрон болон цахилгаан барааны vйлдвэрлэлд ихээр хэрэглэж байгаа тул 2011 онд зэсийн хэрэглээ нийлvvлэлтээсээ тvрvvлж зэсийн хомсдол бий болно. Мєн металлын гол хэрэглэгч Хятад болон бусад хєгжиж буй орнуудад зэсийн хэрэглээ ихээр нэмэгдэнэ  гэж тооцож байна. Иймд хэрэглээгээ даган зэсийн vнэ улам нэмэгдэх хандлагатай болж байгаа юм.

Манай улсад зэсийн арвин их нєєц бий тэгвэл зєвхєн Эрдэнэт vйлдвэр жилд 130 мянган тонн зэс экспортолдог. Ойрын хэдэн жилийн хугацаанд бусад эх vvсвэрээ ашиглаад нийт экспортийнхоо хэмжээг 2 дахин нэмэгдvvлэх боломж байгаа. Энэ ашгийнхаа 50 хувиар нь хэдэн сайхан боловсруулах vйлдвэр барихад хvрэлцэнэ дээ. 

Нэфьтийн, мєн зэсийн хайлуулах vйлдвэр,ер нь байгалийнхаа баялаг, тvvхий эдээ эцсийн бvтээгдэхvvн болгооод гаргах  зэрэг сайхан санал санаачлагууд байна шvv дээ. Vvнийг бодитоор хараад дэмжихэд юу нь болохгvй байнаа. 

Манай удирдлагууд улсаа хєгжvvлье, томоохон бvтээн байгуулалт хийе гэхээсээ илvv эхлээд єєрсдийгєє, эргэн тойрон найз нєхєд єх дvvгээрээ яаж хувааж  идэх vv л гэдгээ бодох юм. Тэрнийхээ оронд хэдэн сайхан vйлдвэрvvд байгуулчихаад энэ ядарсан ард тvмнийхээ амьдралыг жаахан дээшлvvлчихээд дараа нь идэж уувал дээрсэн. Ганцаараа идсэн гахай таргалахгvй гэсэн ардын мэргэн vг бий.

No comments:

Post a Comment