2011/01/27

Монгол улсын эдийн засаг дахь сайн, муу vзэгдлvvд


Аливаа зvйл хоёр талтай байдгийн жишгээр эдийн засагт ч мєн сайн болон сєрєг муу vр дvн гардаг нь жам ёсны зvйл билээ. Тийм болохоор мэдээж энэ хоёрыг тэнцвэржvvлэх юмуу сайн талыг нь давуулан барих нь эдийн засагчид болоод тєр засгийн холбогдох албаны хvмvvсийн vvрэг даалгавар хийгээд эрдэм мэдлэг, авъяас чадвараа шалгах сорилтуудын нэг болдог. Гэхдээ ард тvмний нуруун дээрх ачаа болох сєрєг муу зvйлvvдийг хурдан таягдан хаях нь нэн тvрvvний эрхэм чухал зvйл юм. Тэгж гэмээнэ тэдний ажлын vр дvн мэргэжил, боловсрол эзэмшсэний гавьяа гарна харин зохицуулж шийдэж чадахгvй бол би эдийн засагч, би ийм тийм дарга гэж нялцганахын ч хэрэггvй зvгээр ухамсараараа болих хэрэгтэй.
Монгол улсын эдийн засгийн улирлын тоймын Сvvлийн vеийн судалгаанас харахад манай улсын эдийн засгийн амьдралд олон єєрчлєлтvvд гарсан ч саар нь сайнаасаа илvv болоод байна. Сайн муу vзэгдлvvдийг харьцуулан vзвээс:
Сайн vзэгдэлvvд
1.     Монгол Улсын тєсєв санхvv, эдийн засгийн сэргэлт болон ашигт малтмалын vнэ єсєж буйтай  уялдан сайжирсаар байна.

2    2008 оны сvvл болон 2009 оны эхэн vеийн эдийн засгийн уналтаас хойш Монголын эдийн засгийн ихэнхи салбаруудын єсєлт эргэн сэргэсээр  байна. 2009 онд 1.3хувийн бууралтай байсан ДНБ, 2010 онд урьдчилсан байдлаар 6.1 хувиар єссєн байна.

3.     2011 онд Хєгжлийн Банк байгуулахаар тєлєвлєж байгаа. Энэ банк нь Монгол Улсын урт хугацааны дэд бvтцийн хэрэгцээг санхvvжvvлэхдээ Тєсвийн Тогтворжуулалтын Сангийн орлогын нэг хэсгийг хэрэглэх юм.

4.     Бизнесийн орчны шинэтгэлтэй холбоотой олон хууль дvрмэнд єєрчлєлт орж хувийн хэвшлийн салбарт бага боловч єєрчлєлт гарсан нь эдийн засагт сайнаар нєлєєлєх vндэс болно хэмээн vзэж байна.

5.     2011оныг “Хєдєлмєр эрхлэлт-хvний хєгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Єнєє жил нийслэлийн удирдлагууд тєр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан Улаанбаатар хотын хvн амын ажилгvйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдvvлэх талаар дорвитой ажил хийхээр тєлєвлєж, 35 мянган иргэнийг байнгын болон тvр ажлын байраар хангахаар зорьж байгаа.

Муу vзэгдлvvд
1.     2011 оны тєсєв урьд ємнє тохиож байгаагvй єндєр зардалтай, ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх огцом єссєн тєсвийн алдагдалтайгаар батлагдсан. Энэ нь Монгол Улсын тvvхэн дэх хамгийн том тєсєв (4.0 триллион тєгрєг) буюу ДНБ-ий тэн хагасаас илvv хэмжээнд хvрээд байна.
 Харин 2010 оны тєсєв тэнцсэн тєсєвтэй гарсан. (12 сарын гулсмал нийлбэрээр)

2.     Дэлхийн банкны дvн шинжилгээгээр 2011 оны тєсєв эдийн засгийн огцом эргэлт болон эдийн засгийн нєєц чадамж дутагдалтай зэргээс бий болчихоод байгаа одоогийн инфляцийн дарамтуудыг улам хvндрvvлнэ гэж vзэж байна. Зардлыг ингэж мєчлєг дагасан байдлаар vргэлжлvvлэх нь шинээр батлагдсан Тєсвийн Тогтвортой Байдлын хуулийн vзэл санаатай нийцэхгvй мєн 2013 оноос эхлэн мєрдєх тєсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас илvvгvй байлгах шилжилтийн замд хvндрэл учруулж байна.

3.     Банкны салбарт ЧЗБ (чанаргvй зээлийн багц) болон хугацаа хэтэрсэн зээл 12-р сард нийт зээлийн 16 хувьтай тэнцэж энэ vзvvлэлт єндєр хэвээр байна. Хадгаламжийн бодит хvv буурч байгаа ч хадгаламжийн баталгааны хууль болон ханшын таатай байдлаар єдєєгдсєн тєгрєгийн хадгаламж єссєн хэвээр байх хандлага vргэлжилж байна. Гэвч ам. долларын хадгаламжийн хvv маш єндєр хэвээр байгаа нь (хугацаат хадгаламжийн хvv 14 хvртэл хувьтай) зах зээлийн эрсдэлтэй байдлыг харуулж байна. Хувийн салбарын гадаадаас зээл авах явдал нэлээд их хэмжээгээр нэмэгдлээ. Энэ байдал нь тєв банкнаас нухацтай хяналт тавихад хvргэж байна. Учир нь эдгээр зээлvvд нь ямар ч хамгаалалтгvй, зээлдvvлэгч мєнгєє гэнэт татсан тохиолдолд зээлдэгчийг эмзэг байдалд оруулж болзошгvй юм. Банкуудын vзvvлэлтийг сайжруулах vvднээс банкны бvтцийн єєрчлєлтийг хийх мєн одоогийн мєрдєгдєж буй банкны дvрэм журмуудыг цаг алдахгvй, зоригтойгоор хэрэгжvvлэх нь чухал байна.

4.     Гадаад худалдааны алдагдал 2009 оны 2-р сард 1086 сая ам.доллар (12 сарын гулсмалаар) байсан бол 2010 оны 6-р сард 146 сая ам.доллар болтлоо багасч мэдэгдэхvйц сайжирч байснаа 2010 оны 12-р сард 379 сая ам.доллар болсон байна. ОТ-н бvтээн байгуулалтын ажил, тvлш, тоног тєхєєрємжийн тээвэрлэлт болон холбогдох дэд бvтцийн тєслvvд нэмэгдсэнээр эдийн засаг тэлж, тэр хэрээр импорт огцом єсч байна. Vvний vр дvнд II улиралд ДНБ-ий 7.4 хувьтай  тэнцэж байсан урсгал дансны алдагдал (4 улирлын гулсмал нийлбэрээр) 2010 оны 3-р улиралд 9.8 хувьд хvрч тэллээ.

5.     Инфляцийн єсєлт 12-р сарын хамгийн сvvлийн vеийн мэдээллээр 11-р сард 12 хувьтай байсан УБ хотын инфляци ємнєх оны мєн vетэй харьцуулахад 12-р сард 14 хувь хvрч хэрэглээний vнэ цаашид єсєх хандлага vргэлжилсээр байна. Инфляцийн хувьд гадаад болон дотоодын хvчтэй дарамтууд хослон нvvрлэж байна.
Гадаадын зах зээлээс хамааралтай инфляц єсєх шалтгаан нь:
·         Олон улсын мєнгєний бодлого
·         Гаднаас орж буй валютын урсгал,
·         Хvнсний нийлvvлэлтийн байдал  Монгол Улсад хvнсний ногоо, будаа зэрэг хvнсний гол нэрийн бvтээгдхvvнvvдийг нийлvvлэгч Хятад Улс, ОХУ-д хvнсний vнэ єсч байгаа нь гадаад орчноос инфляцийн дарамтууд ирж болзошгvйг анхаарах хэрэгтэй.
Дотоодын зах зээл дэхь инфляц єсєх шалтгаан нь:
·         Эх орны хишиг нэрээр 800 орчим тэрбум тєгрєг бэлнээр зах зээл рvv гаргаж байгаа.
·         Дотоодын эдийн засгийн хувьд нєєц чадамж дутагдалтай байгаа бєгєєд єнгєрсєн євлийн зудны сєрєг нєлєє махны vнэнд ихээхэн нєлєєлсєн хэвээр байна мєн шvлхий, зуд турхан гээд байгалийн элдэв бэрхшээлvvдээс шалтгаалж байна.
·         Мєн цаг зуурын огцом єсєлт энэ цагаан сар, шинэ жил гээд баяруудтай холбоотойноор єсєх нэг шалтгаан.
Энэ мэтчилэн сайн муу vзэгдлvvд манай эдийн засагт байсаар байна. Гагцхvv бид эрсдэлийг зєв тооцоолж ирээдvйгээ єєдрєг харж сєрєг муу vзэгдлvvдээ багасгах ажлыг амаараа хийх биш бодит амьдрал дээр хийж vр дvнгий нь нэн даруй vзэх шаардлагатай байна.
Монгол Улс тєсвєє ил тод байлгах тал дээр томоохон ахиц гаргасан боловч тєсвийн  хєрєнгє оруулалтын удирдлагыг сайжруулах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй хэвээр байна. Нэгдсэн Тєсвийн тухай хууль, Хєгжлийн бодлого, тєлєвлєлтийн хууль, Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр худалдан авах бараа, ажил vйлчилгээний гvйцэтгэгч сонгох журам зэрэг хуулийн тєслvvд болон тєр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжvvлэх асуудлуудын талаар хэлэлцэж байгаа  энэ чухал vед тєсвийн  хєрєнгє оруулалтыг тєлєвлєх, тєсєвлєх системийг сайжруулах талаархи саналуудыг Дэлхийн Банк сануулж байна.

No comments:

Post a Comment