2011/02/23

“Норохуй”


***
Энэ орчлонг цуурайттал
Чамдаа хайртай гэж орилход
Чиний минь мөөмнөөс сүү дусаж
Энгэрийг минь норгоно...


***
Өнө мөнхийн агшинд үлдэх  гэж л
Өвсний толгойд бөнжигнөх шүүдрийн дусалд ууснам
Үхээд, төрөөд л байдаг хорвоогийн жамд дасах гэж
Өглөө үдшийн давалгаанд бодлоо цалгианам.



***
Далайн давалгаа тэнгэрийн хаалгаар бүжин орсоор
Тэнгэрийн хэвлий гиншин
Хүмүний амьдралд үзэсгэлэнгийн хур айсуй.

No comments:

Post a Comment