Сар шинийн босгон дээр “Амар байна уу” ярилцлагийн зочноор "Эзэнт онгод" тєвийн тэргvvн, зайран Хурмашийн Баасансvрэн оролцлоо.
Єнєєдрийн энэ нийгэмд хэн нэгэн хvн жаахан болохоо байхаараа л лам юмуу бєє дээр очдог уламжлалтай. Лам нь тvvнийг чи тэгж бузартаж, ингэж ч бузартаж гээд єч тєчнєєн ном уншина, єч тєчнєєн засал хийнэ харин зарим нэгэн хэсэг нь бєє дээр очно бие нь жаахан євдсєн ч юмуу ер нь болохгvй байгаа нєхрийг за чи бєє болох юм байна, болохгvй бол чамд болон танайд ийм юм тохиолдоно тэгж ч vхнэ ингэж ч vрэгдэнэ гээд сандаргаж єгнє.
Ингээд л хэн нэгнээ алдахгvйн тулд хvvхдээ, хамаатнаа бєє болгохоос єєр арга байхгvй. За тэгээд бєє болохоор болтол тийм хувцас хэрэглэл тийм vнэтэй, шавь ороход хэдэн тєгрєг гээд бєєн дарамт, хэн нэгнээ алдахгvйн тулд хамаг vнэтэй цэнэтэй насаараа олж, цуглуулсан юмаа зарж vрээд нєгєєхєє бєє болгодог.
Нийгэмд энэ vзэгдэл єчнєєн болжээ хvний сvсэг бишрэл, амь нас, эд хєрєнгєєр тоглосон бєєгийн бизнесийн сvлжээ газар аваад болохоо болилоо. Тэр бєєг тодруулаад байгаа багш нар нь бєєшийн жинхэнэ дэг жаягийг мэдэж байна уу, тэдэнд шалгуур, ёс зvй, гэж байна уу. Тэд чинь ёстой нєгєє жvжигчин бєє нарыг хэдэн арван саяын тєлєє хэдэн зуугаар нь vйлдвэрлэж байгаа юм бишvv. Хvмvvсийн дам яриаг сонсож байхад нэг багш 5 шавийг 5 сая тєгрєгєєр хэдхэн хоногийн дотор бєє болгоод нєгєє бєє болсон нєхєд нь бараг маргааш нь хvнд засал хийж байгаа гэж хvний хувь заяагаар тоглож бизнес хийж байна. Єнєєгийн энэ нийгэм ийм л болоод байна хvн болгон бєє боллоо шvv дээ.
Харин жинхэнэ бєєгийн ёсонд бєє хvн ойр ойрхон шавь тєрvvлэх нь битий хэл олон шавь тєрvvлдэггvй юм байна мєн шавь нь олон жил сар суралцаж хvнд засал хийх ёстой байдаг. Тэдний хувцас хэрэглэлийг л гэхэд 3 vеийн дархан хийдэг, тусгай vйл хийдэг vйлчинтэй тэр нь их хvндтэй хvн байх жишээтэй.
Мєн хэнгэрэгийг аян согооны нойтон арьсаар хийдэг Аян согоо гэдэг буганд гараагvй, хvнээр бол онгон охин гэсэн vг. Ийм vедээ согоо юунд ч гvйцэгддэггvй аянга цахилгаан шиг хурдан байдаг юм. Онгод ийм унаа хєлєглєх дуртай байдаг юм байна. Гэтэл єнєєгийн бєє болоод байгаа нєхдvvд хар захаас очоол хувцас хэрэглэлээ аваад хэрэглэх юм тэгэхээр нєгєє дэг жаяг, уламжлал хаана байна ийм байдлаар онгод тэнгэр нь буух уу. Энэ бvхэн зохицуулах асуудал зайлшгvй мєн бєгєєд энэ нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг яах аргагvй мєн юм.
Ингээд энэ олон асуудал болон жинхэнэ бєєгийн ёс, дэг жаягийн тухай "Эзэнт онгод" тєвийн тэргvvн, зайран Хурмашийн Баасансvрэнтэй хэдэн мєч хєєрєлдлєє. Тэрээр Хєвсгєл аймгийн Баянзvрх суманд тєрсєн бага насаа Агарийн голийн хєвєєнд хонь, малаа хариулж єссєн жинхэнэ Дархад хvн Агарийн 3 хайрханаараа сvлдэлж бєєлж яваа хvн юм.
- Єєрт чинь бєєгийн ид шид эрдэм анх яаж мэдэгдсэн бэ?
-Энэ их учир тvvхтэй. Би тєрсєн цагаасаа хойш юманд их єртємтгий хvvхэд байсан. Миний ээж миний дvv нар ер нь их зовлон амсаж байсан. Насаа насалж чадсан хvн ерєєсєє байхгvй. 28-30 нас хvрээд бурхан болдог байсан. Миний ээжийн дvv нь бас гуч хvрэлгvй таван хvvхэд \4 эрэгтэй 1 эмэгтэй\ тєрvvлээд нас барж байсан. Манай ээж бас 4 эрэгтэй 1 эмэгтэй хvvхэд тєрvvлсэн.
Миний эмээ ээж Элстийн Ядмын Жавзан гэж хvн намайг Хадын удганы дvv Оглогын єндєр настай хєгшин Жvгдэрхорлоогийн ээж дээр дагуулж очсон. Тэгэхэд 13-ныхаа жил дээр бєєлєх ёстой хvн гэж хэлсэн. Тэр vед наян хэдэн онд бvх юм хаалттай байсан. Юун бєє болох нь битгий хэл зугатааж байсан. Бєє, лам гэх юм бол феодалын vеийн юм гэж шоолдог байлаа.
Ерээд оны vед миний амьдрал бvтэхээ байсан. Эхнэр хvvхэд авч vзсэн, салсан. Хажуу ойрны хvмvvс vхэж vрэгдээд, нvдэн дээр минь дvv минь хоньтойгоо аянгад ниргvvлж байсан. Цанлиг гэж хvн намайг чи лам болох ёстой гэж хэлж байсан. Тэгснээ vгvй vгvй чи лам биш бєє болох ёстой сайн зайран болно доо гэж хэлж байсан. Миний ээж Хурмаш гэж хvн байсан. Хурмашийн ээж Жавзан. Жавзангийн аав Элстийн Ядам. Ядамын ээж Должин гэж хvн. Должин удган хvн байсан. Тэр онгоддоо хорлогдоод олон жил хvний гар дээр явсан. Асарсан хvн нь Минж гэж хvн байсан. Ядам гэж хvн олон охидтой. Хvv нь Самбуужий гэж хvн онгодыг нь эзэмших ёстой байсан нь эзэмшээгvй. Тэрнээс асуудал vvссэн. Охидуудынх нь нэг нь онгод эзэмших ёстой байсан юм байна. Тэгтэл Норовжий гэж хvнтэй Ядамын нэг охин нь сууж байсан юм байна билээ. Тэр хvн удган болох ёстой гээд удган болгосон чинь хэнгэрэг нь хагараад болохгvй байгаад тэр хvн нас барсан.
Элстийн Ядам бол тєрийн хар хvн гэж явж байсан. Тэр хvvхдийнх нь удган болохгvй байсан шалтгаан нь Должин удгантай их холбоотой байсан юм. Должин удганы онгод тэнгэр Тагна талын онгод байсан. Урианхай талын онгод байсан. Миний онгод бол Агарын хайрханаар хєлєглєж бєєлсєн байдаг юм. Би бєєгийн эрдэмд 7 жил нууц байдалтай суралцсан тvvний дараа багшынхаа зєвшєєрлєєр хvнд тус хvргээд 10 гаруй жил болж байна
-Та анх хэн гэдэг багшид шавь орсон бэ?
-Хамгийн анх хуурыг амилуулж єгсєн хvн бол Цэвэгдорж гэж цаатан хvн байдаг. Миний хуурыг Улаан-Уул сумын наргиа Мягмар хийж єгсєн. Дархадын Оюун удган намайг жинхэнэ бєє болгосон. Энэ хvнийг дурсахгvй ярихгvй байхын аргагvй. Хаана ч би багшаа гэж хvндэлж явдаг.
Бєєгийн ажлаа 10 жил тасралтгvй хийж байна. Зvvн аймгуудаас бусад аймагт очиж ядарсан зvдэрсэн хvмvvст буян хийж явдаг гэж єєрийгєє боддог. Ямар нэгэн авилгал хээл хахууль авах ч юм уу хvний сэтгэл зvйд нийцэхгvй єндєр єртєг нэхэж айлгаж цочоож байсангvй. Миний багш угаасаа зааж сургадаг байсан. Хvнээс битгий юм нэхэж авч байгаарай. Харин хvний амласан юмыг заавал авч байгаарай тэгэхгvй бол онгод тэнгэрт хорлогдоно шvv гэдэг байсан. Хоёр гурван хvн надад адуу амласан нь авч чадаагvйгээс болж миний бие жаахан євдєж байдаг.
-Хэр олон шавьтай вэ?
-Би цєєхєн шавьтай. Нэгд, олон шавь тєрvvлэх хvсэл сонирхол байхгvй, хоёрт онгод тэнгэрийн хvч тарамдаж сарнидаг учир бий. Шавь хэдийг ч тєрvvлж болох ч чанартай зєв хvмvvжилтэй болгох хэрэгтэй. Миний шавь гурван жил болоход ямар vзэл бодолтой болж байна. Ямар хvмvvжилтэй байна. Гурван жил яаж зовж байсан. Гэхдээ би шавь нараасаа юм нэхэж байгаагvй. Яагаад гэвэл хvний хувь тавилан эргээд лус савдагтайгаа холбогдох ёстой байдаг. Хvний сайн сайхны тєлєє хvн юм хийж байх ёстой. Тэр хvн надад юу єгєх нь сонин биш.
Єгсєн зvйлийг нь авдаг. Тийм юм аваад ир тэгэхгvй бол чи vхнэ ч гэх зэргээр хvнээс байхгvй зvйлийг нь нэхэж шаналгаж болохгvй. Багвайн Гансvхийн хэнгэрэг дээлийг нь ємсvvлж єгсєн. Хvний ємнє нэрэлхээд байдгаас биш хоёулхнаа байхад "Vгvй ээ багшаа, зарим нэг vед будилах юм гараад байх юм аа" гэж хэлдэг. Намайг хуяг хувцас ємсєхєд тусалсан хvн бол Тогостєгс зайран гэж бий.
-Хэн нэгэн хvн дур зоргоороо авирладаг болсонд vvнийг би буруушаадаг. Ноднин Архангай аймаг уруу ажлаар явсан. Тэнд нутгийн настай хvмvvстэй ярьж байхад Суварга хайрхан гэж дээр vеэсээ тахиж шvтэж ирсэн уулыг тєрийн хамгаалалтад авсан юм байна. Тєрийн єндєрлєгvvд лам хувраг бvгд очсон гэж байна. Тэрийг тахихдаа Суварга хайрханы євєрт байдаг Нvдэн нуур байна. Тэр нvдэн нуурыг зуун сарлагийн сvvгээр сvлсэн байна. Энэ санаатай явуулга байв уу, эсвэл санамсаргvй зvйл байв уу. Эсвэл шашин лус савдагийг туршиж vзэх гэсэн явуургvй бодол байв уу. Энэнээс болж Архангайг тойрсон зуд болсон гэдгийг хэн хvнгvй мэднэ. Зуун сарлагийн сvvгээр нуур сvлнэ гэдгийг би урьд нь сонсоогvй. Биднийг багад эмээ євєє минь усанд явуулахдаа усруу сvv оруулав, сvvний шавхруу оруулав гэж загнадаг байсан. Хоосрохын шинж гэж євєг дээдэс захидаг байсан. Vvнийг санаатайгаар зєрчив vv. Эсвэл монголыг малгvй болгох гэсэн бодлого vv. Нутгийн ард тvмэн тэрнээс болж малгvй болсон гэж ярьж байгаа. Нvдэн нуурыг сvлсний дараа цас тасралтгvй орж зуд болсон. Ингэдэг ёс заншил байхгvй. Дэлхийн усыг малын сvvгээр сvлнэ гэж байхгvй энэ нь нvгэл.
-Та хэдэн жилийн ємнє бєєгийн "Холбого" тєв байгуулна гээд явж байсан. Тэр маань энэ "Эзэнт онгод" болсон уу?.
-Тиим. Одоогоос таван жилийн ємнє тэр санаа орж ирж байсан. Тэр маань явсаар байгаад 2008 онд Монгол угсаатны монгол бєєгийн тєв гэдэг тєрийн бус байгууллага болсон.
Дархадын "Дээдэс хайрхад" академиас Д.Мархаахvv, зайран Б.Гансvх хоёр "Чи бол жинхэнэ зайран хvн. Бєєгийн эрдэм онгод орж байгааг чи л мэдэх ёстой" гэж хэлж байсан. Тэр чиглэлээр vнэмлэх гаргаж ганц хоёр хvнд єгсєн.
"Дээдэс хайрхад" академиас энэ хvнд онгод тэнгэр байна уу гэдгийг та л тодруулж єг гэж хэлдэг. Гаргах ёстой юмыг гаргаж, тамга тэмдгийг дарж єгєхийг хичээдэг. Хойшоо Тува улсад урилгаар зорчсон. Тувад бєєгийн музей байдаг. Бєєгєє хvндэлдэг дээдэлдэг юм байна. Намайг хоёр дахь удаагаа урьсан Дэлхийн хэмжээгээр тархсан монгол туургатан, монгол vндэстэн хvмvvст бєєгийн шашин ямар тєвшинд байна гэдгийг судлах зорилгоор тєрийн бус байгууллага байгуулсан. Цаашлаад Євєрмонгол, Тєвдийн єндєрлєг хаана монголчууд байна тэр хvртэл явах зорилготой. Олон тvмэнд аргалах засах уламжлалт аргаараа арга заслаа хийдэг. Хvмvvс надад хvндэтгэлтэй ханддаг. Энэ миний онгод тэнгэрийн ач гавьяа. Хvнээс авъя идье гэсэн сонирхолгvй явдаг.
-Тувад бєєлєхєд уйгар хэлтэй онгод орж ирэх vv?
-Тэгнэ. Би єєрєє бол орчуулж чаддаггvй. Буусан хойноо Тува нараас асуудаг. Намайг тэнд урьсан хэлмэрч Людмила Ивановна гэж хvн байдаг. Тэнд бєєгийн судлаач дэлхийд нэртэй нэг хvн бий. Тэр хvнтэй уулзаж ярилцлага авах санаа байна. Ємнє нь санал тавьж тэр хvн зєвшєєрсєн юм.
Сонирхолтой яриа єгсєн танд баярлалаа.