2011/01/19

Монгол хvн монголын баялаг-1



Хєндvvр сэдэв: Yр хєндєлт
Монгол хvн бол энэ улсынхаа тэргvvн дээд баялаг яахын аргагvй мєн. Энэ vзэлтэй ямарч монгол хvн санал нийлнэ гэдэгт итгэж байна. Гэтэл єнєєгийн энэ нийгэмд хvнээ ад шоо vздэг байдал бий болоод олон жилийн нvvрийг vзэж байна. Энэ vзэгдэл дээр олон тєрлийн жишээ байгаагийн нэг нь vр хєндєх явдал юм.
Монголчууд бид хvн нэмбэл хvнс нэмнэ хэмээн ярьдаг гэтэл єнєєдєр охид, бvсгvйчvvд маань бурханаас заяасан vрээ хайр найргvй авуулж нэг ёсондоо алж, єнєєдрєєрєє бvрхэг, арчаагvй сэтгэлгээгээр хандаж амьдраад байна. Нэг ёсондоо ээж нь эмч хэмээх хамтрагчтайгаа хvvхдээ хєнєєж байна хэмээн шууд утгаар ойлгож болно.Гэтэл тєрийн хуулиараа хvн алсан хvн ямархуу ял хvлээдгийг та бид мэднэ!
Жирэмсэн болно гэдэг зvvний vзvvрт будаа тогтохтой адил хэмээн vздэг. Vртэй болно гэдэг эмэгтэй, эх хvн болгоны хувьд хамгийн дээд аз жаргалтай, нандин зvйл. Эмэгтэй хvн жирэмсэн болохыг єнєєгийн нийгэмд хvмvvс хvvхэд олох, гоол алдах гэж хоёр янзаар ярьдаг болжээ. Хэрвээ эмэгтэй хvн хvvхэд олсон бол эмэгтэйн нvvрэнд аз жаргалтай инээмсэглэл тодордог. Эх болох хvсэл нь биелжээ гэж ойлгож болно. Харин “гоол алдсан” vед эмэгтэй нь эсрэгээр сэтгэлээр унадаг. Ихэвчлэн хvсээгvй vедээ жирэмсэн болж, єєрийнхєє хийсэн vйлдэлд харамсаж, єєрийгєє зvхдэг. Тэгээд сайн найзтайгаа хаана яаж хямдхан vр хєндvvлж болох талаар зєвлєж эхэлнэ.
Ихэнхдээ хvсээгvй жирэмслэлт, ойрын vед хvvхэд тєрvvлэхийг тєлєвлєєгvй байсан vед vр хєндєлт хийдэг. Vvнд олон шалтгаан байдаг. Тухайлбал санхvvгийн, эсвэл байр орон сууцны бололцоо муу, хvvхдийн эцэг тодорхойгvй гэх мэт.

 Харин хvсээгvй жирэмслэлтээс бус эмнэлгийн шалтгаанаар vр хєндєлт хийх нь бий. Тухайлбал жирэмсэн vедээ халдвар авсан, эсвэл vрэвслийн євчтэй байх, жирэмсний vед хэрэглэх нь хориотой эм уусан, гажигтай хvvхэд тєрєх магадлал єндєр байх гэх мэт шалтгааны улмаас vр хєндєлт хийдэг.

Улс болгон vр хєндєлтийн асуудалд янз бvрээр ханддаг. Yр хєндєх хориотой оронд аборт хийлгэвэл эрvvгийн хэрэгт татагдах зэрэг vр дагавартай.
Vvнтэй адил манай улс энэ асуудал дээр нарийн бодлого боловсруулж бодит амьдрал дээр хэрэгжvvлэх хэрэгтэй байна.

Єнєєдрийн байдлаар манай улсын хэмжээнд жилд 40 мянга гаруй эмэгтэй vр хєндєлт хийлгэдэг гэсэн судалгааы дvн байдаг. Манай улс 1989 оноос vр хєндєлт хийхийг хуулиар зєвшєєрсєн  байдаг. Тэгэхээр энэ 22 жилийн хугацаанд манай улс 700, 800 мянга гаруй хvнээ хєнєєсєн гэсэн vг болж байна.  Манай улсаас бусад улс хvн амынхаа тоог єсгєх бодлого барьдаг бол харин манай улс энэ тал дээр учир дутагдалтай байгааг харуулж байна. Уг нь эрvvл мэндийн сайдын тушаал гарч эрvvл мэндийн тодорхой шалтгааныг харгалзан vзэж,эмчийн хатуу хяналтын дор
vр хєндєхийг зєвшєєрсєн байдаг. Гэтэл єнєєдєр байдал эсрэгээрээ эргэж бvх л эмэгтэйчvvдийн эмнэлэг vр хєндєлт хийдэг нь нууц биш болоод байна.

Хувийн эмэгтэйчvvдийн эмнэлгvvдэд єдєрт доод тал 5 дээд тал нь 10 гаруй хvнд аборт буюу vр хєндєлт хийдэг гэнэ.Ихэвчлэн 18-35 насныхан эмэгтэйчvvд байдаг.
Vр хєндєлтийг хуулиар хорихоо больсноос хойш хувийн эмэгтэйчvvдийн эмнэлэг олширч, хэн дуртай нь хvссэн vедээ аборт хийлгэдэг болж хувийн бизнес болон цэцэглэн хєгжєєд байна.

Монгол улсад монгол хvн л баялаг нь тиймээс энэ тал дээр хаана, хаанаа анхаарч бодолтой, бодлоготой хандах нь дээр хэмээн vзэж байна. Тєрєєсєє хvнээ тэр дундаа шинэ тєрсєн хvvхдээ олигтойхон бодит дэмжлэг vзvvлмээр байна. Жишээ нь: Шинэ тєрсєн хvvхэд бvрийг 16 нас хvртэл улсаас хэрэглээг нь хангах ч юмуу эсвэл єєр ямарч арга байж болно шvv дээ.
 Хоёрын хооронд гурвын дунд арав хорь, зуу хоёр зуун мянган тєгрєгєєр хуурахаар тэр нь єнєє маргаашаа аргацаасан, мєн урд хєршийн эдийн засгийг тэтгэсэн бодлого болон хувираад байна.
Мєн vр хєндєлтийн эсрэг хуулиа эргэж нэг хармаар байна. Жил бvр 40 мянга гаруй иргэний алдана гэдэг бол байж болохгvй аймшигтай зvйл шvv дээ.
Аливаа улсын хvн ам их байх тусмаа бvх салбартаа тэргvvлж байгааг Хятад улсын жишээнээс бэлхэнээ харж болно.
Тийм болохоор хvн амынхаа тоог єсгєх тєрийн бодлого шаардлагатай байгааг анхаарах хэрэгтэй байна.
Мєн ард иргэд бvсгvйчvvд маань ч гэсэн энэ тал дээр нухацтай хандан ямар сєрєг vр дагавар сэтгэл санаа болоод бие бялдарын хувьд єєрчлєлт гарах зэрэг бvх зvйлийг бодох хэрэгтэй байна.

Харин та бvхэнд vр хєндєлтєєс болж эмэгтэй хvнд ямар vр дагавар ирдэгийг мэргэжлийн хvн сануулж байна.
Vр хєндєлт дааврын vйл ажиллагааг алдагдуулж vргvйдvvлдэг
-Гармон боловсруулах тєв vйл ажиллагааг єєрчилдєг.
-Стрессийн хамгаалалтыг бууруулдаг.
-Єндгєвчнєєс ялгардаг хоёр чухал даавар болох эстрогонев ба прогестерона дааврын бланс єєрчлєгддєг.
-Єндгєн эс боловсруулдаг дааврын хэвийн ажиллагаа алдагдсанаас vргvйдэл болдог.

Vр хєндєлт эрvvл мэндийг доройтуулна
Ирээдvйн хvvхдийн эрvvл мэндийг доройтуулах:
-Дараагийн жирэмслэлтээс дутуу тєрєх тохиолдол 58.9 хувь
-Эх барих vед осолдох нь 24.1 хувь
-Шинээр тєрєгсдийн євдєх нь 38.2 хувь байдаг.
Янз бvрийн эмэгтэйчvvдийн євчнєєр євчлєх магадлалууд:
-Эмэгтэйчvvдийн янз бvрийн євчнєєр євчлєх єндєр магадлалтай
-Vр хєндєлтийн дараа 3-4 жил єнгєрсєн ч єндгєвчинд киста vvсдэг.
-Сарын мєчлєгийн алдагдал, энзометриоза, умайнхавдар vvсэх нєхцєл бvрддэг.
Дараагийн жирэмслэлтийн явцыг муудуулах:
-Vр хєндvvлсэн эмэгт
эйчvvд анх удаа жирэмсэлж байгаа эмэгтэйчvvдээс 1.5 дахин илvv зулбах аюултай.
-Мєн жирэмслэлтийн явцад халдвар тараах, цус багадаж цонхийх зэрэг янз бvрийн хvндрэлvvд тохиолддог.

гэх мэтийн олон тєрлийн сєрєг vр дагавар байгааг анхаарах хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment