2011/04/18

Yндэсний vйлдвэрvvдийн магнай тэнийх цаг айсуй






Дэлхийн улсуудын тvvхээс харж байхад vндэсний vйлдвэрлэлээ маш сайн дэмжиж, єєрсдийнхєє хийсэн бараа бvтээгдэхvvнээ л хэрэглэж экспортолж хєгжсєн байдаг. Тvvнийгээ улам сайжруулж олон улсын зах зээлд нийлvvлж брэнд болгож чаддаг. Гэтэл манайхан бол эрс эсрэгээрээ аль болох гаднаас хvнс, бараагаа зєєж тэр дундаа хятадаас маш ихээр зєєж байгаа нь тун харамсалтай, туйлын эмгэнэлтэй зvйл юм.    

Ер нь бол хvнс гэдэг бол аливаа улсын vндэсний аюулгvй байдлын хэмжээнд байх ёстой зvйл гэтэл манайд энэ талын бодлого, vйлдвэрлэл тун эмзэг. Иймд монголдоо vйлдвэрлэл эхрлэх гэж байгаа нєхдийг тєрийн бодлогоор маш ихээр дэмжмээр байна. Татвар, бизнесийн хууль эрх зvйн орчин мєн экспортын бодлогоор дэмжиж,  харин гаднаас орж ирж байгаа бараа, бvтээгдэхvvн дээр хяналт шалгалтыг чангаруулж татварыг нэмэгдvvлэх бодлого барих хэрэгтэй.

Сvvлийн хэдэн жил манайхан vндэсний vйлдвэрлэлээ дэмжье хэмээн хэлтэй амтай болгон орилсноос бодит амтдрал дээр єєрчлєгдсєн зvйл бага байна.

Саяхан Монгол Улсын Засгийн Газар vндэсний аж ахуйн нэгжvvдээ илтэд дэмжсэн нэгэн шийдвэр гаргажээ.103 тоот тогтоолоор баталгаажсан тус шийдвэрт тєрийн болон олон нийтийн ємч хєрєнгєєр бараа бvтээгдэхvvн худалдан авах бол зєвхєн vндэсний vйлдвэрлэгчдийн бvтээгдэхvvнийг авч байх ёстойг тусгаад жагсаалтыг нь хавсаргажээ. Єнгєрсєн хугацаанд тєр хувийн хэвшлийн тvншлэл гэж хэдэн жил ярьж, бизнесийн орчинг шинэчлэх гэж vзээд ч бараагvйг уншигчид мэднэ.

Харин энэ удаад тєрийн зvгээс vндэсний vйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжсэн, шийдвэр гаргаж чаджээ. Монголд татвар тєлєгч томоохон аж ахуйн нэгжvvдээс авахуулаад жижиг дунд 2000 гаран компаныг нэгтгэсэнМонгол 999 Vндэсний НэгдэлХК нийт vндэсний vйлдвэрлэгч нарын ємнєєс Засгийн Газрын тогтоолыг сайшааж байгаагаа илэрхийлж байна. Энэхvv шийдвэрийг бvх л байгууллага хvмvvс хэрэгжvvлэхэд буруудахгvй хэмээн бодож байна.

Байнга л тєрийн нударганы амт vзэж, хууль эрх зvйн хамгийн харгис гэж хэлж болох орчинд vйл ажиллагаа явуулдаг vндэсний vйлдвэрлэгчид маань ганц удаа ч болов магнай нь тэнийж єрсєлдєх чадамжийг харуулах болсондоо талархаж байна.Єнєєдрийг хvртэл урд хєршийн бvтээн байгуулалт, хєгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар урсаж буй мєнгєний их урсгалыг сааруулахажлын байр нэмэгдvvлэх гэхчлэн 103-р тогтоолын ач холбогдол асар их

С.Батболдын толгойлж буй Засгийн Газарт нэмэх оноо авчирсан энэхvv тогтоол нь дотоодын аж ахуйн нэгжvvдийг дэмжсэн тєрийн бодлогын салхийг хагаллаа.
Цаашид энэ мэт олон оновчтой шийдвэрvvд гарч, vндэсний vйлдвэржилтийн хєгжлийн эрин vе ирж байна гэдэгт итгэж байна.

Тиймээс манайх хvнсний, барааны том хэмжээний олон vйлдвэрvvдтэй болох хэрэгтэй байгаа юм. Тэгж гэмээнэ шударгаар єрсєлдєж тэдний vйл ажиллгаа, ашиг орлого чанар чадамж дээшилнэ. Энэ оныг засгийн газраас хєдєлмєр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан энэ бодлогынхоо дагуу жижиг дунд ч бай хамаагvй vйлдвэр эрхлэх сонирхолтой хvмvvсийг бодлогоор болон санхvv, хєрєнгє оруулалтын чиглэлээр сайтар дэмжих нь чухал байна. Бидний хєгжлийн тэр дундаа ард тvмний амьжиргаа дээшлэх эдийн засаг vр єгєєжтэй байх гарц гагцхvv vндэсний vйлдвэрлэл дээр байгаа юм.

No comments:

Post a Comment