2011/01/18

Монголчууд бидний vнэгvйдэл


Хvн тєрєлхтєний тvvх Дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд тєр байсан юм. Тєрєє цогцлуулж байж сая зон олон нь ард тvмэн ч болдог, тvvхээ ч бvтээдэг"гэж Гегель хэлжээ. Энэ vг нэг талдаа vнэн ч нєгєє талдаа бодууштай зvйл юм. Гэхдээ бvх юм монголоос vvссэн гэх vзэлтэй тэр бvр санал нийлээд байх нь утгагvй юм.
Монголчууд бид бvхэн дэлхийн тvvхэнд єєрийн гэсэн ул мєрєє vлдээсэн соёл уламжлал, зан заншил, хэл бичиг, vvх тvvхтэй  ард тvмэн. Тэр хэрээрээ ч бидний vнэ цэнийг дэлхий дахинаа мэдэж мэдэрдэг тэр дундаа юм vзэж нvд тайлсан, аливаа юмны наадах цаадах нарийн учрыг мэдэх, соёл иргэншилийн ихээхэн мэдлэгтэй, боловсролтой хvмvvс ухаарч ойлгодог. Монголчууд бид чинь аливаа зvйлийн цаана ямар нэгэн билэгдэл шингээж , тэнгэртэй харьцаж, зєн совин, зvvд зэрэг далд ухамсарын мєн чанаруудаараа єєрсдийн оюун ухаан, сэтгэл, сэтгэлгээгээ тэлж боловсорч, гэгээрч тvvнээсээ урам зориг авч єдийг хvрсэн ард тvмэн. Тиймдээ ч бидний євєг дээдэс хvчирхэг агуу явсаны цаад утга нь нэг талдаа ийм буюу.
Ер нь аливаа зvйлийн vнэ цэнэ гэдэг єргєн ойлголт юм. Юм бvхнийг бодоод vзэхэд тvvний ард талд vнэ цэнэ гэсэн нууц ноён сууж байдаг. Манайхан vнэгvй юм амьгvй, гэхчилэн янз янзаар л ярьдаг. Vнэ цэнэ гэдгийг энгийнээр тухайн юмны чанар, хэмжээ, vнэлгээ буюу гvн ухааны ойлголтоор vнэлэмж юм хэмээн нэг єнцгєєр ойлгож болох юм шиг. Тэгэхээр аливаа юмны vнэ цэнэ, vнэлэмж бол энгийн хэрнээ цаанаа нарийн ойлголт юм. Аливаа юм хоёр талтай байдгийн vлгэрээр vнэ цэнэ мєн vнэгvйддэг жамтай. Vнэгvйдэх тал нь дийлээд эхлэхээрээ тухайн ойлголтын, улс гvрний бодлого буруу, систем нь гажуу  байгаагийнх гэж vзэж болох юм. Харин vнэ цэнэ нь хэвээрээ, vргэлж єєдєлж дэвшиж байвал зєв зvй тогтлоороо явж байна хэмээн ойлгох нь зvйн хэрэг.
Ингээд бодоод vзэхээр Хvн тєрєлхтєний vнэ цэнэ, Монгол хvний vнэ цэнэ, Монгол тєрийн vнэ цэнэ, Соёлын vнэ цэнэ, Амьдралын vнэ цэнэ, Хайрын vнэ цэнэ, Эрх чєлєєний vнэ цэнэ, гээд бvх л зvйл vнэ цэнийг дагуулдаг. Харин буруу замаар будаа тээж, тухайн зvйлийн чанар чансаа нь муудаад ирхээр vнэгvйддэгийг амьдралын туршлагаас шууд харж болно. Ингээд Монгол улсын vнэт зvйлс болох хоёр гуравхан зvйлийн жишээн дээр vнэгvйдлийг авч vзьзе.
Монгол хvний vнэгvйдэл
Энэ бvлгээр монгол хvний vнэгvйдээд байгаа олон зvйлийн жишээг авч vзэж болох ч голлох хэдийг нь ярих нь зvйтэй гэж бодож байна. Єнєєдєр манай улсад  хvнийг оюун ухааныг vнэнэлэх vнэлэмж маш муу байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Олон улсын математикийн олимпиадад тvрvvлсэн монгол оюутныг мэдэхгvй єнгєрvvлж байх жишээтэй иймэрхvv vйл явдалууд маш олон байдаг. Мєн монгол ажилчин хятад барилгачнаас дунжаар дєрєв дахин бага цалин авдаг. Монгол хvн гэрийн vйлчлэгч хийвэл сайндаа л зуун найман мянган тєгрєгний цалинтай байхад Зvvн ємнєд Азиас авчирсан Филиппин, индонез vйлчлэгчид 500 ногооны цалин єгдєг шинэ монголчууд "гараад" байна. Гадаадын тєслийн ажилтан монголчууд ч гадаад мэргэжилтнээсээ хэд дахин багаар vнэлэгддэг. Тєрийн сангийн 32 мянган ам.долларын хєрєнгєєр баруунд мастер хамгаалаад ирсэн мэргэшсэн албан хаагчид хэдэн арваараа монголын тєрд vнэгvйдээд зарим нь гудамжны жагсаалд оролцоод явж байна. Ямар ч чадварлаг монгол инженер Зєвлєлтийн мэргэжилтний дэргэд "жижгэрдэг" байсан социализмын vеэс л монгол хvний vнэгvйдэл эхтэй.

Монгол х
vн бусад vндэстнээс тийм "хойлог" амьтад болоод хямдхан vнэлэгддэг юм уу гэхээр IQ-ийн vзvvлэлтээрээ дэлхийд 21-д жагсдаг гэж "Хан-Уул" сургуулийн Д.Дэмбэрэл гуай яриад байдаг. Алтан гартай мэс засалчдаас эхлээд олимп, дэлхийн аваргын медальт тамирчин монголчууд Чикагод аяга угаагаад, эсвэл Сєvлд айлын байр засаад явж байна. Социализмын vед асар их валют зарцуулж бэлтгэсэн олон зуун нарийн мэргэжлийн инженер, Монголын оюуны vнэт капитал болсон монголчууд дэлхийгээр нэг тарсны хохирлыг тооцсон эдийн засгийн тооцоо ч алга.

Харин ч эсрэгээрээ, нутагтаа махны мухлагийн худалдаачин байсан шалихг
vй америк эр Монголд том тєслийн удирдагч болчихсон, цаг агаарын хvнд нєхцлийн нэмэгдэл, цай кофены зардалтайгаа дундаж америкчуудаасаа 10 дахин их цалин аваад явж байдаг. Барилгын талбайгаас тєрийн алба хvртэлх монгол хvний vнэгvйдэл цаашаа гэр бvлийн хvрээнд хvртэл vргэлжлэх бололтой. Зарим судалгаанаас vзэхэд гэрлэж байгаагvй залуу эмэгтэйчvvдийн 20 гаруй, эрэгтэйчvvдийн 5,6 хувь нь монгол хvнтэй гэрлэх бодолгvй байгаагаа илэрхийлсэн байна. Сvvлийн vеийн vндсэрхэг vзэлтнvvд монгол цусаа цэвэр байлгах нь зєвхєн эмэгтэйчvvдэд хамаатай мэтээр сэтгэж байгаа. Гэвч социализмын vед Монголын сор болсон сэхээтнvvд, сайд дарга нар толгой дараалан орос эхнэр авснаас ардын зураач Ядамсvрэн гуайгаас бусад нь гэргийгээ даган орос соёлд vр удмаа уусган алдсан нь монгол генийн асар том хохирол, монгол хvний vнэгvйдлийн жишээ болж байна.

Ер нь тэгээд захын нэг хоолны газар л хэн нэгэн гадаад х
vний дэргэд монгол хvн доошоо орж байна. Наад зах нь vйлчлэгч монгол залуус хvрч ирээд гадаад хvн рvv нь инээмсэглэн мэндлэхээс монгол монгол руугаа мишээх нь нэг тийм "ёо ёо"-той заншил мэт санагддаг бололтой юм. Бээжинд Олимпийн ємнє хятадуудыг инээмсэглэж сургах кампанит ажил єрнєж байхад монголчууд бид ядаж бие бие рvvгээ инээмсэглэж суръя л даа. Яагаад монгол хvнд инээмсэглэл хvртэл оногдож болохгvй гэж.. Ер нь монголчууд бид єєрсдєє єєрсдийгєє хєгжvvлж vнэ цэнэ vнэлэмжээ єєд хь татах цаг ирснийг сануулж байна.

Монгол соёлын vнэгvйдэл

Монгол уламжлал соёл хvнтэйгээ адилхан vнэгvйдэж эхлээд удаж байна. Одоогоор Монгол дахь монголчууд соёлын хувьд хот, хєдєєгєєрєє хоёр том бvлэгт хуваагдаад байгаа. Цаашаа америкийн монголчууд, солонгосын монголчууд, германы монголчууд, японы монголчууд гээд соёлын дэд бvлгvvдэд хэдийнээ хуваагдчихаад байна. Ер нь монгол айл гадаадад хоёр жил болоход л хvvхдvvд нь эх хэлээ таг мартчихсан, тэр ичгэвтэр байдлаараа гайхуулаад байхыг нь яана. Америкт байгаа зарим монгол айлын эцэг эх нь англиар бараг ярьж чаддаггvй шахам мєртєє хvvхэд нь монголоор юу ч ойлгохгvй , хоорондоо яаж хэл нэвтрэлцдэг юм болоо" гэж нэг найз маань саяхан тэндээс гайхчихсан ирсэн. "Хvvхэд залуучууд маань их солонгосжиж байна. Солонгос хоолонд дуртай, хоорондоо солонгосоор ярьдаг. Монгол хоол хийгээд єгєхєєр хурцдаад байна гээд идэхгvй" гэж Сєvлд суурьшаад удаж байгаа, Тvндэмvн дэх монгол дэлгvvрийн эзэн эмэгтэй ярьсныг сониноос уншиж билээ.
Соёл судлаачдын
vздэгээр аливаа хєгжил дорой соёл хvчирхэг соёлдоо уусдаг гэдэг. Гэхдээ хvн тєрєлхтний тvvхийг эхлvvлсэн тєрт ёсны тvvхтэй, 33 оронтой тоо торолгvй хэрэглэж, одон зурхай зурж явсан монголчуудын соёл тийм ч амархан мартагдаж, хvчирхэг соёлд дарлагдахаар зvйл биш  хэмээн омгорхол тєрєх vе байдаг юм. 33 оронтой тоо хэрэглэх нь битгий хэл чарганд хєллєдєг нохойноосоо цааш тоон утга илэрхийлж чаддаггvй бvдvvлэг хэл ч байдаг.

Монгол соёл гэхээр мал аж ахуй, жалга довны
vзэлтэй холиод байдаг, оюуны vнэт зvйлсээ мартсаныгаа сэргээх гэдгийг хээр талаар нэг яйжгий суварга босгох гэж ойлгоод, юм л бол тvvхээр євчлєєд байдаг, тєрийн бодлого гэж соёлын талаар тас дампуурчихсан байгаа нь монгол соёлыг vнэгvйдэхэд хvргэх нэг шалтгаан болж байна. Орост эдийн засгийн хєгжилтэйгээ хамт хvчирхэг соёл, Их оросын vзэл ичээнээсээ сэрж байгаа баавгайг санагдуулж байхад Хятадын хувьд хэзээнээсээ єєрсдийгєє ертєнцийн тєв, дундад иргэн улс, барууныг зэрлэгvvд гэж vздэг байсан агуу vндэстний vзэл нь сэргэж, дэлхий хятадчлагдахаас айж байна. Ийм нєхцєлд ч гэсэн бидний монгол соёл устаж алга болхоор ачvvхэн зvйл биш гэдгийг хvн бvр мэдэж байгаа.

Тєрийн бодлогын vнэгvйдэл

Монгол тєрийн бодлогын тєв нь монгол хvн тиймээс ард тvмнээ бvх талаар нь хєгжvvлэх бодлого боловсруулах нь зvйн хэрэг. Эрvvл мэнд, боловсрол, ахуй орчин гээд л...
Тэгэхээр энэ ойлголтоор тєрийн бодлого буруу, ажлаа хийхгvй байна гэхээсээ илvvтэйгээр бодит амьдралыг харах хь илvv чухал гэж vзэж байна.
Монгол єнєєдєр хvн амьдрахад хамгийн ээлгvй орон болох шалгуур vзvvлэлтvvдийг хангахад манай тєр шаргуу хvчин зvтгэжээ гэж болмоор хvний хєгжлийг илэрхийлсэн эх нялхсын эндэгдэл, ядуурлын тєвшин, орлогын тэгш бус байдал, цэвэр усны хангамж, агаарын бохирдол зэрэг олон vзvvлэлт манайд хасах шугамаар уруудаж байна.
Жилд мянга мянган залуусыг Солонгос, Япон, Америк руу хєлсний ажилд явуулж байна энэ нь хvнээ vнэнvйдvvлэх тєрийн бодлоно гэлтэй. Гадагшаа явсан мянга мянган залуусын олонхи нь эрvvл мэндээ хэдхэн доллараар сольж, биегvй болоод ирж байна. Хэн нэг нь гадагшаа явсан хосуудын ихэнх нь салж байна. Аав, ээж нь гадаадад, ер нь гадаадад явчихсан хvvхдvvд сэтгэл зvйн хvнд дарамттайгаар єсч байгаа vнэнийг хvлээн зєвшєєрч, энэ тухай ярьж, ядаж матрын нулимс ч болсон унагаж байгаа тєрийн тvшээг лав хараагvй. Америкийн нэг сенатч АНУ-д ирж буй гадаадын сvйт бvсгvйчvvд, эхнэрvvдийн эрхийг хамгаалах хууль санаачилсан байхад монгол" парламентчид монгол охидоо хамгаалсан хvний наймааны эсрэг хууль санаачлахгvй байж Сонгуулийн тухай хуулиас эмэгтэйчvvдийн 30 хувийн квотыг хасах гэж амь тавин зvтгэж байна.
Мєн хvний хєгжил сан гэх нэрийдлээр ард тvмнээ арав хорин мянган тєгрєгєєр хуурч тэдний сэтгэл, сэтгэлгээг эвдэж, нийгмийг эвдрэлцvvлэх монгол хvнийг араатан болгох зам руу тvлхэж байна.   Тараасан хэдэн цєєхєн тєгрєг нь чононд хонио хадгалуулдагийн vлгэрээр урд хєршийн эдийн засгийг тэтгэж бараа бvтээгдэхvvн, vйлчилгээнээ vнийг хєєргєдєж дайран дээр нь давс гэдгийн амьд жишээ болж байна.  Энэ vнэ цэнэгvй бодлогийнхоо оронд баг хороо, сум дvvрэг, аймаг иргэдийнхээ мєнгийг нийлvvлж хvний нvдэнд vзэгдэж гарт баригдах дорвитой том бvтээн байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй байна.
Муу удирдагч гэж байдаг болохоос муу ард тvмэн гэж байдаггvй. Монгол тєрийн бодлогод хvн vнэтэй болох тэр цагт л монгол хvн vнэ цэнэтэй болж , монгол соёл сэргэн мандаж, монголчууд бид омог бардам, харц дээгvvр алхах юм болноо.
Хvн тєрєлхтєний тvvх Дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд тєр байсан юм. Тєрєє цогцлуулж байж сая зон олон нь ард тvмэн ч болдог, тvvхээ ч бvтээдэг"гэж Гегель хэлжээ. Бид тєр шиг тєр цогцлуулж байж Монголдоо vнэ цэнэтэй амьдрах цаг ирнэ.













No comments:

Post a Comment