2011/01/21

Монгол охид бvсгvйчvvдээ ємєєрч, хамгаалая!


Манай нэрт  яруу найрагч О.Дашбалбар нэгэнтээ “Амьддаа бие биенээ хайрла” хэмээн шvлэглэсэн нь яах аргагvй vнэн vг. Хvний  нийгэм хайр энэрэл гэдэг агуу зvйлийн хvчээр нэг талаараа оршин тогтнодог. Энэ зvйл маань дутагтаад vгvй болоод ирэхээрээ муу муухай зvйлvvд бий болдог жамтай.
Єнєєгийн бидний суурин иргэншсэн энэ нийгмийн хахир хатуу мєстлєгийг гагцхvv бие биенээ хvндлэх, хайрлах, энэрэх тэрхvv зєєлєн сэтгэл л аварна. Ой мод урттай богинотой олон хvн сайнтай муутай гэдгийн vлгэрээр сайны хажуугаар саар зvйл байлгvй л яахав!
Энэ цаг vеийн хамгийн эмзэг нэг асуудал бол монголын ирээдvйг vргэлжлvvлэх охид, бvсгvйчvvд минь гадаадын халтар тєгрєгтєнгvvдийн євєрт эрхэлж ариун цус алтан ясаа бохирлож байна. Тэдний зарим нэг хэсэг нь эх орон, эцэг євгєдєє мэддэггvй хvн дvрстнvvдийн уршгаар гадны олон оронд зарагдаж бие сэтгэлээрээ хохирсоор л байна.
Мєн Хvний наймаа хийдэг сvлжээ бий болсон талаар ємнє нь ярьж байсан. Гэмт хэрэгтнvvдийн талаар ямар нэг мэдээлэл байна уу нэг том сvлжээ байна уу эсвэл олон жижиг сvлжээ байна уу гэдгийг манай холбогдох байгуулагуудын хийх чухал ажлуудын нэг мєнєєсєє мєн.
Хичнээн сvлжээ байгааг хэлж мэдэхгvй ямар ч байсан манай улсад хvн худалдаалах гэмт хэргийн нарийн сvлжээ бий болсон байна. Дvvргvvдэд гэхэд л Булган, Тамирийн, Ким Духаны, Онондоогийн бvлэг гэх мэтчилэнгээр нэ
ртэй устай бvлгvvд байдаг талаар хохирогчид ярьж байна. Зохион байгуулалттайгаар гудамжинд явж байгаа насанд хvрээгvй охидыг хvчээр машинд суулгаж бэлгийн мєлжлєгт єртvvлэх нь жирийн vзэгдэл болоод байна. Хvний наймааны хохирогч 17 настай охин сураггvй болоод 12 хоногийн дараа Дархан уул аймгаас олдсон байна. Хvний наймааны цаана эд эрхтэний наймаа байгаа гэдгийг баттай хэлэх байна. Монголын нийгэм траншейнд байгаа хvvхдvvдийн тоог гаргаж чадахгvй байгаа vvний ард хvний наймаа эд эрхтэний наймаа байж л байгаа. Энэ тэгш бус тогтолцооны цаана маш их мєнгє нулимс байгаа юм шvv.
Хонгилийн vзvvрт гэрэл гэдгийн vлгэрээр тэдний тєлєє ажиллаж эрхийг хамгаалдаг байгууллага бий болсон. Хvйсийн тэгш эрхийн тєвийн гаргасан судалгаагаар БНХАУ-н эрээн хотод 800 орчим монгол охид байгаа гэсэн тоог гаргажээ. Vvнээс гадна Бээжинд 500 орим охид бvсгvйчvvд, Макаод 500, Хонкогод 300, Сингапур, Малайз,Урайн, Израйлд,олон олон монголын охид бvсгvйчvvд хvний наймааны золиос болж байна. Энэ газар руу очиж байгаа охидын 70 гаруй хувь нь учраа сайн мэдээгvйгээс хvний наймааны золиос болж байна. Ихэнхдээ хvний наймаанд єртсєн охид бvсгvйчvvд буцаж ирээд найз нєхєд хамаатан саднаа дахин золиослоход хvргэдэг байна. Учир нь цаад эзэд нь нэг  охин авчирвал чєлєєлнє гэдэг байсан бол одоо нарийн зохион байгуулалтат орж 10 эмэгтэйг авчирвал чєлєєлнє гэдэг болжээ.

Энэ байгууллагын буянаар  єнгєрсєн хугацаанд 400 гаруй хvний наймааны золиос болсон охид хандаж сэтгэл зvйн зєвлєгєє бусад бvх талын туслалцаа авч байсан юм байна. Энэ бол хэдэн сарын ємнєх судалгаа энэ тоо єнєєдрийн байдлаар нэлээд єєрчлєгдсєн нь тодорхой.

Энэ мэт олон хурц асуудал манай нийгэмд байгаа нь ард тvмнийг туйлдааж, доройтуулж, хvндрvvлж байгааг хэн бvхэн мэдэж байгаа. Их монголын vр сад, ард тvмэн минь энэ бvхэн нэг юмыг ёрлож,зєгнєж байгаа бус уу?

Монгол охид бvсгvйчvvд энэ улсын маань тусгаар тогтнол, ирээдvйг бvтээлцэх чухал хvмvvсийн нэг яах аргагvй мєн.
Тиймээс бид бvхний итгэл, их vvргийг хvлээж тєрийн эрхэнд гарсан эрхэм хvмvvс маань холбогдох байгууллагуудынхаа vйл ажиллагааг чангатгаж энэ болон vндэсний аюулгvй байдалтай холбоотой гэмт хэргvvдийг таслан зогсоох хэрэгтэй байна.
Нэг vгээр хэлбэл тєрийн тємєр нvvрийг энгийн ард тvмэндээ биш гэмт хэрэгтнvvvдэд vзvvлэх хэрэгтэй байна.
Цєєхєн хэдэн монголчууд минь юуны тулд хорвоогийн тоосийг хєдєлгєж байгаа билээ дээ. Тийм болохоор амьддаа бие биенээ хайрлаж байхын утгыг энэ жишээ ч биш олон зvйлээр харуулмаар байна.  Энэ нийгэм, цагийн байдал, ирээдvйгээ бодоод надан нэгэн санал байна. Эх орныхоо гэсэн элэг зvрхтэй монголчуудаа  Монгол охид бvсгvйчvvдээ ємєєрч, хамгаалах хєдєлгєєн байгуулая.

No comments:

Post a Comment