Єнгєрсєн 2010 он “Бизнесийн орчины шинэтгэлийн жил” хэмээн нэлээд хэдэн хууль дvрэм, нэлээд хэдэн байгууллагын vйл ажиллагаанд єєрчлєлт орж бизнес эрхлэх таатай орчиныг бvрдvvлсэн хэмээн хэлж болно тухайлбал тєрийн хяналт шалгалтын хуулинд єєрчлєлт орсон, лицензийн тоо цєєрсєн, бизнес хийхэд хvнд суртал vvсгэж, цаг зав, мєнгє тєгрєг vрдэг шаардлагагvй олон гарын vсгийг цєєлсєн гэх мэт. Мєн "Эдийн засгийн хєгжил, єсєлтийн суурийг тавьсан жил боллоо" Монгол Улс уул уурхайгаа тvшиглэн хєгжих нь нэгэнт тодорхой болсон бєгєєд хэрхэн ашиглах, зах зээлд хvргэх, нэмvv єртєг шингээж борлуулах, орж ирэх орлогыг vр ашигтай зарцуулах олон бодлогын бичиг баримт, тєсєл хєтєлбєр, шинэтгэлийн ажлыг хийж Дэлхийд эхний 10-т орох нєєцтэй Тавантолгойн нvvрсний ордыг ашиглах "галт тэрэг"-ийг хєдєлгєлєє.
Монгол улсын байгалийн баялгийг болон Тавантолгойн нvvрсийг дэлхийн зах зээлд хvргэхийн тулд ''Тєрєєс тємєр замын тээврийн бодлого" баримт бичгийг боловсруулж анхны трасс буюу чиглэлээ тогтоох ажил ч батлагдлаа Тавантолгойд болон бусад томоохон тєслvvдийг ашиглалтад оруулах хєрєнгє оруулалтыг шийдэхээр Хєгжлийн банк байгууллаа. Хєрєнгє оруулалтын нэг суваг болох хєрєнгийн зах зээлийг хєгжvvлэхийн тулд "Монголын хєрєнгийн бирж" компанийн удирдлагыг гадаадын багийнханд єгєв. Уул уурхайн хєрєнгє оруулалтаар мэргэшсэн, зах зээлийн vнэлгээгээрээ дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Лондонгийн хєрєнгийн биржийн багийг стратегийн тvншээр ажиллуулахаар болж, гэрээнд гарын vсэг зурсан. "Сайншандын хvнд аж vйлдвэрийн парк" тєслийн боловсруулалт, уул уурхайн баялгаас олох орлогыг эдийн засагтаа шингээх "Шинэ бvтээн байгуулалт" хєтєлбєрийг баталлаа.
Эдийн засгийн харилцаанд Компанийн тухай, Ашигт малтмалын тухай гэх мэт амин чухал зохицуулалтын баримт бичгvvдэд нэмэлт єєрчлєлт оруулах эхлэлийг тависан зэрэг нь яах аргагvй эдийн засгийн ирээдvйн хєгжил, єсєлтийг дэмжсэн суурь ажлууд болж байна.
Энэ бvхэн монгол орон цаашид эдийн засгийн эрх чєлєєт, таатай орчин бvрэлдэн бий болох хєрс суурийг тавьж байгаа юм. Энэ бvх ажлын vр дvнд Монгол руу ихээхэн хэмжээний хєрєнгє оруулалт урсаж монгол улсыг дэлхийн хєрєнгийн зах зээлд болон томоохон улс орнууд сонирхож хамтран ажиллаж баялгаас хvртэх бодлого нэгэнт бий болоод байна. Нэг vгээр хэлбэл монгол улс маань холливудын од болох гараагаа тавьсан гэхэд хилсдэхгvй юм. Vvнийг чулуу болгож чадах эсэх нь манай тєрийн мэргэн хараа, ард тvмний хувь заяаны асуудал юм.
Уул уурхайгаа тvшиглээд дэд бvтэц хєгжих нь нэгэнт тодорхой бєгєєд бусад салбараа давхар хєгжvvлэх нь туйлын чухал асуудал, энэ нь юу гэсэн vг вэ гэхээр хєгжин, дэвших бизнесийн орчин нєхцєл нь бvрдээд байгаа юм. Тухайлбал жижиг, дунд vйлдвэрлэлийн бодлогоо эрчимжvvлж vндэснийхээ vйлдвэрлэлээ дэлхийн брэнд болгох, ХААН гол тvvхий эд болох малын ашиг шим тvvхий эд, мєн жимс хvнсний ногоогоо бололцоороо боловсруулж экспортлох хэрэгтэй. Ер нь олон улсын хєгжлийн жишээнээс харахад хvний юмаар биш єєрсдийнхєє vйлдвэрийн бvтээгдхvvнээ боловсруулж хэрэглэсэн ард тvмэн єнєєдрийн єндєрлєгт хvрснийг олон жишээнээс харж болох юм. Энэтхэгvvд дэлхийн 2 дугаар дайны vед английн колоноос гарах нэг ухаан нь утсаа ээрч єєрсдийн хувцас хунараа хийж ємсєж цогтой тэмцэж байлаа. Мєн аргентин хэмээх ємнєд америкийн орон нэгэн vе дэлхийн эдийн засагт цахиур хагалж явсан vе бол мал аж ахуй, газар тариалангийнхаа тvvхий эдийг экспортолж байсан зэрэг амьд жишээнvvд олон байна. Тэгэхээр манай улс уул уурхай тєдийгvй ХАА болон Vйлчилгээний салбараа хослуулан авч явах нь зvйн хэрэг хэмээн vзэж байна.
Манай улсын хvн амын тавиас илvv хувь нь мал аж ахуйтай малчин ард тvмэн тэгэхээр малын гаралтай тvvхий эд, махаа эцсийн бvтээгдэхvvн болгож vйлдвэрлэх хэрэгтэй. Vйлдвэрлэсэн бvтээгдхvvнээ дэлхийн зах зээлд гаргах суваг, арга замыг нь холбогдох тєрийн байгууллага, яам, агентлагууд зохион байгуулах нь чухал. Саяхан зурагтаар нэгэн нэвтрvvлэг vзэж байхад эсгийгээр хийдэг хvvхдийн бойтог манайд арван хэдэн мянган тєгрєгний vнэлгээтэй байхад канадын зах зээлд арав дахин их vнээр буюу зуу гаран доллараар борлуулж байна мєн махаа япон ч юмуу солонгос ч юмуу дэлхийн аль улс руу хагас боловсруулсан байдлаар гаргах боломж бий чанар чансааны хувьд альч улсын махнаас дутхааргvй гэдэгт итгэлтэй байна. Ингээд бодохоор бидэнд боломж нээлттэй байнаа гагцхvv тєрєєс аавын хvvг алагчилгvй дэмжиж ард тvмнийхээ санал санаачлагыг бодитоор хэрэгжvvлмээр хэрэгтэй. Тэгвэл манай улсын ажилгvй гудамжинд лааз єшиглєєд явж байгаа 39,9 мянган иргэд мааньд ажилтай болж амжиргаа нь дээшилнэ шvv дээ.
Єєрєєр хэлбэл жижиг дунд vйлдвэрийн тєслvvдийг бодитоор тvргэн шуурхай шийдвэрлэж аль болох дэмжиж зээлийн хvvг нь бага, эхний ээлжинд татварын дарамтыг бага байлгах нь туйлын чухал байна.
Бодит амьдрал дээр ард тvмэн маань нэг юм хийх гээл тєслєє бичээд зээлээ авах гэж хавраас намар, намраас хавар, бvр жил тойрон хєєцєлдєєд авч чадахгvй тохиолдол маш олон байна. Ингээд бодохоор нєгєє сайхан нэртэй “бизнесийн орчины шинэтгэлийн жил”-ийн vр дvн хаана явнаа.
Энэ 2011 оныг засгийн газраас “Бvтээн байгуулалт, Хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа хэрэв vнэхээр биелэлээ олж чадвал ажилгvйдэл ядуурлаасаа салах цаг ирээд байгааг алдаж болмооргvй л байна даа.
Монгол хvн монголын тэргvvн баялаг тэгэхээр баялгаараа эдийн засаг болоод нийгэм, сайн сайхан амьдралынхаа баялгийг бvтээцгээе.
Сайн явах санааных, Эвт шаазгай буга барина гэсэн євгєдийн мэргэн захиас бий тиймээс Vндэсний vзэл, Vндэсний соёл, Vндэсний бvтээгдэхvvн зэрэг єєрсдийн гэсэн зvйлээ гол философоо болгож хєгжин дэвшицгээе монголчуудаа.
No comments:
Post a Comment