2011/04/25

Таван толгойг тав хуваах нь тал бvрийн ашигтай


Монгол улсын vндсэн хуулинд газар бол ард тvмний ємч гэсэн заалт бий тэр заалтийн дагуу бид таван толгойгоос хувь хvртэж байгаа. Нэг vгээр хэлбэл тавантолгой бол та бидний ємч. Тиймээс єєрсдийнхєє ємч хєрєнгийг хэрхэн яаж ашигтай захиран зарцуулах нь та бидний мэдэх хэрэг. 

Тавантолгойг эдийн засгийн  эргэлтэд оруулахад  5 орны оролцоо зайлшгvй байх ёстой гэдгийг хэлэх хvмvvс цєєнгvй байгаа. Миний бие ч тэдний нэгэн адил саналтай байна. Таван улс энэ ажилд оролцлоо гэхэд шударга єрсєлдєєн, тус тусын арга барил, шинэ технологи бvх л зvйл дээр давуу зvйл гарах дамжиггvй ээ. Тэдгээр нь Орос, Хятад, Америк, Солонгос, Япон улсууд юм. 

Тэрчлэн, Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт хєрєнгє оруулах стратегийн хєрєнгє оруулагчдын Хураангуй жагсаалтад БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Америкийн “Peabody Energy  болон Японы Мицуи компаниудын консорциум,  “Оросын тємєр зам” нээлттэй нийгэмлэг  Японы “Marubeni”, “Sojitz”,  Itochu”, “Sumitomo” компаниуд,    Солонгосын “Корес” группээр ахлуулсан компаниудын нэгдэл, Австралийн “Экстрата”   Бразилийн Вале, Люксембургийн “Арсэлор Метал лимитед”  гэх компаниуд vлдээд байсан бол, илvv тохиролцож чадаж байгаа нь дээрх 5 орны компаниуд байна.
Тодруулбал,   Хятадын  “Шинхуа”  Японы “Мицуи” хоёрын хамтарсан нэгдэл,  Америкийн   “Пибоди Энержи”,  “Оросын тємєр зам” нийгэмлэг,  БНСУ-ын компаниудын нэгдэл vлдээд буй юм. Баруун Цанхи дахь  тэрбум орчим нvvрсний нєєцийг ашиглахын тулд   эдгээр компаниуд  уурхай барьж байгуулах,   тоног тєхєєрємж,   нvvрс угаах vйлдвэр, цахилгаан станц, усны хангамжийн системд  хэрхэн  оролцох, ажилтнуудыг хэрхэн сургах,  хєдєлмєрийн аюулгvй байдлыг хэрхэн хангах вэ,   тєслийг хэрэгжvvлбэл  баталгаатай, ямар эх vvсвэрээс санхvvжvvлэх вэ,  тєслийн тооцоог урьдчилсан байдлаар хэрхэн vнэлж байгаа вэ, борлуулалтаа яаж хийх вэ гэдгээ нягт, нямбай бичээд ирvvлчихсэн байх ёстой.

Энэ нь тэднийг хураангуй жагсаалтад vлдээх нэг шалтгаан. Ерєнхийдєє бол дээр хэлсэнчлэн тэдний оролцоог жигд хангахгvйгээр алагчлалаа гэхэд эргээд учирж болох эрсдэлvvд бий. Энэ нь тэднийг сонгох vндсэн шалтгаан юм. Тэргvvн шадар сайд Н.Алтанхуяг даргатай  ЗГХЭГ-ын дарга Ч.Хvрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гэсэн дєрвєн сайд гишvvнтэй  Тавантолгой тєслийг хариуцсан Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээд л байгаа, тэдэнтэй.
Хэлэлцээд хєрєнгє оруулах хvсэлтэй тэдэнтэй урьдчилгаа тєлбєр дээр тохиролцох гэж байна. Тэндээс ирэх мєнгийг тосч байгаа асуудал олон. Эх орны хишгээс гадна Хєгжлийн банкны санхvvжилтийн тодорхой хэсэг тэндээс бvрдэх юм. Улмаар, тохиролцвол тэдэнтэй ордыг ашиглах,  нvvрс олборлох, бvтээгдэхvvн борлуулах, тээвэрлэхтэй холбоотой дэд бvтцийн бvтээн байгуулалтын тєсєлд хєрєнгє оруулж хамтран ажилах юм.

Тэгэхээр хоёр хєрштэйгээ, мєн тус дэм их vзvvлдэг Япон, Солонгостой, дээр нь тэргvvлэгч гvрэн Америкийн оролцоотойгоор Тавантолгойн бvтээн байгуулалт єрнєх нь тодорхой байна. Хятадын эрчим хvч vйлдвэрлэгч, экспортлогч хамгийн том компани  “Шинхуа Энержи”  Тавантолгойгоос хvртэнэ гэдгээ их эрт илэрхийлсэн. Ер нь бол єєрсдийнх нь оролцоо зайлшгvй гэдэгт  100 хувь итгэлтэй тэд Ажлаа эхлvvлэхийг манай дарга нараас шаардаж байсан. Оросын тухайд манайд нєлєєлєх байдал нь хадгалагдаж ирсэн гvрэн.  Ганц гарцаар нvvрсээ гаргана гэвэл, манайхан Хятадуудын далайсан газар нь далд орж явахаас єєр аргагvй болох билээ. Тиймээс ч Оросууд єєртєє асар итгэлтэй.

Бас биднийгээ дарамтлаастай. Нэвтрvvлэх асуудал дээр,  тээвэрлэлтийн тарифын хєнгєлєлт дээр хэрхэн харж, vзэх вэ гэдэг нь  тэдний оролцоо Тавантолгойд ямар хэлбэрээр байхаас хамаарах юм.    Япон, Солонгосын тухайд азийн жижиг улс бидний  тvншvvд байж ирсэн. Япон улс байгалийн гамшигт єртєхєд, хэрэв илvv хохирол vзсэн бол  дэлхийн эдийн засаг хэрхэн савлах байсныг бид бэлхнээ харсан. Ийм байхад vгvйсгэж болохгvй юм. Солонгосын тухайд мєн л азийн том эдийн засаг. Тус улсын Засгийн газрын нэрийн ємнєєс тодорхой байгууллага Монгол улсад бvтээн байгуулалтын ажлууд єрнvvлэх гэж байна. Буцалтгvй тусламж хэлбэрээр хийж байгаа, хийх гэж байгаа нь ч цєєнгvй.
Америкийн тухайд аливаа тохиолдолд  аюулгvй байдал талаасаа бидэнд хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ том гvрэн Тавантолгойд орж ирэхийн тулд зvгээр л хуруугаа дохиогvй нь лавтай. Дэлхий нийтийн анхаарлыг Монгол улс татаж, уул уурхайн компаниуд Монголд   тєвлєрч  буй тул єєрийн компанийн  салбар нэгжээ ч сайжруулж байгаа гэдгээ “Peabody Energy  хэлж байгаа. Мєн тэд  Аршад Саид,   Лейтон Крофт  гэхчлэн Монголыг харьцангуй мэддэг хvмvvсээр удирдлагын багаа бvрдvvлээд ирсэн юм.

Хєрєнгє оруулах, эрх эдлэх тодотголтой стратегийн хєрєнгє оруулагчидтай яг хэрхэн тохиролцож, ажлыг нь хуваарилж байгаа нь одоогоор тодорхой бус байна. Харин Цанхийн зvvн хэсэгт  олборлолт хийх гэрээт олборлогчоор Германы консорциум тодрох магадлал єндєр байгаа.


No comments:

Post a Comment