Манай улс зах зээлийн, чєлєєт, ардчилсан тогтолцоогоор яваад даруй 21 жилийн нvvрийг vзлээ. Энэ хугацаанд ард тvмний амьдрал болоод нийгмийн сэтгэлгээ бусад олон салбарт нэлээд єєрчлєлтvvд гарсан.
Ард тvмний зарим хэсгийх нь амьдрал маш хурдтай дээшилж байхад нєгєє хэсгийх нь маш хурдтай доошилж мєн зарим хэсэг нь дээшлэх ч vгvй доошлох ч vгvй байсаар л байна. Энэ нь олон тєрлийн шалтгаантай нэг бvрээр хэлж тайлбарлуул нэлээд хугацаа орох л байх даа гэхдээ ганц нэгийг нь хэлэх юм бол нєгєє л нэг ярьдаг тєрийн бодлогын буруу, авилгал хээль хахууль, хvнд суртал, гээд чадалтай чадалгvйгээ дийлдэг хууль vйлчилж байна. Гэхдээ энэ чинь хvний нийгэм жаахан шударга, хvмvvнлэг байх л хэрэгтэй шvv дээ.
Ер нь хvн гэдэг эцсийн дvндээ сайн сайхан амьдралын тєлєє л зvтгэж яваа амьтан шvv дээ. Тийм болохоор тэр сайхан зvйлийг бvтээн бий болгож хєгжvvлэх нь биднийг тєлєєлєн тєр тvшиж яваа нєхєд болод бид єєрсдєє олон талын оролцоотой єргєн цар хvрээтэй бодож боловсруулан хийж хэрэгжvvлэх нь чухал юм.
Тэгэхээр бид урт болон дунд хугацааны хєгжлийн бодлогоо боловсруулж их бvтээн байгуулалтыг эхлvvлэх хэрэгтэй харин бидэнд хангалттай сайхан хєгжих нєєц бололцоо байна тэдгээр нь байгалийн баялаг, мал аж ахуй гээд эхнийхээс нь эхлээд эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх хэрэгтэй. Нэг vгээр хэлбэл vндэсний томоохон vйлдвэрvvдийг олноор нь старатегийн хувьд зєв зvйтэй газруудад бий болгох хэрэгтэй.
Монгол улсын хєгжлийн дунд хугацааны бодлого гээд албаны хvмvvс боловсруулж бодлого, зорилгоо тодорхойлон тавьсан нь сайн зvйл хэдий ч хийж хэрэгжvvлэх нь нэн тэргvvний асуудал болох ёстой.
Дунд хугацааны хєгжлийн бодлого
Монгол хvний хєгжил, єрсєлдєх чадвар, Хvний хєгжлийн индексийг 0.83-д хvргэнэ, Нэг хvнд ногдох ДНБ-ийг 5000-аас доошгvй ам. долларт хvргэнэ, Ажлын байрыг нэмэгдvvлж , ядуурлыг 2 дахин бууруулна, Vйлчилгээ, аж vйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хувийн жинг 85 хувьд хvргэж, экспортын баримжаатай эдийн засгийг хєгжvvлнэ.
Манай улсын хєгжлийн дунд хугацааны бодлогын зорилт нь “Монгол Улсыг vйлдвэржvvлэх” хєтєлбєрийг хэрэгжvvлэх, жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих, уул уурхай, хvнд аж vйлдвэрлэлийн томоохон тєслvvдийг хэрэгжvvлж эхлэх, тэдгээрийг бvтээгдэхvvн, тvvхий эдийн зах зээлтэй нь холбосон дэд бvтцийг хєгжvvлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг бvрдvvлэхэд оршино. Vvнийг бодитой, vр дvнтэй хэрэгжvvлэх vvднээс “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн 2011-2015 оны тэргvvлэх чиглэл”-ийг боловсруулаад байна.
1.Ашигт малтмалын ордуудыг ашиглаж, хvнд аж vйлдвэрийн суурийг тавих
2. Аж vйлдвэржvvлэх бодлогыг хэрэгжvvлж, эрчимжсэн хєдєє аж ахуйг хєгжvvлэх
3. Дэд бvтцийг хєгжvvлэх
4. Хvний хєгжлийг тєлєвшvvлж, байгаль орчныг хамгаалан тогтвортой хєгжлийг хангах
5. Засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, єрсєлдєх чадвараа дээшлvvлэх
Тэргүүлэх чиглэл 1. Ашигт малтмалын ордуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар ашиглан хариуцлагатай уул уурхайн салбарыг хөгжүүлж, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих хүрээнд:
Уул уурхай, олборлох үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр:
Оюутолгой зэс-алтны орд, Цагаан суваргын зэс-молибдены орд, Тавантолгой, Нарийн сухайтын коксжих нүүрсний орд, Асгатын мөнгөний орд, Дорнод, Гурванбулагийн ураны орд, зарим холимог металлын орд, Хустай, Баянгол, Төмөртолгой, Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг ашиглана.
Хүнд аж үйлдвэрийн хөгжүүлэх чиглэлээр:
Хар металлургийн цогцолбор, Зэс хайлуулах үйлдвэр, Кокс химийн үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барихаар тусгасан.
Тэргүүлэх чиглэл 2. Аж үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлж, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх хүрээнд:
Өндөр технологийн аж үйлдвэр байгуулах: Өндөр технологийн аж үйлдвэрийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, өндөр технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн механизмуудыг тодорхой болгох, өндөр технологийн аж үйлдвэрийн салбарын хөгжилд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэж хөгжүүлэх,
Эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх: Газар тариалангийн салбарт орчин үеийн дэвшилтэд техник, технологи нэвтрүүлж, техникийн засвар үйлчилгээний төвүүдийг аж ахуйнуудын дунд бий болгох, тариалангийн үндсэн таримлын үрийн чанарыг сайжруулан эрдэс болон биобордооны үйлдвэрлэлийг дэмжиж, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, услалтын системийг сэргээн засварлах,
Эрчимжсэн МАА, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх: Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгон эрчимжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлд эрчимжүүлэлтийг нэвтрүүлэх ажлыг сайжруулах, экологийн мал аж ахуйг хөгжүүлэх. гэх зэргээр зєв зvйтэй саналуудыг тусгасан байна.
Тэгэхээр ерєєсєє ойрын хэдэн жилийн дунд хугацаанд бидний хєгжлийн бодлого яг ийм замаар явах ёстой энэнээс єєр арга зам байхгvй. Тэгэхээр vvнийгээ ёстой чулуу болгох хэрэгтэй.
Харин нэгэн чухал асуудал бол хот тєлєвлєлт, хvн амын тєвлєрєл, газар нутгийн зєв хувиарлалт, боловсон хvчний нєєц зэргийг тооцоолох юм. Монгол улс 1сая 500 мянган квм газар нутагтай, 30-40 сая толгой малтай, байгалийн баялгаараа дэлхийд нэлээн дээгvvр ордог тэгсэн хэрнээ 2сая гаруйхан хvн амтай байжийж буурай хєгжилтэй хvн амын талаас илvv хувь нь нийслэлдээ шигдсэн, мєн vvнийгээ дагаад маш олон сєрєг асуудалтай гээд болохгvй бvтэхгvй зvйл ихтэй л байна.
Энэ юуг харуулж байна гэхээр нєєц бололцоондоо тулгуурдаад 2-3 хоттой болох хэрэгтэй гэдгийг хэлээд байна. Иргэн миний санаагаар улсынхаа газар нутгийн хэмжээгээр баруун зvvн тєв гэсэн бvсчлэлээр 3 хот байгуулах хэрэгтэй хэмээн vзэж байна. Тєвийн бvсэд хvссэн хvсээгvй Улаанбаатар хот орно. Харин зvvн болон говийн бvсэд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бий болсоноор томоохон vйлдвэр, дэд бvтцээ тvшиглээд Зvvн бvсийн хот бий болох нь гарцаагvй. Тэнд хvн амын тєвлєрєл, vйлчилгээ, холбоо харилцаа, сургууль/их дээд болон дунд/, цэцэрлэг, эмнэлэг гээд бvх л зvйл бий болно гагцхvv хот тєлєвлєтийг нь маш зєв хийх хэрэгтэй.
Сvvлийнх нь мэдээж баруун бvсийн томоохон хот байгуулах. Алтай Хангайн болон баруун талын бvсэд байгалийн баялаг, мал аж ахуй, гээд нєєц боломж бололцоо хангалттай байгаа. Газрын тос, Уран, Зэс металлоген, нvvрс, алт гээд бvх тєрлийн баялагийг эргэлтэнд оруулах дээрээс нь мах, сvv, арьс шир, ноос ноолуурын vйлдвэрvvдийг бий болгоод нэг газар тєвлєрvvлээд дээрээс нь vйлчилгээ, холбоо харилцаа, сургууль/их дээд болон дунд/, цэцэрлэг, эмнэлэг хот бий болгох шаардлагтай.
Харин энэ бvхнийг хийж чадсан цагт Улаанбаатарын дайсан болсон утаа, газрын тєлєєх алалцаан, хvн амын тєвлєрєл энэ бvгд тэгээд мєн олон асуудал шийдэгдэнэ дээ.
Энэ бvхэн vлгэр мэт сонсогдож магадгvй л дээ гэхдээ энэнээс єєр арга ховорхон болов уу хэмээн бодож байна. Хийвэл бvv ай гэдэг vг дээ бидэнд хийхээс єєр арга зам байхгvй ирээдvй зєвхєн бидний гарт л байна.
No comments:
Post a Comment