Манайханд хотын соёл гэдэг vг их хол юм шиг санагдах юм. Учир нь бидний євєг дээдэс нvvдэлчин хvмvvс, соёл иргэншлийн ойлголтоор бол нvvдэлчин соёл иргэншилтэй улс. Бид суурин соёл иргэншилд шилжээд удаагvй тэгэхээр, хvний дотоод мєн чанарын vvднээс хуучны нvvдлийн соёл иргэншлийн сэтгэлгээ салаагvй. Тийм болохоор бид их хотын соёлыг дээшлvvлэхийн тулд хvмvvсийнхээ сэтгэлгээ, боловсрол зэрэгт єєрчлєлт хийх нь зvйн хэрэг.
Єнгєрсєн долоо хоногт манай нийслэлийн удирдлагууд нийслэлийн иргэдийн нийтийн соёл болон тулгамдаж буй асуудлын талаар зєвлєлдєх уулзалтыг зохион байгуулсан байна. Нvдэнд дасч, сэтгэлд дадал болсон муу зуршлаасаа салах цаг болсныг их хотын иргэдэд хотын удирдлагууд уриалж байна. Энэ уриалгынхаа хvрээнд Зєвлєгєєнийг Нийслэлийн соёл урлагийн газрын 2011 онд дэвшvvлсэн “Иргэдийн нийтийн соёлыг дээшлvvлэх, соён гэгээрvvлэх бvтээлч ажлыг бvх нийтийн хэрэг болгоё” зорилтын хvрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар бvсийн зєвлєлтэй хамтран зохион байгуулжээ.
Зєвлєгєнєєр Хотын иргэдийн хэл ярианы болон бичгийн соёл, Нийгмийн хєгжилд соёлын гvйцэтгэх vvрэг, Соёлын довтлогоо, vр дvн сургамж, тvvнчлэн нийтийн соёлыг дээшлvvлэхэд сургууль, боловсролын байгууллага бvр хувь нэмэр оруулцгаая зэрэг сонирхолтой сэдвvvдээр илтгэл хэлэлцvvлсэн байна.
Дээрх єгvvлсэн дээр хотын соёл бол єнгє vзэмж, хєгжил цэцэглэлтийн тєлєє хийж бvтээх, их хотоо цэвэр цэмцгэр байлгахаас эхлээд олон зvйл энэ ойлголтод багтдаг гэж болно. Хотын соёл тун ялихгvй зvйлээс эхлэх байх л даа.
Ядаж л гудамжинд зажилж байсан бохио хаяхгvй, машиныхаа цонхоор татаж дууссан тамхины ишээ хаяхгvй гэх мэтээс эхлэмээр санагддаг юм. Тэгэхээр хvн бvр дор бvрнээ хичээж их хотынхоо єнгє vзэмж, олны дунд биеэ зєв авч явах зэрэг хувь хvний ухамсраас маш их шалтгаална.
Нийслэлийн засаг даргын тамгын газраас хотын соёл, иргэдийн соён гэгээрvvлэх ажилд 2005 оноос хойш анхааран ажиллаж энэ тал дээр шат дараалсан арга хэмжээг авч ирсэн юм байна. Иргэдийн амралт чєлєєт цагаа зєв зохистой єнгєрvvлэх спорт цогцолбор, соёл урлагын тєвvvдыг нээж гадаад улс орнуудын туршлагаас суралцсан боловсрол, соёлын єдрvvдийг зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжvvлсэн байна.
Хэдийгээр нийгмийн хєгжилд иргэдийн соёл ухамсарыг дээшлvvлэх тал дээр тєрєєс анхаарч, хичнээн сайхан арга хэмжээ авсан ч энэ нь эргээд хувь хvний ухамсарын асуудал болохоор иргэн бvр соёлжих хєдєлгєєнд нэгдэх хэрэгтэй юм. Хотын соёлыг хэрхэн дээшлvvлэх тал дээр иргэн хvнийхээ саналыг хэлэх зvйтэ болов уу.
Хамгийн чухал нь иргэдийнхээ ахуйн болон нийгмийн ухамсрыг нэн тvрvvн дээшлvvлэх хэрэгтэй. Янз бvрийн орчинд єсч єндийсєн, амьдарч байгаа нєхдvvдийг нийгэмшvvлэх нь чухал. Мєн олон нийтийн газрыг дvрэм журамтай болгон зєрчил гаргасан хvмvvст торгууль шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээг авах. Хvvхэд залуус болон дунд, ахмад насны бvх хvмvvст тохирсон чєлєєт цагаа зєв зохистой єнгєрєєх газруудыг олноор нь бий болгох.
Тухайлбал дvvрэг тус бvр нэг нэг тийм томоохон цогцолбор хэрэгтэй байгаа юм. Тэгснээр тэд архи тамхи хэрэглэхээс татгалзаж хотын соёлыг жинхэнэ утгаар нь бий болно. Хамгийн чухал нь хvн бvр дор бvрнээ ухамсартай хандмаар байна тийм болохоор нийслэлчvvдээ их хотоо хайрлая, угтаа бол єєрийгєє хvндэтгэж соёлтой байцгаая хэмээн уриалья.
|
No comments:
Post a Comment