Монголчууд бидний баяр дуусахгvй юм даа хэдхэн хоноод л яаж ийгээд л ямар нэгэн юмны баяр болчихно. Тэмдэглэлт баярын єдрvvдээс гадна долоо хоногийн турш ийм ч юмны баяр, тийм ч найзын тєрсєн єдєр гээд л далай дээгvvр хєвєрч байгаа хєєс адил хєвєрч єгєх юм даа.
Харин бидний уламжлалт vндэсний баяр бол тийм ч олон биш гэхдээ тэрнийгээ маш зєв ухаарч зєв, ухаалаг тэмдэглэх хэрэгтэй байна. Энэ юу гэсэн vг vv гэхээр манайхан юмны цаадах нарийн гvн учир утгыг ололгvй нєгєє л харийн соёл дагаж далдганадгийн жишээ шvv дээ.
Бидний євєг дээдсийн уламжлал ёсоор шинэ жил, тєрсєн єдрийн баярыг тэр бvр тэмдэглэдэггvй байлаа харин цагаан сарыг жинхэнэ утгаар нь тэмдэглэн хvvхэд хєгшингvй хvн бvр нэгэн насыг нэмж, євлийг єнтэй давж шинэ жилээ угтан авсаны баяр болгон тэмдэглэдэг байсан. Тэгэхээр шинэ жил, тєрсєн єдрєє тодорхой нарийн зан vйлтэй, дэг жаяг уламжлал, гvн ухаан маягаар тэмдэглэж байна гэсэн л vг энэ бол бидний євєг дээдсийг ямар ухаантай ард тvмэн байсныг гэрчилэх баримт, нотолгоо юм.
Харин єнєє vед бид шинэ жил, тєрсєн єдрєє буруу заншлаар буруу тэмдэглэснээс болж сайхан сайхан залуучууд гэмт хэрэгт холбогдож, гэмтэж бэртэж бие, сэтгэлээрээ насан туршаа тахир дутуугийн зовлонд унаад байна.
Цагаан сарыг тэмдэглэхдээ учиртай єнєєгийнх шиг ингэж бие биенээсээ илvv гаръя гэж бэл бэнчингээ гайхуулах гэдэггvй байлаа. Зассан таваг нь дандаа цагаан идээ уух ундаа нь ч мєн тийм, мах нь хvртэл учиртай цагаан сарын битvvний єдєр эрvvг нь заагаагvй хонины толгой, дал,, дєрвєн єндєр хонт шаант чємєг юмуу эсвэл vхрийн чємєг тэргvvтэй яс чанадаг байжээ. Vvнийгээ битvvлэг гэж нэрлээд битvvний орой айл хотлоороо цуглан битvvлэхдээ битvvлэг ид хэмээн биесээ дайлж, зєвхєн битvvний єдєр идэцгээнэ.
Битvvрч эхлэхдээ хонины толгойныхоо эрvvг заах юмуу эсвэл vхрийн чємгєє ташиж битvv хагарлаа, битvvлэг гарлаа хэмээдэг заншилтай. Харин сvvлийн vед том ууц, євчvv чанаж гангарах жишээтэй мєн урд хєршийн бидэнд зориулсан чанаргvй барааг бие биедээ дамжуулна энэ нь ч бас л нєгєє хэн нэгнийхээ дээр гарах гэсэн vзэл явж байна шvv дээ.
Энэ нь эргээд мань мэтийнхээ амьдрал ахуйд маш хvнд дарамт болон хувирдаг нь тодорхой. Тэр нь юу гэхээр эдийг засгийн ухааны нэр томъёогоор нєгєєх инфиляц хэмээх зvйл нь хєєрєгдєєд алга болж єгнє дєє. Хамгийн сvvлийн vеийн Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Нийслэлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөн байна.
Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сарынхтай харьцуулахад 8.8 хувиар өссөн байна. Тухайлбал, хонины мах нэг килограмм нь 400 төгрөгөөр нэмэгдэж 4430, үхрийн мах 5340 төгрөг болжээ. Адууны махны үнэ 28.4 хувиар өсч, нэг килограмм нь 3480 төгрөгт хүрсэн байна. Харин гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд "Алтан тариа"-н задгай гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол орос дээд гурилын үнэ хоёр хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Мєн цагаан сарын сургаар хонины ууц, vхрийн євчvvны vнэ тэнгэрт хадаад 200 мяна хол даваад талийж єглєє. Єнєєдєр хэрэглэгчийн эрх ашгийн тєлєє ажилладаг нєгєє сvртэй сайхан нэртэй Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулан газар маань хаагуур явна вэ? Арилжаа наймаа чинь утгаа алдаад хар захын жишгээр ороод хэдэн онийг элээлээ энэ улсад чинь хууль дvрэм гэж байна уу? Байгаа хэдийгээ хэрэгжvvлж байгаа юм байна уу?
Эцэст нь нэгэн саналыг хэлмээр санагдлаа хууль, дvрэм, журам vйлдвэрлэдэг нєхдvvдээ энэ олон баяр наадмыг зохицуулах шаардлага єнєєгийн нийгэмд тулгараад байна энийг анхаарч vзээчээ.
Ядарсан муу ард тvмэн чинь Энэ олон баяр тvvний vр дагаврыг даахаа байгаад байна шvv.
No comments:
Post a Comment