2011/01/28

Г. Лхагва-Очир: Нийслэл хот 2017 он гэхэд метротой болно


Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Г. Лхагва-Очир
Нийслэл Улаанбаатар хотод метро барихаар ажиллаж байгаа юм байна. Энэ талаар та дэлгэрэнгvй мэдээлэл єгнє vv?

-Нийслэлийн нийтийн тээврийн vйлчилгээнд их багтаамжийн автобусын тоог нэмэгдvvлэх бодлогийг нийтийн тээврийн газраас баримталж байна. Сvvлийн жилvvдэд том оврын автобусны тоог нэмэгдэж байгаа. Ялангуяа 2009 онд Солонгос улсын хєрєнгє оруулалтаар 400 автобус ирсэн. Цаашдаа их багтаамжийн автобусыг єргєтгєх, шинэтгэх, шинэ тєрєл нэвтрvvлэх талаар ажлууд яригдаж байна. Эхний ээлжинд тусгай замын автобус гэж нэрлэж байгаа метро юм. 

Тусгай замын автобус нь /18-20 метр урттай, их багтаамжтай, хурдтай/  тээврийн хэрэгсэл юм. Vvнтэй зэрэгцээд нийслэлийн засаг даргын 2009-2012 онд авч хэрэгжvvлэх vйл ажиллагааны мєрийн хєтєлбєрт тусгагдсан ажлын нэг нь Нийслэл хотод баригдах метроны техник эдийн засгийн vндэс /ТЭЗY/ боловсруулах юм. Энэ ажлын хvрээнд бид 2010 онд метроны ажлын ТЭЗY боловсруулах тендер зарласан, тендерт Солонгос улсын “Soosong” injinering, Soul metro гэсэн 2 компани хамтарсан маягаар 2010 оны 8-р сараас гэрээ байгуулаад 2010 оны 12-р сард багтаагаад тайлангаа урьдчилсан байдлаар єгєєд байна.

-Метроны чиглэл болон тєлєвлєлтийг яаж хийсэн бэ?
-Трасс/чиглэл/ нь баруунаас зvvн урдаасаа хойшоо гэсэн 2 чиглэлээр тєлєвлєгдсєн бvтээлч машины хувьд газар доогуур 20 метр болон зарим хэсэг нь ил газар дээгvvр тавигдана. Замын уртын хэмжээ нь Баруунаас зvvн тийш 28.4 км.

-Метрог бариж байгуулахад хэдий хэр хєрєнгє мєнгє яригдаж байгаа вэ?
ТЭЗY боловсруулж байгаа ажлын хvрээнд 5 их наяд буюу 4.5 тэрбутм долларын хєрєнгє оруулатаар нэг ба хоёрдугаар шугамыг байгуулах урьдчилсан тооцоо гарсан.

-Эцсийн байдлаар хэзээ баригдаж дуусах вэ?
-Ер нь бол ТЭЗY боловсрогдож дуусаад Засаг даргын зєвлєлийн хурал болон холбогдох шат дамжлагаараа явагдана. ТЭЗY батлагдсаны дараа тєслийн болон дараагийн шатны ажлууд хийгдэх юм. 2017 он гэхэд бариад ашиглалтанд оруулах тєлєвлєгєє судалгааны тєвшиндєє гарсан. 

-Нийслэл хотод метро барьж байгуулагдсанаар ямар vр дvнд хvрнэ гэж тооцоолж байгаа вэ?
-Єнєєдрийн байдлаар нийслэл хотод 500 гаруй мянган зорчигч нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл тэдний аюулгvй тохь тухтай, тvргэн шуурхай, хvртээмжтэй зорчих боломж бvлдэх юм. Ялангуяа замын хєдєлгєєний тvгжрэл эрс багасах зэрэг нааштай эерэг дvн гарна.

-Мэдээжийн хэрэг хот тєлєвлалтєнд нэлээд єєрчлєлт оруулна энэ мэтчилэн дэд бvтцийн асуудлыг сайн тооцоолсон байлгvй?
-Мэдээж хэрэг хот тєлєвлєлт газар, цахилгаан дулаан, холбоо зэрэг бvгдийг тооцоолж байгаа тэдгээр байгууллагуудын хvндрэлтэй хэтийн асуудлуудыг цогцоор нь шийдэх боломжтой юм.

No comments:

Post a Comment