XVII жарны “Илжиг” хэмээгч Тємєр туулай жилдээ Монголчууд бид Сар шинэдээ элгээрээ энх амгалан, тєрєл тєрєгсєдєєрєє тєвшин сайхан шинэллээ.
Монголын ард тvмэн бидний уламжлалт баяр болох Цагаан сар хахир хатуу, хvйтэн євлийг давж урин хавартай золгосны баяр мєн хvvхэд, хєгшидгvй хvн бvр нэгэн насыг нэмсэний баяр хэмээн ихэд билэгшээн сайныг дээдэлж, саарыг тэвчиж ирсэн нандин сайхан уламжлалтай билээ.
Yндэснийхээ соёл, Ёс заншил, Буурал тvvхээ дээдлэн хамгаалах нь энэ цагийн Монголчуулд бидний эрхэм vvрэг. Тиймээс хvмvvн дор бvрнээ уламжлалт сайхан баяраараа азай буурлуудаа хvндэтгэн баярлуулж, айл хотлоороо учран золгож, vгийн билэгшээлтэйг, vйлийн сайныг эрхэмлэх нь ирж буй шинэ жилдээ єнгєтэй, єєдтэй явахын билэгдэл болдог учиртай.
Yндэснийхээ соёл, Ёс заншил, Буурал тvvхээ дээдлэн хамгаалах нь энэ цагийн Монголчуулд бидний эрхэм vvрэг. Тиймээс хvмvvн дор бvрнээ уламжлалт сайхан баяраараа азай буурлуудаа хvндэтгэн баярлуулж, айл хотлоороо учран золгож, vгийн билэгшээлтэйг, vйлийн сайныг эрхэмлэх нь ирж буй шинэ жилдээ єнгєтэй, єєдтэй явахын билэгдэл болдог учиртай.
Туулай жилийн нар сар, хvмvvний сэтгэл, тєр, нийгмийн байдлаас харахад энэ жил сайхан жил болох нь ээ, хvн бvрийн амнаас сайхан жил гарлаа хэмээн ярьж байгаа нь билэгшээлтэй сайхан зvйл юм. Монголчууд бид лам хуврага, зурхай зурлагаасаа илvv битvvний єдєр, шинийн 1-ний єглєє, шинийн 2-ны сараар тухайн жил, сарынхаа єнгийг шинждэг. Тэр ч vvднээсээ шинийн 1-ний єглєє нар мандахыг хардаг ёстой байдаг. Цагаагчин туулай жилийн шинийн 1-ний єглєєний нарыг харсан хvмvvс энэ жил цас зуд багатай, тариа ногоо элбэгтэй сайхан жил болно хэмээн бэлгэшээж байна .
Монголчууд Цагаан сарын баяр ер нь vндэснийхээ баяруудаар євєг дээдэс, ах зах, хамаатан садан тєрєл тєрєгсєд, хангай дэлхий, уул усаа дээдлэн хайрлаж шvтэж тэднээсээ амьдралын их эрчим хvч, энергийг авдаг ард тvмэн. Гэтэл зарим нэгэн хvмvvс ёс мэдэхгvйдээ тэр vv аль эсвэл нєгєє л нэг ярьдаг бие биенээсээ аль нэг талаараа илvv гарах гэсэн сэтгэлгээ нь тэр vv энэ цагаан сарын битvvнээс шинийн нэгний шилжих шєнє 12 цагт нэлээн хэдэн нєхдvvд салют буудуулж байнаа.
Энэ юу болж байнаа та минь ээ євєг дээдсийн уламжлал ёсоор нар, сар, одондоо мєргєж залбирдаг байтал тэдэн рvvгээ буудаж байна гэдэг зєв vv? Ер нь Монголчууд бид тэнгэр шvтлэгтэй, тэнгэртээ мєргєдєг, євєг дээдэс маань тэнгэрт байгаа биднийг хардаг хэмээн ярьдаг ард тvмэн шvv дээ. Гэтэл тэр нандин сайхан зvйл рvvгээ буудна гэдэг бол ёстой жинхэнэ нvгэл бус уу. Саяхан шинэ жилээр нэлээн хэдэн нєхдvvд гаргvй болсон нь тэнгэрийн гэсгээл ч юм билvv... Битvvний шєнє салют буудуулж байгаа хvмvvс тэр ариун нандин ёс жудгаа дээдэлдэггvй, мэддэггvй юмаа гэхэд ємнєх жишээг хараад сургамж авдаггvй юм байх даа. Иймээс зарим нэгэн ёс мэддэггvй нєхдvvдийг монгол ёсоо сайн сурч мэдээсэй гэсэндээ vvнийг хэлмээр санагдлаа.
Тиймээс эрхэм монгол ахан дvvс минь, цагаагчин туулай жилдээ монгол ёсоо нарийн сурч, дээдлэн цайлган цагаан сэтгэлтэй, хvн хvнээ гэсэн энэрэлтэй, эх орноо хєгжvvлэх хvсэл, тэмvvлэлтэй байгаарай. Мєн идээ цагаа, эд хєрєнгєєр арвин, ємсєх зvvхээр элбэг дэлбэг, бvтэн жилийн турш элдэв євчингvй, эрvvл энх жаргаж суухыг ерєєе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
No comments:
Post a Comment