2011/02/23

Очихын заяатай диваажин












Нутгийн буурал уулс минь
Сэтгэлд цэнхэртэн дvнсийгээд
Нvдэн нуурандаа сувдан булагтай
Сайхан хоёр бууралдаа тэмvvлэхийн жаргалтай

              Эргэн эргэн бодохдоо л
              Эгшигэн шиврээ бороотой доо
              Энэхэн насныхаа гэртээ
              Элгээн дэвтээгээд буцна даа

Асгахан бодлын минь тэртээ
Аавын минь vнэр сэнгэнээд
Ангир шаргал нуураа мэлмэрvvлэхээр
Алдрайхан vр нь дуулж явнаа

              Эргэн эргэн бодохдоо л
              Эгшигэн шиврээ бороотой доо
              Энэхэн насныхаа гэртээ
              Элгээн дэвтээгээд буцна даа

Зvрхээ аргадаж зєнгєє дагалаа ч
Зvvдэнд дандаа ижии минь харагдах юм даа
Зулайг минь илбэж жиндээсэн
Замилангийн диваажиндаа очихын заяатай даа

              Эргэн эргэн бодохдоо л
              Эгшигэн шиврээ бороотой доо
              Энэхэн насныхаа гэртээ
              Элгээн дэвтээгээд буцна даа    
  

                   


No comments:

Post a Comment