2011/01/18

“Уусахуй”


***
Дусалж буй нулимснаас
Гэрэл цацарч
Энэ агшинг гийгүүлэх нь
Ухаарал хийгээд гуниглангийн уусалт.

Цалгиж буй усны тунгалаг дусал
Буцаж буух хоромдоо
Дуу цацраах нь
Үхэл хийгээд амьдрал.

 








 ***
Алганы хээг дагаад
Амьдралыг минь зурж
Хөлс чийхана
Амраг бүсгүйг мөрөөсөж
Сэтгэлийг гижиг
Намайг эзэмдэнэ

Аяа амьдрал юутай алагхан

Өндөгний минь хээ
Үргэлжлэн тасрахуйн хэмнэлээр
Өрийг минь шархлуулна
Хэн нэгний тухай бодол
Ухааныг балартуулж
Зүүдийг сэдрээнэ

Аяа амьдрал юутай алагхан


No comments:

Post a Comment