2011/02/17

Хэзээ Агаарын чанар сайжирч Улаанбаатарчууд цэвэр агаараар амьсгалах вэ?


Эрvvл мэндээ алдвал бvхнийг алдсанд тооц хэмээн монголчууд бид ярьдаг гэтэл амьдрал дээр энэ vг эрс эсрэгээрээ байгаатай хэн, хvнгvй 100 хувь санал нийлнэ. Учир нь Манай улсын хvн амын 50 хувь Улаанбаатар хотын хорт утаанд буюу дайн дажны голомтон дээр амьдарч байна. Тэгэхээр улсын маань хvн амын 50 хувь нь гэхдээ хvvхэд, хєгшин, залуу бvх насны хvн нас, хvйс, юугаар ч ялгахгvй хорт хийгээр єдєр шєнєгvй амьсалж хордсоор нэлээд хэдэн жилийн нvvрийг vзлээ.

Одоо Улаанбаатарт байгаа хvмvvсийн тодорхи эд эрхтэнийг дурандаад ч юмуу задлаад vзвэл ямар аймшигтай хар юм гарч ирэх нь тодорхой ялангуяа амьсгалын замын гол эрхтэн уушгитай бол ярих хэрэггvй байхаа.
Энэ асуудал нь vндэсний аюулгvй байдлын хэмжээнд яригдах ёстой. Vндэстэн эрvvл аюулгvй байна гэдэг хамгийн чухал асуудал мєн бид vндсэн хуулиараа эрvvл, аюулгvй орчинд амьдрах байтал єдєр болгон эр, эмгvй, хvvхэд, хєгшингvй дайны талбарт байлдсаар байгаатай адилхан байна энэ чинь ёстой л жинхэнэ эмнэгэл шvv дээ.

Бид єнєєдєр хичнээн сайхан байгалийн баялагтай байлаа гээд бvгд євчтэй байвал сайхан амьдарна гэж зvvдэлж, мєрєєдєхийн ч хэрэг байхгvй. Тэгэхээр энэ чухал асуудлыг ард тvмнийхээ тєлєє ажиллана гэж ам єчгєє єгч уйлан, дуулан, донгодон байж сонгогдон бидний тєлєєлєл болж тєрийн эрхэнд гарч ирсэн нєхдvvд зохицуулах ёстой. Гэтэл энэ асуудал хэдэн тєрийн хугацаанд зvгээр л амны уншлага мэт байсаар ирсэн нь гашуун vнэн.

Харин он гараад  Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж нийслэлийн агаарын бохирдолтой биечлэн танилцаж, утааны асуудлыг Vндэсний аюулгvй байдлын зєвлєлд оруулж хэлэлцvvлснээр хот "Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль"-тай боллоо. Уул нь аль эртний ингэмээр байсийн болдогсон бол тэр УИХ, Засгийн газрын нєхдvvдийг ч агаарын бохирдолтой биечлэн танилцуулмаар байгаа юм даа. Хvн ер нь биеэрээ мэдэрч байж  нарийн ойлгодог юм шvv дээ.

Хуульд зааснаар гэр хорооллын цахилгаан тvгээх сvлжээг сайжруулж, хязгаарлалтын бvс тогтоож агаарын бохирдлыг бууруулах юм байна. Улмаар хязгаарлалтын бvсэд багтсан газар стандартын шаардлага хангасан зуух, нар салхины эрчим хvч, байгальд ээлтэй хямд халаалтын цахилгаан
  шийдлvvдийг хэрэглэх юм. Тvvнчлэн энэ хязгаарлалтын бvсэд багтсан єрхvvдэд эрчим хvчний шєнийн хэрэглээний vнийг 50 хvртэлх хувиар бууруулах урамшууллын систем тогтоох юм байна. Гэхдээ энэ урамшууллыг хязгаарлалтын бvсэд л хамрагдсан бол эдэлнэ хэмээн ташаа ойлгож болохгvй.

Учир нь урамшуулалд хамрагдахын тулд айл єрх
vvд гэртээ стандартын шаардлага хангасан зуух тавьж, дулаалга хийсэн байх шаардлагатай юм. Хэрэв энэ vзvvлэлтийг хангасан бол 18 цагаас єглєєний 08 цагийн хооронд 50 хvртэлх хувийн хєнгєлєлттэй эрчим хvч хэрэглэнэ. Мєн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи, санаачилгыг нэвтрvvлэхэд эдийн засгийн аргаар дэмжиж туслах аж. Хэрэв агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой vvрэг аваад тvvнийгээ биелvvлэхгvй бол албан тушаалаас нь халж хариуцлага тооцох тухай ч хуульд тусгасан байгаа юм.

Мєн хуулийн талаар хийж байгаа ажлуудыг уялдуулан зохицуулах, хяналт тавих
vvрэг бvхий хяналтын хороог Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар батлах болсон. Энэ хуультай уялдуулан нар салхи, газрын гvний дулаан, сэргээгдэх эрчим хvчний тоног тєхєєрємж, стандартад нийцсэн нам даралтын зуух болон дулаалгын материал, халаалтын систем, хийн халаагууруудыг оруулж ирж буй газруудыг гаалийн болон НЄАТ-аас чєлєєлнє. Утааг бууруулах талаар зуухаа шинэчилж, гэр, байшингаа дулаалсан єрхийг хувь хvний орлогын албан татвараас чєлєєлєх хуулийг ч гаргах юм байна. Тvvнчлэн энэ ажилд тодорхой хэмжээний хандив єргєсєн аж ахуйн нэгж, хувь хvнийг хандив єгсєн хэмжээгээр нь орлогын албан татвараас чєлєєлєх хєнгєлєлт ч байгаа юм байна.

"Нийслэлийн агаарын бохирдлын хууль" гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр ажлын хэсэг байгуулагдаж, эхний хурлаа хийсэн. Энэ хуулийг хэрэгж
vvлэх, агаарын чанарыг сайжруулах, хязгаарлалтын бvс тогтоож, зураглал гаргах, хязгаарлалтын бvсэд зарцуулах тооцоог боловсруулахад чиглэсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдvгээр орлогч Б.Баатарзориг ахалж байгаа юм. Энэ хуралдаанаар уг ажлын хэсгийн бvрэлдэхvvнийг танилцуулж, цаашид хийж хэрэгжvvлэх ажлынхаа талаар товч сонордуулсан. Ажлын хэсгийнхэн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бvс тогтооход тооцоо, судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм байна.

Энэ ажлын хэсгийн б
vрэлдэхvvнд Нийслэлийн Засаг даргын vйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч дарга, Хотын хєгжлийн бодлогын хэлтсийн дарга, хууль зvйн хэлтсийн дарга, санхvv, тєрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, статистикийн газрын дарга, Барилга, хот байгуулалт, тєлєвлєлтийн газрын дарга, Агаарын чанарын албаны дарга, Байгаль хамгаалах газрын дарга, Газрын албаны дарга, Авто замын газрын дарга, Зураг тєслийн хvрээлэнгийн дарга, Нийтийн тээврийн газрын дарга, дvvргvvдийн Засаг даргын орлогч нар багтаж байгаа аж.

Улмаар энэ ажлын хэсгийнхэнд хэн ямар ажил хариуцахыг нь даалган єгсєн. Тухайлбал, Хязгаарлалтын б
vсийг хотын хєгжлийн дунд болон богино хугацааны тєлєвлєлтийн баримт бичгvvдтэй уялдуулах, хяналт тавих ажлыг НЗДТГ-ын Хотын хєгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Нандинжаргал, энэ бvсэд мєрдєгдєх журам боловсруулах, хууль, эрх зvйн актаар хангах, санал єгєх, хяналт тавихыг НЗДТГ-ын Хууль зvйн хэлтсийн дарга О.Машбат, хязгаарлалтын бvс дэх гэр хорооллын хvн ам єрхийн тоо, иргэдийн амжиргааны тvвшинг тодруулах, санал єгєхийг Нийслэлийн Статистикийн газрын дарга Ч.Баянчимэг нар хариуцах юм. Тvvнчлэн харъяа газрын дарга нар єєрийн эрхэлдэг ажлын чиглэлийн дагуу байгуулагдсан ажлын хэсэгт ажиллах аж.

Ажлын хэсгийн б
vрэлдэхvvнд багтсан гишvvд холбогдох тооцоо судалгаагаа хийж, Нийслэлийн Агаарын чанарын албанд ирvvлсэн байх ёстой. Улмаар Нийслэлийн Агаарын чанарын алба нь хоёрдугаар сарын 18-ны єдєр эхний хувилбарыг Нийслэлийн Засаг даргын нэгдvгээр орлогчид танилцуулах юм байна. Энэ сарын 28 гэхэд эдийн засгийн тооцоо гарсан байх ёстой ажээ. Ажлын хэсгийнхэн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бvс тогтоож, зураглал гарган, хязгаарлалтын бvсэд зарцуулах тєсвийн тооцоог нарийвчлан гаргаж Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Тэргvvлэгчдийн Хуралд єргєн барьж шийдвэрлvvлэх юм. "Утаагvй Улаанбаатар" vндэсний хєтєлбєр тєслийн хvрээнд єнгєрсєн жил хотын даргын 368 дугаар захирамж гарган тvvхий нvvрс тvлэхийг хориглосон хязгаарлалтын бvс тогтоож байсан.

Энэ б
vсэд Чингэлтэй дvvргийн 7, 8, 9, 10, 11 дvгээр хороо, Баянгол дvvргийн 9,10,11,16 дугаар хороо, Сvхбаатар дvvргийн 9, 11, 12 дугаар хороо багтаж байсан билээ. Тэгвэл "Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль"-ийн хэрэгжилттэй холбоотойгоор эдгээр хороод дээр шинээр хороо нэмж хязгаарлалтын бvс тогтоохоор болжээ. Харин ямар дvvргийн хэдэн хороо хязгаарлалтын бvсэд нэмэгдэж байгаа нь одоогоор тодорхойгvй байгаа юм.

Мєн энэ онд багтаагаад тавдугаар цахилгаан станцыг барих талаар Засгийн газрын тогтоолд орсон байна. Зургадугаар цахилгаан станцыг одооноос эхлээд ярих хэрэгтэй гэсэн санаа мєн яригдсан. Тавдугаар цахилгаан станцын ТЭЗV боловсруулагдсан байгаа тул энэ жил баригдаж эхлэх байх хэмээн албаны хvмvvс мэдээллэж байсан. Гэр хорооллыг цахилгаан эрчим хvчээр халаая гэхэд эрчим хvчний эх vvсвэр дутагдах нь мэдээж. Vсрээд л 20 мянгаас илvv айлыг цахилгаан эрчим хvчээр хангах боломж байхгvй. Тиймээс цахилгаан эрчим хvчний асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлага урган гарч ирж байна.

Манайхан Зун болохоор утаагаа мартчихдаг, євєл болохоор санаад сандардаг уламжлалтай.  Утаатай тэмцэх хугацаа бол энэ гуравдугаар сараас эхлээд ажиллах ёстой юм байна. Нэг яндангаас гарч байгаа утааг яаж багасгах талаар б
vх шийдлvvдийг боловсруулж ажиллаад євєлдєє vр дvнгийг нь хvлээх хэрэгтэй байгаа юм. Энэ бvх шинэ санаа шийдлvvдийг хэрэгжvvлснээр Улаанбаатарчууд 2014 он гэхэд утаанаасаа сална гэж vзэж байгаа юм байна vнэхээр хэрэгжиж vр дvн гарах юм бол олон хvн эрvvл аж тєрєх юм даа.

No comments:

Post a Comment