2011/01/21

Чимээгvй хар тахал...


Тамхи таван нас хорооно гэж бид ярьдаг тэгсэн хэрнээ татаж хордсоор л байх юм. Тамхи татаж байгаа хvмvvсийн ихэнх шалтгаан нь ядрах, єлсєх, гоё харагдах гэх мэтээр олон тєрлийн шалтаг шалтгаан байдаг.
Гэвч vvний цаана ямар ямар сєрєг vр дагавар байдгийг хvмvvс тэр бvр мэддэггvй. Хамгийн наад зах нь эдийн засаг, эрvvл мэндээрээ хохирно цаашлаад олон янзын євчин тусч vхэлийн аюулд тулгарах хvртэл аюултай юм.
Єдєрт 10 ширхэг тамхи татдаг хvн 1 ширхэг тамхи 100 тєгрєг гэж бодоход єдєртєє 1000 тєгрєг зарцуулна. Ингээд бодоход сард 30000 тєгрєг жилд 360000 тєгрєг тамхинд зарцуулна гэсэн тооцоо байна. Манай улсын дундаж орлоготой єрхийн нэг сарын цалингаар нэг хvн бvтэн жил єєрийгєє болон єрєєлийг хордуулж vхлийн аюул руу тvлхдэг байна.  
Одогоор дэлхий дээр нэг тэрбум гаруй хvн тамхи татаж байгаагийн дєрєвний нэг хувь буюу 250 сая хvн насанд хvрэгчид бєгєєд тамхины хэрэглээ нь жил болгон 5 сая гаруй хvнийг vхэлд хvргэж байна.
Хєгжиж буй орнуудад хvн амын хурдацтай єсєлтийн зэрэцээгээр тамхины vйлдвэрvvдээс явуулж байгаа маркетингийн эрчимтэй vйл ажиллагааны улмаас тамхины хэрэглээ єсєн нэмэгдсээр байна. Хэрэв ийм байдлаар vргэлжилбэл 2030 он гэхэд жилд 8 саяас илvv хvнийг овч одно гэсэн судалгаа байдаг юм байна.  Цаашлаад энэ зууны сvvл гэхэд нэг тэрбум хvн vхэх магадлалтай. Эдгээр vхлийн дєрєвний гурав нь бага дунд орлоготой орнуудад тохиолдоно гэж тооцоолжээ.
Тамхины хэрэглээ vхэлд хvргэж байгаа хамгийн гол найман шалтгаан байдгийн зургаа нь эрсдэлт хvчин зvйл юм. Эдгээр нь уушиг, хоолой, бєєр, давсаг ходоод, бvдvvн гэдэс, амны хєндийн болон улаан хоолойн хорт хавдар мєн тvvнчлэн цусны цагаан эсийн хорт хавдар, архаг бронхит, уушигны архаг бєглєрєлт євчин, зvрхний цус хомсдох євчин, тархины харвалт, vр зулбах, дутуу тєрєх, тєрєлхийн гажиг болон vргvйдэл бусад євчинvvдэд хvргэдэг байна.
Энэ нь урьдчилан сэргийлж болох байсан зовлонд хvргэж vр бvтээлтэй амьдралынх нь олон жилийн алдагдуулдаг. Мєн тамхины хэрэглэнээс хувь хvний хєдєлмєрийн бvтээмж бууран цалин хєлс, орлого нь багасч эрvvл мэндийн тусламж, vйлчилгээнд хамаг байдгаа зарцуулна. Айл єрх улмаар улс оронд эдийн засгийн хохирол учруулдаг байна. Тамхи хэрэглэх нь хувь хvний сонголт боловч эрvvл мэндэд ямар нєлєєтэйг бvрэн ойлгосноор ихэнх  тамхи хэрэглэгчид  тамхинаас гарахыг хvсдэг боловч, никотины хамаарлаас болж бэрхшээлтэй тулгардаг.

Тvvгээр ч барахгvй дэлхийн нэр нєлєєтэй vйлдвэрvvд тамхины хэрэглээг хэвээр хадгалах нэмэгдvvлэх зорилгоор хэдэн арван тэрбум долларыг зар сурталчилгаандаа зарцуулж єндєр ур чадвартай ухуулагч нарыг хєлсєлдєг. 
Манай улсад ч энэ жишээ байсаар байна. Хуулиа дагаж мєрдєхгvй хууль нь гууль болсон жишээ олон байна. Тамхины хяналтын тухай хууль мєн Зар сурталчилгааны тухай хуулийн 2-р бvлгийн /6.5.7/ дугаар зvйлийг ноцтойгоор зєрчсєн олон газар байгаа. Мєн том жижиггvй дэлгvvрийн лангуун дээр єрсєн тамхинууд ч ил, далд сурталчилгаа болж энэ хуулийн заалтийг зєрчиж байгаа юм.
Тамхи эрvvл мэндэд хортойг шинжлэх ухаанаар нотолсноос хойш 50 гаруй жилийн дараа, дам тамхидалтын хор хєнєєлийн талаар баримт нотолгоотой болсноос хойш 20 гаруй жилийн дараа цєєн хэдэн улс тамхины тархалтыг хянах vр нєлєєтэй бєгєєд хvлээн зєвшєєрєгдсєн стратегийг хэрэгжvvлж байна.
Харин манай улсад энэ талын хууль байгаа боловч хэрэгжvvлдэггvй зарим зvйл заалт дээр учир дутагдалтай байдагт учир оршино.
Тэдгээрийн нэг нь тамхи ширхэгээр худалдаалахыг хориглох заалт юм. Энэ заалт хэрэгжсэнээр хvvхдvvд, охидууд тамхинаас гарч тэдний эрvvл мэнд, эдийн засгийн хvчин зvйлvvдэд vр нєлєєгєє єгєх юм.
Мєн хєгжиж байгаа орнууд бараг ийм арга хэмжээ авдаггvй бєгєєд тамхины vйлдвэрvvд нь эмэгтэйчvvд болон залуусыг худалдаа болон ашиг орлого нэмэгдvvлэх том боломж гэж vздэг. Манай улс vvнтэй адил гэмээр бодлоготой байна.
Улс орны ирээдvй болсон эмэгтэйчvvд, хvvхэд залуусыг энэ чимээгvй хар тахлаас аврах дорвитой арга хэмжээ даруй авахгvй бол улс орны маань vндэсний аюулгvй байдал сvйрлийн ирмэг дээр ирээд байгааг ард нийтээрээ ухамсарлаж байгаа нь дамжиггvй ээ.
Тєрийн хараа хурц, шиийдвэр мэргэн оновчтой байх болтугай

No comments:

Post a Comment