Манай улсын хvн амын дийлэнх буюу тавь гаруй хувь нь хєдєє аж ахуйд тvшиглэн амьдарсаар ирсэн, одоо ч амьдарч байна, хойшид ч тийм байна гэтэл тэдний маань амьжиргааны эх vvсвэр болох тvvхий эд хэдхэн ченж, дамын наймаачдын гараар ороод олон жил болж байна. Тэд тvvхий эдийн vнийг цаг тутам єєрсдєє нэмж, хасан ёстой л дураараа дургиж, дунд чємгєєрєє жиргэж байгаа.
Vvнийг зохицуулах ёстой шударга єрсєлдєєн хэрэглэгчийн тєлєє газар ч таг энэ намрын чуулганаар яриад байсан тvvхий эдийн биржийн тухай хууль ч алга. Тэгэхээр энэ юуг хэлж байна гэхээр манай улсын иргэд эдийн засгийн эрх чєлєє хэдэн олигархийн гарт орчихсон хуулиас гадуур орчинд амьдарч байгаа нь туйлын эмгэнэлтэй, харамсалтай байна.
Одоо хєдєє аж ахуйгаар амьдарч байгаа хvмvvс Хєдєє аж ахуйн гаралтай бараа, тvvхий эдийн биржийн тухай хуулийг л хvлээж байна.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн сvvлийн хориод жилийн хугацаанд хєдєє аж ахуйн гаралтай тvvхий эдийн бэлтгэлийн vйл ажиллагаа нь нэгдсэн зохион байгуулалтгvйгээс хязгаарлагдмал хvрээнд, хувь хvн, ченжvvдийн туршлага дээр тулгуурлан хєгжиж ирсэн.Тєвлєрсєн зах зээлээс хол, мэдээлэл муутай малчид, тариаланчид єєрсдийн vйлдвэрлэсэн бvтээгдэхvvнээ хэрэглэгчид шууд худалдаалах боломж байхгvй тул бvтээгдэхvvнээ хямд vнээр голдуу ченжийн сvлжээгээр борлуулж байгаа юм.
Тухайлбал иргэдийн гар дээр очиж буй махны vнийн єсєлтийн 60 хувь нь зєвхєн ченж буюу дамжуулан борлуулагчдын vйл ажиллагаанаас шалтгаалан єсдєг байна.Мал аж ахуйн гаралтай тvvхий эдийг зах зээлд нийлvvлэх, худалдан борлуулах vйл ажиллагаа ямар ч зохион байгуулалтгvй байгаагаас эрvvл ахуйн баталгаагvй, гараас гарт дамжсан бvтээгдэхvvн хэрэглэгчдэд хvрч, элдэв халдварт євчин эмгэг vvсэх нэг нєхцєл болж байгаа нь єнєєгийн нийгмийн энгийн л нэг vзэгдэл болоод байна
Иймд мал аж ахуйн гаралтай тvvхий эд бэлтгэлийн тогтолцоог хурдхан оновчтой болгох, тvvхий эдийг стандартын дагуу бэлтгэх нєхцєлийг бvрдvvлэх шаардлага бий болоод байгаа билээ. Судалгаанаас vзэхэд дэлхийн ихэнх улс орнууд мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай тvvхий эдийн зах зээлд учирсан дээрхи хvндрэл бэрхшээл, сєрєг vзэгдлийг "Бєєний худалдааны сvлжээний тєрєлжсєн зах ажиллуулах, хєдєє аж ахуйн бvтээгдэхvvний бирж байгуулах" замаар шийдвэрлэсэн байдаг.
Улс орон болгонд адилгvй байдаг боловч биржийн vйл ажиллагаа амжилттай явуулж байгаа ихэнх орны туршлагаас vзэхэд биржийг эхний ээлжинд Засгийн газрын оролцоотойгоор байгуулж, хєгжлийн явцад хувьчилдаг нь Английн ноосны бирж, Японы vр тарианы бирж, Хятадын бараа, тvvхий эдийн биржийн тvvх харуулж байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд жилд 6.3 сая ширхэг арьс, шир, 6000 тонн ноолуур бэлтгэдэг байна. Манай улс ноолуурын нєєцєєр дэлхийд хоёрт, чанараар нэгдvгээрт жагсдаг байна. Тvvнчлэн 22.000 тонн ноос, 230.000 тонн мах бэлтгэдэг гэсэн тооцоо байдаг байна. Жилд 493.7 сая литр сvv vйлдвэрлэн, 322.9 мянган тонн vр тариа хураан авч байгаа ажээ. Гэтэл эдгээр тvvхий эдийн нэлээд хувь нь ченжийн гараар орон хэрэглэгчдэд єндєр vнээр очин бэлтгэн нийлvvлэгч болоод хэрэглэгчдийг давхар хохироосоор байгаа юм.
ХХААХVЯ-ныхан Хєдєє аж ахуйн гаралтай бараа, тvvхий эдийн биржийн тухай хуулийн тєслийг боловсруулсан бєгєєд энэхvv хуулийн тєслийн талаар нээлттэй хэлэлцvvлгийг УИХ намрын чуулганаараа явуулж байсан боловч батлагдсан юм алга. Энэ хуулийг хvлээсэн ард тvмний тvvхий эдээ борлуулах цаг нэгэн ирээд байгаа нь тэд мєн л нєгєє ченжvvдэд єгєхєєс єєр аргагvй байдалд хvрч байна.
Саяхан малчдын тvvхий эдийн хамгийн чухал нь болох Ноолууртай холбоотой бvхий л асуудлыг хэлэлцэхээр 170 гаруй тєлєєлєгч Улаанбаатарт хvрэлцэн ирсний дотор малчин, vйлдвэрлэгч, тєр засгийн тєлєєлєл болон бэлтгэн нийлvvлэгчид байв.
Тэд хоёр дахь жилдээ улсын зєвлєлгєєн зохион байгуулж байгаа бєгєєд энэ удаагийнх нь “Монгол ноолуураа Монголдоо vйлдвэрлэе” уриатай.
Уг зєвлєлгєєнд оролцогчид малчдад ноолуурын чанараа сайжруулах шаардлага тавьж байсан бол vйлдвэрлэгчид уг салбар дахь ємнєд хєршийн нєлєєллийг бууруулах, бvр экспортын хориг тогтоох санал ч гаргаж байв. Зуднаар олон ямаа vхэж, vлдсэн хэд нь мах бэлтгэлд нийлvvлсэн учраас жил ирэх тусам ноолуурын хэмжээ буурч, харин дэлхийн зах зээлийн эрэлт огцом єсєж байгаа юм.
Тиймээс зєвлєлгєєнд оролцогчид ноолуураа єєрсдєє боловсруулах, vйлдвэрлэх ёстой гэсэн байр суурь дээр нэгдэж байгаа нь туйлын зєв арга зам юм. Тvvнчлэн хєдєє аж ахуйн биржийн тухай ч хэлэлцэж ченжийн “урт гар”-ыг халж, малчид биржээр дамжуулан ноолуураа худалдах боломжийг ч ярилцсан.
Энэхvv ард тvмний хvсэн хvлээсэн тvvхий эдийн бирж хурдан байгуулагдах болтугай.
No comments:
Post a Comment