2011/01/21

ХХ зуун ба vндсэн хуулиуд


Тэнгэрийн доор тєрсєн хvмvvн болоод нийгэмд vндсэн хууль хэмээх нь тухайн vндэстний ахуй соёл,  амьдралын онцлог, сэтгэлгээний хэв маяг зэрэг хvчин зvйлvvд туссан ард тvмний эрхэмлэн дээдэлж, дагаж мєрдєх эрхэм vнэт зvйл байдаг.
Yндсэн хууль нь Улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлэх, Хvний эрх, эрх чєлєє, шударга ёс, vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж,Хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэх,Эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм болгох ийм vндсэн, эрхэм нандин vнэт зvйлсvvд байдаг билээ.
Мєнх тэнгэрээс заяат монголчууд бид тєрт ёсны арвин их уламжлалтай монгол тєрийн тvvхэнд улс vндэснийхээ тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж vндсэн хуулиа ХХ зуунд 2 удаа боловсруулсан юм. Тvvнээс ємнє дундад зуунд євєг дээдсийн маань эцэг хууль тєрийн хар хайрцагцны бодлогодоо байсан болов уу хэмээн vзэж байна.
Vндсэн хууль нь “Constitutio” гэх латин vгнээс гаралтай Vндсэн хуулийн тvvх нь 1787 онд батлагдсан АНУ-ын Vндсэн хуулиас эхтэй хэдий ч vзэл баримтлал, онолын тєлєвшлийн хувьд 15-17-р зуунд хамаарагддаг.
Vндсэн хуулийн тухай ойлголт, тvvний vзэл баримтлалын талаар vе vеийн сэтгэгчид, судлаачид, хуульчид, улс тєрчид олон талаас нь судалж, єєр єєрийн гэсэн санаа дэвшvvлэн тодорхойлж ирсэн билээ.

Vндсэн хууль гэдэг бол эцсийн дvндээ эрх чєлєєг эрмэлзэх хvний тєрєлхийн зан чанараас vvдэлтэй бєгєєд ихэнх судлаачдын санал нэгддэг нийтлэг ойлголтын хувьд “Улс орны тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал хvний эрх, эрх чєлєєг бататгасан, тєрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр vндэслэгдсэн хуулиудын хууль бvхий дээд хvчин чадалтай улс тєр, эрх зvйн баримт бичиг” хэмээн тодорхойлдог.

Манай улсын хувьд Бvгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхагласан анхны Vндсэн хуулиа 1924 оны 11 дvгээр сарын 25-ны єд
єр Улсын Анхдугаар Их Хурлаас батлан гаргасан байна. Анхдугаар Vндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн Газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргасан бєгєєд тус ажлын хэсгийн даргаар шvvх яамны сайд хурц гvн Магсаржавыг томилжээ. 1922 оны IX сарын 1-ний єдєр Ардын Засгийн газрын 39 дvгээр хурал тэрхvv комиссын ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо: "Vндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдvгээгийн явуулан буй засгийн байдалд нийцvvлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг. Иймд тухайн комисс нь Vндсэн хуулийн тєслийг парламентын тогтолцоотой улсын жишгээр харгалзан боловсруулах зорилтыг ємнєє тавьсан гэж vзэх бvрэн vндэстэй.
Ажлын хэсэг Зєвлєлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Vндсэн Хуулиудыг орчуулж, судалж байсныг хєрєнгєтєн орнуудын Vндсэн хуулиудыг хуулах нь гэсэн vндэслэлээр 7 сарын дараа буюу 1922 оны 12 дугаар сард татан буулгасан байна.
Энэ нь тухайн vеийн зарим удирдах хэт туйлшрагч vзэлтнvvд уг комиссыг Европын хєрєнгєтєн улсуудын хууль дvрмийг харгалзаж, ЗХУ, тvvний Vндсэн хуулийн ач холбогдлыг vгvйсгэхийг оролдож байна гэж vзэн боловсруулсан тєслийг хvлээж авахгvй байсан бєгєєд улмаар комиссын бvрэлдэхvvнд байсан хvмvvсийг тодорхой хугацааны дараа хэлмэгдvvлсэн тvvх бий. Vндсэн хуулийн тєсєл боловсруулах vзэл баримтлалын асуудлаар тєрийн удирдлагад байгаа хvмvvс хоорондоо зєрєлдєж, мєн ЗХУ, Коминтерний зvгээс тодорхой хэмжээний даралт шахалт vзvvлж байсантай холбоотой юм. Ийнхvv 1922-1924 он хvртэл тодорхой нэгдсэн шийдэлд хvрэхгvй явсан буюу Vндсэн хуулийг боловсруулах ажил ерєнхийдєє зогсонги байдалд орсон байна. Энэ хооронд манай улсын хувьд тєрийн байгууллагуудын эрх хэмжээ болон нийгмийн олон талт харилцааг зєвхєн дvрэм журмаар зохицуулж байлаа.


Харин 1924 оны 9 сарын 23-нд Ардын Засгийн Газрын ерєнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Vндсэн хууль боловсруулах комиссыг дахин байгуулсан байна . Энэ комисс Vндсэн Хуулийн тєслийг боловсруулахдаа 1918 онд батлагдасан Зєвлєлтийн Vндсэн Хуулийг гол vлгэр жишээ болгон ажилласан нь ЗХУ ын Коминтерний шахалтанд орсныг гэрчилнэ. Vvнийг Зєвлєлт орос улсын 1918 оны Vндсэн хуультай харьцуулан дvгнэвэл:
Анхдугаар Vндсэн хуулийг 1918 оны Зєвлєлт Орос Улсын Vндсэн хуулийг шууд хуулбарласан эсэх дээр хуульчид, улс тєрчид, судлаачид єєр єєрсдийн байр суурьтай байдаг. Тухайлбал УИХ-ын дарга Ц.Нямдорж “... Энэхvv Vндсэн Хуулийг боловсруулагдан батлагдсан талаар янз бvрийн яриа байдаг. Тухайлбал, тэр vед Монгол ажиллаж байсан Зєвлєлт Оросын сургагч Рыскулов, Всевятский нарын хvмvvс зохиогоод тvvнийгээ Улсын Их Хурлын хуралдаанд Ерєнхий сайд Б.Цэрэндорж єгч уншуулаад батлуулсан гэх явган яриа ч бий. Энэ нь vндсэндээ Монголын vе vеийн тєрийн зvтгэлтнvvд, эрдэмтэн ихэсийг маань хэт дорд vзэн басамжилсан явдал гэж ойлгохоос єєр яахан. ...Энэ нь манай хууль 1918 оны Зєвлєлтийн Vндсэн Хуулийн бvтэц, зохицуулалтаас ялгаатай байгаагаас харагдаж байна. ” хэмээн дvгнэсэн байдаг бол судлаач Баярхvv “... Уг комисс нь хуулийн тєсєл боловсруулахдаа Зєвлєлт Орос Улсын Vндсэн хуулийг жишээ болгон хувьсгал ялснаас хойш 3 жилийн хугацаанд vйлчилж байсан гол актуудыг харгалзан vзжээ.” гэж тэмдэглэсэн байна.
Мєн судлаач Батаа “...1924 онд Ерєнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан комисс байгуулан Vндсэн Хуулийн тєсєл боловсруулж, Улсын Их Хуралд єргєн барихыг даалгасны vрээр Зєвлєлт Орос Улсын Vндсэн хуулийг vлгэр жишээ болгосон vндэсний ардчилсан хувьсгалын ялалтын vр дvнг улс тєр, эрх зvйн талаас нь бататган бэхжvvлсэн Vндсэн хуулийг ... баталж...” гэсэн байдаг.
Энэ бvхнээс харахад анхны vндсэн хууль нь тэр vеийн дэлхий дахинаа хэрэгжvvлж байсан европын колоночиллын бодлогын нєлєє орсон байж болох талтай хэмээн  vзэж болох юм.

Харин 1992 оны 1дvгээр сарын 13 ны єдєр Vндсэн хуулиндаа салхи оруулсан єдєр. Єєрєєр хэлбэл монголчууд бид ардчилсан нийгмийг сонгохдоо мєрдєх хуулиа батлаад 19 дэх жилийнхээ нvvрийг vзэж байна. Энэ хугацаанд шинэ Vндсэн хуулийг vvргээ сайн биелvvлсэн гэж улстєрчид тєдийгvй иргэд ам бардам хэлдэг. Энэ 19 жилийн хугацаанд буюу ХХ зууны сvvл ХХI зууны эхний энэ хэдэн жилийн хугацаанд шинэ хэмээх тодотголтой vндсэн хууль нь бидний амьдралын хэв маяг нийгмийн сэтгэлгээг эрс єєрчилсєн юм.  
Vндсэн хууль боловсруулах, батлах vйл явц амаргvй, хvнд хэцvv байсан ч монголчууд бид улс vндэснийхээ язгуур эрх ашгийнхаа тєлєє, vр хvvхэд, ирээдvй хойч vеийнхээ тєлєє, дэлхий нийтийн хамтын хєгжил дэвшлийн тєлєє хамгийн зєв сонголтыг хийж, зєвшилцєлд хvрч, хамтын хvсэл эрмэлзлээ илэрхийлж чадсан юм. Энэ тухай Vндсэн хуулинд тусгайлсан заалттай.Тиймээс ч єнєєдєр иргэн бvр Vндсэн хуулийн дээр зєвхєн хєх тэнгэр л бий гэдгийг хvлээн зєвшєєрдєг. Энэ бол бичигдээгvй хууль. Басхvv єнгєрсєн хугацаанд бид зорьсон зорилгодоо хvрч, єнєєдєр ардчилсан улс хэмээн гадаад гvрнvvдэд хvлээн зєвшєєрєгдлєє.
Тиймээс 1990 оны ардчилсан хувьсгал 1992 оны шинэ vндсэн хууль бол тэрхvv европын эзэрхэг бодлогоос гарч жинхэнэ ёсоор тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган хvний эрх, эрх чєлєє, шударга ёсыг бэхжvvлсэн хэрэг байлаа.
Тэгэхээр бидний ХХ зууны тvvхэд дэх хамгийн том ололтыг гэвэл 1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны шинэ vндсэн хууль хэмээн vзэх vндэстэй юм.
Ер нь аль ч улс орны Vндсэн хуульд хэн дуртай нь, тєрийн тvшээ байлаа ч цєєнхєєрєє хэлэлцэн єєрчлєх нь хориотой байдаг. Vндсэн хуульд єєрчлєлт оруулах нь цаг vеийн шаардлагаар урган гарч байгаа зvйл.
 Хэдийгээр тєрийн тvшээд Vндсэн хуулиндаа єєрчлєлт оруулах цаг болсон гэдэг ч тэр бvр гар хvрээд байсангvй. Єнгєрсєн 19 жилийн хугацаанд бид хуулиндаа нэг л удаа гар хvрч, долоон зvйл заалтыг єєрчилсєн. Єнєєдєр энэ єєрчлєлтийг ололтоосоо ухарсан зvйл гэж vзэж байгаа эрхмvvд байна. Энэ нь ч нэг талаараа зєв зvйтэй асуудал юм. Ардчилсан тєрийн нэг зарчим бол ард тvмэн, нийгмийнхээ ємнє хvлээсэн vvргээ ухамсарлаж шаардлагатай бол эцэг хуулиндаа эрх vvргийнхээ дагуу єєрчлєлт оруулах нь зvйтэй болов уу.

No comments:

Post a Comment