2011/01/19

Монгол хvн монголын баялаг-2


Хєндєх сэдэв: Боловсролын чанар, тогтолцоог шинэчлэе!
Боловсрол гэдэг нь боловсрох хэмээх үйлийн нэрийг заасан утгатай vг юм. Аливаа зvйл болж, боловсорсон тохиолдолд, нэг vгээр хэлбэл хєгжих хэмээн ухаж болох юм тэгж гэмээнэ тухайн зvйлийн ид шидийг бvрэн гvйцэд vзэх ёстой.
Єнєєгийн энэ цаг vе хvнээс ямар боловсрол шаардаж байна гэхээр оюун ухаан, бие бялдар, сэтгэл сэтгэлгээний єндєр хєгжилтэй,  орчин цагийн техник технологийн єргєн мєдлєгтэй, мэдрэмжтэй гоо зvйн ойлголттой, єєрийн эзэмшсэн мэргэжлээ сайн эзэмшсэн тохиолдолд боловсролтой хvнд тооцогдоно хэмээн ойлгож болмоор.  Тиймээс монгол улсад энэ хэмжээний боловсролтой хvн хэд байгаа гэдэг нь чухал биш ийм хэмжээнд ард тvмнээ боловсруулах нь чухал зvйл юм. Боловсролтой монгол хүн улсынхаа жинхэнэ эзэн, баялаг мөн баялгийг бүтээгч нь юм.
Тэгэхээр энд боловсролыг бий болгогч хийгээд чанарын асуудал сєхєгдєх шаардлага бий болоод байгаа юм. Манай боловсролын системд дандаа яригддаг нэгэн зүйл бол чанар. Чанар муу байгааг нь бүр доороос нь буюу хүүхдийн суурь хүмүүжлээс ярих хэрэгтэй хэмээн үзэж байна. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа хэмээн өвөг дээдсийн мэргэн үг байдаг тийм учраас тухайн хүүхэд багадаа ямар орчинд өссөн эцэг эх нь хэрхэн хүмүүжүүлсэн гэдэг нь тэр хүний хөгжих, боловсрохын суурийг тавьж байна гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр бага, дунд боловсролын шатанд хүүхдийн хүмүүжил төлөвшил нь зөв юмуу буруу байх нь эхний асуудал юм. Харин дараагаар нь нэг хvнд ноогдох сургуулийн тоогоор дэлхийд дээрvvр байранд давхих сургуулиудын тоо юм. Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай атлаа тэрбум хүн амтай улсад ч ахадсан олон их дээд сургуультай болсон нь үнэхээр гайхалтай. Насанд хүрсэн 10 хүн тутмын нэг нь энэ олон их дээд сургуулийн нэгэнд суралцдаг. Хамгийн сvvлийн vеийн тоогоор их дээд сургууль, коллежийн тоо нь 170 байгаа нь арай л ахадсан хvнд аппарат, нvсэр эдийн засаг бизнесийн орчин гэдэг нь тодорхой юм. Vvнээс 48 нь тєрийн ємчийнх ,116 нь хувийнх  гэж байгаа. Ингээд бодохоор чанаргvй бvтээгдэхvvн vйлдвэрдлэдэг vйлдвэрийн тоо хэрээсээ хэтэрч байгааг хэн бvхэн мэдэж байгаа хэрнээ цєєлєхгvй байгаа нь бас учиртай.
Мєн их дээд сургуульд жил бүр л сургалтын тєлбєрийн нэмэгдэл эцэг, эхчvvдийн толгойг євтгєдєг ч бахь байдгаараа угтдаг сургалтын орчин оюутнуудын сурлагын чанарт нөлөөлдөг.
Чанаргvй боловсролыг єєгшvvлж байгаа нэг гол зvйл бол багшийн мэдлэг боловсролын түвшин, зан авир, харьцаа гэх мэт хүчин зүйлүүд. Олон жилийн турш амь бєхтэй оршсоор байгаа багш нарын мэдлэг чадваргvй байдал боловсролын гажуудлын нэг хэсэг яах аргагүй мөн.
Євгєн профессорууд коммунизмаас "євлєж авсан" шарласан хуудаснаасаа цээж бичиг хийлгэн, том толгойтой оюутнууд нь ширээ дэрлэн унтсан дээд боловсролын нэн шинэ тогтолцоо 90-ээд оноос эхтэй. Дадлагажигч багш нэрээр лекцээ ч уншиж, семинараа ч удирддаг "универсал" багш хувийн их дээд сургуульд олон бий. Уг нь тэд vндсэн багшаасаа суралцахын дээр магистр, докторт заавал сурах ёстой. Гэтэл олонхи нь тэгж мєнгє vрдэггvйгээс гадна тийм зав зай ч бараг олдохгvй. Мєн сургуулийн зvгээс тэднийг сургалтад хамруулж, гэрчилгээ олгох ёстой ч энэ бvгд мєн л хєшигний араар эвтэйхэн зохицуулагдчихна. Сургуулиудын хувьд зэрэг цол єндєртэй багш нарыг олноор авч ажиллуулснаас дєнгєж тєгссєн оюутнуудаа гарын vзvvрийн ажилд зарчихвал цолны нэмэгдлээс эхлээд элдэв зарлагын vvд хаагдах болно. Дээр нь тэд чих зєєлєн. Сургуулиудын удирдлагын энэ явцуурлын улмаас мянга мянган оюутнуудын эрх ашиг хохирч байна.


Энэ бvхний үр дvнд ажилгvйчvvдийн эгнээ мянга мянгаар бvл нэмж, ард тvмэн хохирч, тєрийн хурц хараа, сонор чихийг vгvйлсээр хэдэн оныг vдэж байна. Оюутнуудын тухай нэг ийм явган яриа байдаг даа. СУИС-т "Ардын жvжигчин" ороод оюутан болоод тєгсдєг гэдэг. Тvvн шиг их сургуулиас захирал тєрєєд ажилтан болж хvмvvждэгийн жишээг тєгсєгчид амьдрал дээр жинхэнэ утгаар нь харуулж байна.
Нягтлан бодогч мэргэжлээр тєгссєн оюутан ажилд оржээ. Бvхнийг чадна, мэдэхгvй зvйлгvй хэмээх мэт vнэмштэл ярайх дипломын дvнг хараад захирал ч шинэхэн ажилтандаа олзуурхаж суулаа. Харин эхний хагас сарын дотор л мєнєєх ажилтны зэс нь цухуйж эхлэв. Цалингийн цэснээс эхлээд, єдєр тутмын орлого зарлагаа ч ойлгож, хянаж чадахгvй шинэ нягтлангаа халах ч хэцvv, халахгvй байх ч хэцvv байдалд орсон дарга єєрєє хvсээгvй ч ажилгvйчvvдийн тоог нэгээр нэмэхээс єєр аргагvй болно.
Ийм ацан шалаанд ордог албан байгууллага манайд олон. Сурах цагтаа сураагvй ажилтнаа сургаад авах уу, сурсныг нь хайж олох уу гэдэг хоёр замын мэдээж сvvлчийнхийг сонгоно. Ингээд л чанаргvй боловсролоос vvдэлтэй ажилгvйдэл, тvvний садан ядуурал амь бєхтэй оршсоор байна, Монголд.
Монгол улс нэг хvнд оногдох эмч, багш, оюутныхаа тоогоор Азийн бар байтугай дэлхийн арслангийнх нь хэмжээнд очно гэхэд хилсдэхгүй. Тэгсэн мєртлєє улс орон маань хєгждєггvй. Учир нь юундаа байна вэ? Монгол хvний оюуны потенциал бусдынхаас муу юм болов уу? Yгvй, гадаад дотоод явж их юм vзсэн хvмvvсийн яриагаар бол харин ч эсрэгээрээ юм шиг.
Эсвэл тэр хvмvvс маань бvгдээрээ гадаад дотоод яваад улс орныхоо тєлєє ажиллах сэтгэлтэй хvн vлдсэнгvй юу? За тийм байхыг vгvйсгэхгvй л юм даа. Гэхдээ л хэрвээ тэд бvгдээрээ явчихсан юм бол улс эх оронд маань хэн vлдчихээд байгаа юм бэ? Єнєєдєр 10-р анги тєгсєж байгаа хvvхдvvдийн лав л 70-80% нь их дээд сургуульд орж байх шиг. Нэг vгээр хэлбэл нийгмийн маань 70-80% нь элит болж байх юм. Yлдсэн хэсэг нь хар масс. Сонирхолтой нь масс элит хоёрын маань хэн нь нийгмээ авч явах нь тодорхойгvй байх юм.

Єнєєдєр чанартай ч байсан чанаргvй ч байсан бvгд л их сургуульд орно гэж зvтгэхээр хэн мал хариулж сvvтэй цай уулгаж, хэн тариа тарьж талх идvvлж, хэн барилга барьж, хэн vйлдвэрт ажиллаж, хэн гудамж цэвэрлэх юм бэ? Бvгд л эмч, хуульч, эдийн засагч болчихлоо шvv дээ. Тэр цагаан гартнууд мал хариулж маньд сvvтэй цай уулгана гэж ёстой гонжийн жоо, голионы баас биз. Эцэст нь нэг л их олон ромбо зvvсэн гудамж метрлэгчидтэй болох байх даа.
Мэдээж хэрэг боловсрол хэрэгтэй байлгvй яах вэ. Ялангуяа энэ глобальчилалын эринд боловсролгvй хvн гишгэх газаргvй. Гэлээ гэхдээ дипломоор биш харин ерєнхий мэдлэгтэй хүн ч амьдрах ёстой эрин зуун юм биш vv. Дандаа Диплом ромботой хvн сайхан амьдардаггvй, чаддаг мэддэг юмтай хvн сайхан амьдардаг цаг үе. Харин манайхан єнєєх л социализмын vеийн сэхээтэн, аристократ гэдэг ойлголтоосоо салж чадахгvй бvгд л дээд сургууль тєгсєх гэж зvтгэх юм.
Баруунд хvмvvс хvvхдээ заавал их сургууль тєгсгєх гэж хичээдэггvй, харин амьдралаа аваад явчих сайн хvн болгох гэж хичээдэг. Хvн болгонд єєрийн гэсэн оюуны илтгэцvvр, идэх ёстой хоолны хэмжээ гэж юм байдаг. Дvvрчихсэн мулгуу амьтан эцэг эхийнхээ мєнгийг vрэн байж арын хаалгаар нэг юм дунд сургууль тєгссєн болоод бас л энэ замаараа их сургууль тєгсєєд... Тэгээд?

Амьдрал тэр чигээрээ арын хаалга биш шvv дээ. Тэр хvн ажил дээр гараад л тар нь танигдана. Тэгэхэд л нєгєє єчнєєн жил эцэг эхийн мєнгєєр сурсан “мэдлэг” нь хэнд ч хэрэггvй болж мань хvн гудамж метрлэж архи уухаас єєр хийх юмгvй болно доо. Тєр засаг маань ч гэсэн энэ тал дээр анхаарч дунд сургуулийнхаа боловсролыг чангалж их сургуульд орох босгыг єндєрсгєєсэй. Чанартай хэдэн сургуулиас бусдыг нь хааж ингэж замбараагvй лиценз єгєхєє болих хэрэгтэй. Эцэг эхvvд маань ч гэсэн хvvхдийнх нь ирээдvй чадвар болохоос ромбо биш гэдгийг ойлгоосой.
Өнөөдрийн байдлаар 160 мянга гаруй оюутан суралцаж байна. Тэгэхээр тэд жилдээ зєвхєн сургалтын тєлбєртєє 110 гаруй триллион тєгрєгийн зарцуулж байна. Хамгийн багаар бодоход шvv дээ vvнийгээ 4 жилээр vржvvлэхэд хэд гарах нь ойлгомжтой юм. Ингэж их залдал чирэгдэл болсон хэрнээ тэдний 50 хvрэхгvй хувь мэргэжлийн ажлаа хийж байна.
Энэ асуудал дээр тєрєєс дорвитойхон арга хэмжээ авахгvй бол байдал хэдэн ч жил vргэлжилэх нь ойлгомжтой.  Тиймээс дараахь хэдэн саналыг гаргахаар шиидлээ.
1.    Боловсролын тогтолцоогоо эргэн нэг харж хvvхдийн суурь хvмvvжлээс эхлэх хэрэгтэй байна. Жишээ нь бага боловсролын сургалтанд монгол аман зохиол,  тоглоом наадгай зvйр цэцэн vг, vлгэр гэх мэт ардынхаа сурган хvмvvжvvлэх ухааныг тvлхvv оруулах хэрэгтэй.

2.    Дунд сургуулиас их дээд сургуульд орох оюутны босгыг єндєрсгєе.

3.    Чанаргvй олон их, дээд сургуулийн тоог тєрийн бодлогоор цєєлєх хэрэгтэй мєн 4 жил сурч байгаа оюутнуудыг нэг жилийг хагас цэргийн зохион байгуулалтанд оруулах ч юмуу аль эсвэл хєтєлбєрт нь бие бялдарын боловсролын хичээлийг оруулах зайлшгvй шаардлагатай хэмээн vзэж байна. Энэ юу гэсэн vг вэ гэхээр мэргэжлээрээ ажиллаж чадахгvй олон цагаан гартнууд амьдрал дээр гараад хоолоо олж идэх нэгэн арга замыг сурна хэмээн vзэж байна.

4.    Нийгмийн сэтгэл зvйгээс ажиглаад байхад нийт массын боловсрол, сэтгэлгээ маш тааруу, гундуу байгааг хvн бvр л мэдэрч байгаа байх хэмээн бодож байна. Тийм учраас нийт нийгмийн боловсролыг дээшлvvлэх нэгэн арга бол vндэсний томоохон сэхээтхvvдээр олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр хичээл зааж мэдлэг, боловсролыг нь дээшлvvлж, тэтгэх ажлыг системтэйгээр зохион байгуулах нь зvйтэй болов уу хэмээн бодно. Vvнд их дээд сургуулийн томоохон багш нар юмуу аль эсвэл З.Бат-отгон, Эрдэнэ ч юмуу. Энэ унтаа байгаа нийгмийг сэргээх ажлыг зєв зvйтэй талаас нь бодлогоор захицуулах нь туйлын чухал.

Нэг vгээр хэлбэл улс тєржиж, харийн соёл даган дуурайж  байхынхаа оронд ард тvмнээ харанхуйгаас гэрэл гэгээ рvv гаргах нь хамгийн зєв сонголт юм. Бvх талын боловсролтой Оюун ухаан, бие бялдар, сэтгэл сэтгэлгээ нь боловсорсон монгол хvнийг супер монгол хvн хэмээн тодрохойлоод байгаа билээ. Тэгвэл монголчууд бvгдээрээ энэ замыг сонгоод єв тэгш ард тvмэн болохыг тєлєє урагштай алхам хийцгээе. Монгол хvн монголын баялаг тэр дундаа єндєр боловсролтой монгол хvн жинхэнэ баялгийг бvтээнэ дээ.

No comments:

Post a Comment