2011/01/25

Сүүн ижий



Бүүвэйн дуугаа цалгиаж уяруулсан
Бүтэн сарны гэгээн аялгуу минь ээ
Бүлтгэр борхон хүүдээ нэрийг нь шивнэхдээ
Үлгэр домгийг хэлхсэн эгшиглэнт ижии минь ээ
                   Сүүгээр мэлмэрсэн хорвоогийн
                   Ижий тавиландаа залбиръя даа
                   Хүнээр дутаагүй замилангийн
                   Ижил заяандаа мөргөе дөө
Санахын элэг дэвтээж тэмүүлсэн
Сэтгэлийн шүтээн ижиидээ очно доо
Сэргэлэн багын зангаа нэг л дурсаж
Самсаагаа шархиртал дуулж сууна даа
                  Сүүгээр мэлмэрсэн хорвоогийн
                  Ижий тавиландаа залбиръя даа
                  Хүнээр дутаагүй замилангийн
                  Ижил заяандаа мөргөе дөө
Хайрлахын ухаанд хүүгээ сургасан
Хатан түшиг ижий бурхан минь ээ
Бодол  зүрхэндээ эрхлүүлж өсгөхдөө
Бусдаар хэмжээгүй сүүн буурал ижий минь ээ
                Сүүгээр мэлмэрсэн хорвоогийн
                Ижий тавиландаа залбиръя даа
                Хүнээр дутаагүй замилангийн
                Ижил заяандаа мөргөе дөө


Ижийдээ зориулж энэ дууны шvлгийг 2008 онд бичсэн байна.
Ижий гэдэг хvний дээд нь шvv дээ 
тийм болохоор тєрсєн єдрєє тэмдэглэхдээ  
ижийдээ баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment