Улаанбаатарт амьдардаг хvний уушги хєдєє амьдардаг хvний уушги хоёр хоорондоо ярьж байхын гэнээ. Чи яагаад ийм тас хар болсын бэ гэж ягаан царайтай хєдєєний хvний уушги асууж гэнэ. Харин єнєєх тас хар царайтай уушги нь манай Улаанбаатарт євєл болгон дайн болдог бид тэр дайны хєлд vрэгдчих гээл арай гэж л амьдарч байна хэмээн амьсгаа нь бєглєчих шахан хариулжээ.
Энэ хэсэгхэн ярианаас харахад хот, хєдєє амьдардаг хvний эрvvл мэндийн ялгарал мєн тэдгээрийн сэтгэл зvйн єєрчлєлтvvд хэрхэн бий болж байгааг харж болох юм.
Эрvvл мэндээ алдвал бvхнийг алдсанд тооц, эд баялгийг алдвал багийг алдсанд тооц хэмээн монголчууд бид ярьдаг тэгвэл улаанбаатар хотод байгаа иргэд маань агаарын хорт хийнээс болж эрvvл мэндээрээ хохирсоор нэлээд хэдэн оныг ардаа орхилоо. Агаарын бохирдол олон тєрлийн шалтгаанаас бий болдог бєгєєд эдгээрээс хамгийн их хувийг эзлэх нь гэр хорооллын тvvхий нvvрсний хэрэглээ юм.
Зарим нэгэн газруудын судалгааны ажлын дvгнэлтvvдээс vзвэл:
Хэдийгээр SO2 –ийн агаарт байх хэмжээ олон улсын стандартаас их байгаа ч гэсэн Тоосжилтийн хэмжээ \PM\ хамгийн их бєгєєд Улаанбаатар хотын агаарын бохирдуулалтад ноцтой бэрхшээл учируулж байна. Улаанбаатар хотын РМ –ын хувьд гэвэл, Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болж байна. Улаанбаатар хотын, ялангуяа гэр хорооллын РМ-ийн єндєр бєєгнєрєл болон хvн амын євчлєл болон нас баралттай уялдаа холбоотой болох нь судалгааны дvнгээс харагдаж байна
Энэхvv судалгааны хvрээнд анх удаа гэр хороололд РМ-ын хэмжилтийг тогтмол хийлээ. РМ-ийн агууламж хотын тєвд Монгол улсын агаарын чанарын стандартын дагуу байх хэмжээнээс 3-6 дахин их байгаа ба гэр хороололд энэ vзvvлэлт 7-14 дахин их байна. Тоосжилтийн нарийн тоосонцорыг \нарийн тоосонцор, амьсгалын замаар дамжин эрvvл мэндэд хор учируулдаг\ Монгол улсын агаарын чанарын стандартад хvргэхийн тулд наад зах нь 95%-иар бууруулах шаардлагатай байна. Гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээг 80% багасагах юм бол агаар дахь тоосжилтийн агууламжийг 40-46% бууруулах боломжтой. Зєвхєн гал тvлэх агаарын бохирдолтын гол шалтгаан биш юм. Шороон зам, халцгай , сул шороон газар, хог шатаах болон цахилгаан станцуудын vнсний овоолго зэрэг нь агаарын бохирдолтод ихээхэн нєлєєлж байгаа юм.
Мєн саяхан телевизийн нэгэн нэвтрvvлэгт хотод амьдарч байгаа хvн єдєрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээгээр бохирддог хэмээн ярь байсан нь vнэний ортой болов уу.
Манай улсын хvн амын тавиас илvv хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг гэсэн судалгаа байдаг тэгэхээр энд 2 сая гаруйхан хvн амтай Монгол улсын vндэсний аюулгvй байдал хутганы ирэн дээр ирээд байгааг олон хvн мэдэх болов уу хэмээн найдаж байна.
Монгол улсын vндсэн хуулиар хvн эрvvл аюулгvй орчинд амьдрах эрхтэй хэмээн цагаан цаасан дээр хар бэхээр ямар ч тэнэг хvн хараад уншаад ойлгохоор бичсэн байдаг гэтэл єнєєдєр бид эрvvл аюулгvй орчин байтугай дайн дажны голомтон дээр єдєр хоногийг хорт хий залгилан аж тєрж байна. Тэгэхээр бид vндсэн хуулиар заасан эрхээ эдэлж чадахгvй, дээрээс нь биднийг тєлєєлєн улсынхаа хєгжил, хvн ардынхаа эрvvл аюулгvй сайхан амьдралын тєлєє зvтгэнэ хэмээн тєрийн эрхэнд гарч ирсэн нєхдvvдэд хийж байгаа зvйл байгаа хэмээн ярьдаг ч амьдрал дээр бодитоор харагдахгvй л байна хэмээн ард тvмэн хэлж, ярьсаар байна.
Ойрын хугацаанд утаанаас салах аргаа олохгvй манай удирдлагууд их л удаан оюун ухаанаа уралдуулж олон зvйлийг судалж зардал чирэгдэл болж байна энэ нь ч зєв зvйтэй алхам юм. Тэгэхээр энэ чимээгvй зарласан дайны эсрэг бvгдээрээ санаа оноогоо уралдуулан нэгэн санаа зоригоор тэмцэх нь чухал байна.
Яаж утаагvй хот болох талаар олон тєрлийн санаа байгаа нь сайхан хэрэг vvнд утаагvй зуух, утаагvй шингэрvvлсэн тvлш, тєрєл бvрийн цахилгаан халаалт, гэрийн дулаалга гээд олон тєрлийн зvйл хэрэглэж, туршиж байгаа хэдий ч утаа багасах vйл явц нь маш удаашралтай байна. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гэдэг тиймээс бvх талын оролцоотой /мэргэжилтэн, vйлдвэрлэгч, ард иргэд, тєр засгийн удирдлагууд, хєрєнгє оруулагчид зэрэг / томоохон хэмжээний хэлэлцvvлэг зохион байгуулж амьдрал дээр зєв зvйтэй санаа оноог бодитоор хэрэгжvvлмээр байна.
Зарлаагvй дайны талбарт яваа иргэн хvний хувьд ганц нэгэн санаа оноогоо хэлье. Улаанбаатарын утааг багасгах нь хот тєлєвлєлтийн ажилтай салшгvй холбоотой, тэгэхээр хєдєє орон нутгаас шилжин ирж байгаа хvмvvсийн тоог багсагахын тулд орон нутаг руу чиглэсэн дэд бvтэц хот тєлєвлєлтйиг хийх нь зvйтэй vvнд их дээд сургууль, томоохон эмнэлгvvдийг бvсчилэн хєгжvvлэн тєлєвлєгєєнд тусгах нь зvйтэй. Улсынхаа байгалын баялаг нєєцийг тvшиглээд баруун зvvн бvсэд 2 томоохон хот байгуулах нь зvйтэй болов уу хэмээн бодож байна зvvн талынх нь бол Сайншандын аж vйлдвэрийг тvшиглэн томооон хот байгуулагдах нь тодорхой юм. Ингэж гэмээнэ олон талын ач холбогдолтой хvн амын тєвлєрєл, утаа зэрэг олон асуудлыг шийдэж болно.
Мєн утаагvй тvлшийг эхний ээлжинд хотын утаа хамгийн их байдаг голомтод, уулын жалга хонхорт байрлаж байгаа айл єрхvvдэд хэрэглvvлэх хэрэгтэй байна. Учир нь угаартсан агаар нь цэвэршихгvй маш их уддаг, утаа нь арилахдаа удаан байдаг зэрэг олон хvндрэлvvдийг сайн ажиглаж, харж тооцоолох хэрэгтэй болов уу. Маш хурдан хугацаанд тодорхой арга хэмжээг авч хэрэгжvvлэн бодит vр дvн гаргахгvй бол монгол хvн зарлаагvй дайны хар шуурганд vгvйрч дуусах нь байна эрхэм vv дээ.
No comments:
Post a Comment