Монголын Улсад байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ой тохиож байгаа энэ єдрvvдээд шилдэг эмэгтэй улс тєрчийг шалгаруулах санал асуулга болж байна. Улсын их хурлын гишvvдын дунд улс тєрд эмэгтэйчvvдийн оролцох оролцоог ихэсгэх тал дээр гишvvд олон янзын байр суурьтай байгаа.
Ер нь монголын тvvхэнд эмэгтэй хvн улс тєрд ямар нэгэн хэмжээгээр оролцож ирсэн уламжлалтай. Их эзэн Чингис хааны тєр хvчтэй байсны бас нэгэн шалтгаан нь тvvний ээж, эхнэрийн ухаан яаж гардагийг тvvхэн эх сурвалжид тодорхой тэмдэглэсэн байдаг. Мєн дундад зуунд Мандухай цэцэн хатан тєрийн эрхийг хэрхэн барьж, тэмцэж байсныг буурал тvvхийн шарласан хуудас сануулаад єгєх байхаа.
Аливаа юм эсрэг тэсрэгийн хуулиар буюу монгол хvний сэтгэлгээгээр, их суу залийн ухаанаар хєгжлийн эх сурвалж болдог философийн ухааны зvй тогтолтой билээ. Тиймдээ ч хvн тєрєлтєн єнєє хэр єдий зэрэгтэй хєгжиж, амьдарч ирсэний гол нууц нь эрэгтэй эмэгтэй хvн хосолж байдагт оршино.
Энэ бvхнээс дvгнээд vзхэд 21 зууны хєгжлийн энэ цаг vед эмэгтэй хvний дуу хоолой монголын тєрд яах аргагvй хэрэгтэй. Энэ цаг vеийн тєрийн алба хааж буй шилдэг эмэгтэй гишvvдийг монголын ард тvмэн тодруулж байгаа нь зvй ёсны хэрэг бизээ.
Ингээд судагааны дvнгээс хархад одоогийн байдлаар 2000 гаруй хvн оролцсоноос Д.Оюунхорол (УИХ гишүүн) 55хувиар тэргvvлж, С.Оюун (УИХ -ын гишүүн) 20 хувиар удаалж байна. Харин жагсаалтын 3-р байранд Т.Ганди (НХХ байна. Энэ vзvvлэлт бол ард тvмний цэвэр єєрсдийн бодлоор хийгдэж буй дvгнэлт гэдгийг бодох хэрэгтэй энэ бvхний ард юу байна гэхээр монголын тєрд эдгээр хvмvvс хийсэн юмтай хэлэх vгтэй гэдгийг нотолж байгаа хэрэг юм.
Сvvлийн vед гишvvдийн дунд эмэгтэйчvvдийн улс тєрд оролцох квотын талаар их л ярь бичиж байгаа зvйн хэрэг юм. Эцэст нь хэлхэд уламжлалаа бодсон ч тэр, олон улсын жишиг, гvн ухааных нь vvднээс бодоод vзсэн ч тэр шинэ зууны Монголын тєрд хатан ухаантай, уян сэтгэлтэй, чадалтай боловсролтой шилдэг эмэгтэй хvний дуу хоолой яахын аргагvй хэрэгтэй монголчууд аа.
No comments:
Post a Comment