2011/01/28

Баянзvрх дvvргийн иргэн н.Батжаргал: Эрээний чанаргvй бараа цагаан сарын бэлгэнээс аль хэзээ арчигдсан


“Амар байна уу”- Ярилцлага сурвалжлагийн булан
Vндэсний vйлдвэрлэл ба цагаан сарын бэлэг гэсэн сэдвээр сэтгvvлч миний бие нийтлэл бэлтгэхээр Улсын их дэлгvvрийн ойролцоох vндэсний vйлдвэрийн бараа, бэлэг дурсгал, дээл хувцас зардаг хэдэн дэлгvvрээр орж ганц нэгэн хvмvvстэй ярилцлаа. 
Сvvлийн хэдэн жил цагаан сар, наадам дєхєхєєр л vндэснийхээ vйлдвэрлэлийг дэмжье хэмээн толгойтой болгон бодож хэлтэй амтай болгон ярьж бvх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, нийтлэл нэвтрvvлгvvд хийгдсээр байна. Энэ жил ч гэсэн энэ л жишгээр шинэ жилийн маргааш єглєєнєєс эхлэн vндэснийхээ vйлдвэрлэлийг дэмжиж vндэсхийхээ дээл хувцас эдлэл хэрэглэл, тоглоом наадгай зэргийг хэрэглэе мєн vр хvvхэд хамаатан садан, орсон гарсан хvvхэд шуухаддаа монгол бэлэг єгье хэмээн нэлээд урт удаан хагацаагаар ярьцгаалаа.
Энэ нь ч маш зєв юм наадаж монголынхоо эдийн засгийг тэтгэн дэмжиж байна гэсэн vг цаанадаж vр хvvхдvvд маань эх орныхоо эрvvл хоргvй, чанартай бvтээгдэхvvн хэрэглэх vндэстэй гэсэн vг юм.
Ингээд энэ нэлээд хэдэн сарын хэлж ярьсан, нийтэлж хэвлvvлсэн зvйлvvд маань бодит амьдрал дээр хэрхэн биелэлээ олж байгаа хvмvvс цагаан сарынхаа бэлгэндээ юу бэлдэж буйг сонирхохоор иргэдтэй уулзаж сонирхлоо.
-Yндэсний бэлэг дурсгалыг Аrt Shop дэлгvvрт єєрийнхєє vйлдвэрийн арьс, эсгийгээр урласан бараа бvтээгдхvvнийг борлуулж байгаа “Blue art” компаний ажилтан Д.Лхамсvрэн:
-Монгол хvмvvс нэг vеэ бодвол vндэсний vйлдвэрийн бvтээгдхvvнээ авч хэрэглэдэг болсон байна. Хvмvvсийн ярьж байгаа нь хужаа оймс авч нэгэндээ тарааж байхаар монгол бараа авъяа хэмээн авч байна. Тэгэхээр хvмvvсийн сэтгэлгээнд ахиц гарсан гэж хэлж болхоор байна.

-Vндэсний vйлдвэрийн барааны чанар, vнийг ард иргэд хэрхэн дvгнэж байна?
-Боломжийн харин ч манай арьс, эсгийгээр хийсэн бvтээгдэхvvн хямд байдаг. Хятадын ижил vнэтэй барааны чанартай харьцуулах юм бишээ. Манай эсгийгээр хийсэн таавчиг гэхэд л хятадынхийг бодвол дулаан, чийг татахгvй зэрэг давуу талтай.
  
-Танайх vйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байна, vндэсний vйлдвэрлэлийн бодлогийн талаар хэлэх зvйл байна уу?
-Эсгий, арьсаар бараа бvтээгдэхvvн хийгээд 13 жил болж байна. Энэ хугацаанд манайх ямар нэгэн зээл тусламж аваагvй єєрсдийнхєє хvч хєдєлмєрєєр vйлдвэрэлээ явуулж байна. Тєрєєс vндэснийхээ vйлдвэрлэлийг дэмжиж банкнуудын зээлийн хvvг маш бага болгох хэрэгтэй мєн татвар, тvрээсийг бууруулах хэрэгтэй байна.
-Мєн тэр дэлгvvрээр vйлчлvvлж буй Баянзvрх дvvргийн иргэн н.Батжаргалаас ганц нэг асуултанд хариулт авлаа.
-Та эндээс юу худалдан авав чухам яагаад монгол барааг сонгож байна?
 -Vндэсний vйлдвэрийн бараа хамгийн гол нь чанартай зарим нэг нь гараар хийсэн бvр сайн гадаадын/эрээний бараанаас/ муу юмнаас хамаагvй дээр дээр нь єнгє vзэмж, хийц, дизайн нь маш сайхан монгол vндэстний хээ угалз  ур ухаан шингэсэн болохоор хэрэглэхэд монгол хvний омогшил тєрдєг.
Мєн эднийг худалдан авснаар монгол улсдаа єєрийнхєє хувь нэмрийг бага ч гэсэн оруулж байгаа гэж бодож байна vндэсний зан заншил, єв, уламжлалаа  сэргээн санахад энэ их тустай. Ах нь энэ дэлгvvрээс хєєрєгний дайлан авлаа ширээр хийхдээ маш сайхан хээ угалзтай хийж цагаан сарынхаа гоёог хийнэ дээ vнэ ч гэсэн хямд юм.
-Цагаан сарынхаа бэлтгэлийн хийсэн vv хvvхдvvддээ бэлгээ авсан уу?
Vр хvvхдvvд болон хамаатан садныхаа хvvхдvvдэд шинэ сарынхаа бэлгийг одоо иймэрхvv л юм авна даа. Хvн хэрэглэхэд ядаж чанар эдэлгээ сайн хvнд хоргvй байхдаа эрээний барааг бие биедээ дамжуулдаг vе єнгєрєєд байна даа. Сvvлийн vед хvмvvс vндэсний хувцас их ємсєж, vндэсний vйлдвэрийн бvтээгдхvvнийг хэрэглэж  байна монгол хvн ийм л байх хэрэгтэй биз дээ. 

-Та тєр засгийн удирдлага болон ард тvмэндээ хандаж хэлэх vг байна уу?
-Тєрєєс хамгийн тvрvvнд хєдєє аж ахуйн тэр дундаа мал аж ахуйн гаралтай бvтээгдэхvvн тvvхvv эдийг боловсруулах эцсийн бvтээгдэхvvн болгож боловсруулахад анхаарах хэрэгтэй мєн гутал, хувцас хийдэг томоохон vйлдвэрvvдтэй болох хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ улс орон маань хєгжинє шvv дээ. Ард тvмэндээ хандан vндэснийхээ vйдвэрийг дэмжицгээе! Сар шинэдээ элгээрээ энх амгалан тєрлєєрєє тvвшин сайхан шинэлээрэй хэмээн ерєєе дєє. 

-Энэ дэлгvvрээс гараад хvмvvс их ороод байгаа солонгос барааны гэх хаягтай нэгэн дэлгvvр лvv орлоо. Тэнд тєв аймгаас дєнгєж орж ирээд байгаа тєв аймгийн нэгдсэн эмнэлгийн их эм Х.Цэрэнлхам хэмээх хvнтэй хэдэн хором сэдвээрээ ярьлаа.

-Сайн явж ирсэн vv та. Цагаан сарынхаа бэлтгэлийг хэр базааж байна хvvхдvvдийнхээ бэлгэнд солонгос бараа авах гэж байна уу?
-Єє тэгээл нийтийн жишгийн дагуу бэлдэж л байна. Энд харин материал сайтай чанартай хямд юмуу гээд сонгох гээл байжийна

-Сvvлийн vед  хvмvvс vндэсний vйлдвэрлэлээ дэмжье гэж их яриад байна та энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Ер нь vндэснийхээ vйлдвэрлэлийг дэмжих нь зєв шvv монгол vйлдвэрийн бараа чанартай тиймээс хэрэглэдэг

-Танайх цагаан сарыг єргєн дэлгэр тэмдэглэдэг vv?
-Эгч нь 50 нэлээд гарсан тийм болохоор цагаан сараа тэмдэглээд сурчихсан ах дvv хамаатан саднаараа ганц уулздаг баяр юм чинь зєв зvйтэй сайхан тэмдэглэх хэрэгтэй. Архи дарс хэрэглэхгvй, ахмад буурлуудаа хvндэтгээд, єв уламжлалаа дээдлээд бvх юм сайхан цайлган цагаан сэтгэлийн баяр шvv дээ. Муу муухай юмаа хаяж  шинэ, сайхан бvхнийг билэгддэг.
Хvvхдvvдээ баярлуулж бэлэг єгєх нь зєв гэхдээ чанартай vндэснийхээ vйлдвэрийн бараа бvтээгдэхvvнийг єгєх нь зvйтэй. Манайд ємнєх жилйин цагаан сараар хvvхдvvдэд цугласан эрээний бараа их байгаа хэрэглэе хэрэглэж болохгvй хvнд єгєж ч болохгvй шатаахаас єєр арга байхгvй. Энэ жилээс тийм юм нь багасах байхаа хэмээн найдаж байна.  

-Та ард тvмэндээ хандаж хэлэх vг байна уу?
-Ард тvмэндээ хандан vндэснийхээ vйдвэрийг дэмжицгээе, хєгжvvлцгээе мєн Сар шинэдээ сайхан шинэлээрэй хэмээн хэлье.
Ингээд миний энэ удаагийн сэдвээр хийсэн ажил маань єндєрлєж мэргэжил нэгт сэтгvvлчидийн маань хэлж яриад, бичээд байсан зvйлvvд маань амьдрал дээр бага ч гэсэн тусгалаа олж байгааг хараад сэтгэл дотроо ихэд баярлан илvv их мєрєєдєл тээсээр ажил дээрээ ирсэн юм.


No comments:

Post a Comment